8o
Улаанбаатар хот
mobile menu

Бага насны хүүхдүүд 6 метрийн өндөр хадан цохионоос унах гэж байсныг аварчээ

2018-01-08 14:01:00

Өчигдөр буюу энэ сарын 7-ны өдөр Богд ууланд бага насны хүүхэд хадан цохион дээрээс унах гэж байна гэсэн дуудлага байдлын байгууллагад  онцгой байдлын газарт иржээ. Уг дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай 15:23 цагт очсон байна. Ийнхүү аврагчид есөн настай, эрэгтэй Э, 11 настай эмэгтэй А нарыг зургаан метрийн өндөр хадан цохионоос унах гэж байсныг аварсан байна. 

Иймд эцэг, эхчүүд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг холбогдох байгууллагаас анхааруулж байна. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл