8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Цэрэнбат: Зарим хэсэгт нь зуух тараахаас өөр аргагүй

2018-01-08 15:51:00

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, 2018, 2019 онд Засгийн газрын хийж, хэрэгжүүлэх гол ажлууд болон агаарын бохирдлын асуудлыг хэлэлцэж, байр сууриа нэгтгэсэн байна. Хурлаар хэлэлцсэн эдгээр асуудлуудаар бүлгийн дарга Д.Хаянхярваа, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нар оролцлоо. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар мөн Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авсан асуудлыг хэлэлцсэн байна. Цаашид Эрдэнэт үйлдвэрийн тодорхой хувийг иргэдэд хувьчлах, ашгийг нь ард түмэнд хүртээх эсэх асуудлыг хэлэлцээд тодорхой шийдэлд хүрэхээр болжээ. 

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "Бид үлдсэн нэг сарын хугацаанд утааны эсрэг дорвитой ажил хийж чадахгүй. Тийм боломж ч байхгүй. Харин утааг бууруулах тал дээр цогц арга хэмжээ авч ажиллахаар болж, нэгдсэн ойлголтод хүрлээ. " хэмээн онцолсон юм. Тэрээр үргэлжлүүлэн "Засгийн газар үлдсэн 900 хоногт гурван тулгуурт өөрчлөлтийг хийхээр төлөвлөж байна. Түүнчлэн ойрын хугацаанд ямар том төслүүдээ хөдөлгөж, эдийн засгийн эргэлтэд оруулахаа шийднэ. Харин агаарын бохирдлыг бууруулах тал дээр нэг том цогц арга хэмжээг авч ажиллахаар болж, Ажлын хэсгийг томиллоо. Ерөнхий сайд ч утааны асуудлаар тодорхой цогц санал оруулж ирэхээр боллоо. Гэвч хөрөнгө мөнгө их шаардлагатай болно. Тиймээс энэ асуудлыг шийдэхэд тодорхой хэмжээний хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй" гэв.

Харин Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат "Агаарын бохирдлыг бууруулах тодорхой шийдлүүдийг эрэлхийлж байна. Ингэхдээ нэг л зүйлийг голчилж харж байгаа. Тухайлбал, үнэ өртгийн хэмжээнд боломжийн мөртлөө нийтийг хамарч болохуйц технологийг эрэлхийлж байна. Мэдээж зарим хэсэгт зуух тараана. Худлаа яриад юу гэх вэ. Мэдээж агаарын бохирдлыг буруулах чиглэлээр тодорхой олон төслүүдийг хэрэгжүүлнэ" гэлээ. 

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариултад хариуллаа. 

-Ерөнхий сайд болон Сангийн сайд татварын асуудлыг эргэн харъя гэдэг зүйлийг хэлсэн. Бүлэг дээр энэ асуудал яригдсан уу? 

-Татвартай холбоотой асуудал яригдсан. 1.5 сая төгрөгөөс дээших орлогод шатлалаар татварыг нь нэмэхээр хууль баталсан. Гэтэл нийгэмд буруу ойлголт яваад байгаа. Бүх татвар 25 хувь болсон гэж. 1.5 сая төгрөгөөс дээш орлоготой зарим иргэдийн хувьд ажил мэргэжлийнх нь онцлог  байдаг юм байна. Энэ асуудлыг харгалзаж үзэх ёстой гэж бүлгийн гишүүд хэлсэн. Олон улсын валютын сангийн төлөөлөгчид нэгдүгээр сарын 25-нд Монголд ирж ажиллана. Энэ үеэр Засгийн газар асуудлыг танилцуулна. Хамгийн зөв шийдэж болох судалгааг мөн хийж байна гэдэг мэдээллийг өгсөн.

-Япон, Канад, АНУ-д суух Элчин сайд нарын асуудлыг шийдэлгүй долоо сар боллоо. Үүнийг ярьсан уу? 

-Элчин сайд нарын асуудал болон гадаад харилцаатай холбоотой асуудлыг нэлээн ярьсан. АНУ, Канад, Япон гэсэн гурван гүрэнд Элчин сайдаа томилох асуудлыг өмнөх Ерөнхийлөгч шийдээд, тухайн орон нь Элчин сайдаар авъя гэдэг зөвшөөрөл нь ирчихсэн байхад Ерөнхийлөгч Х.Баттулга шаардлага хангахгүй хүмүүс гэдгээр хойшлуулаад хүлээлгэж байгааг ойлгохгүй байгаа, үнэндээ.

УИХ, Ерөнхийлөгч шийдвэрээ гаргачихсан юм шүү дээ. Ерөнхийлөгчийн зарлигийг албан бичгээр үгүйсгэж болохгүй.  Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгоё гэвэл зарлигаар хүчингүй болгох ёстой болохоос биш Засгийн газар луу албан бичиг шидчихээд суугаад байх асуудал биш. Ерөнхийлөгч ойрын үед анхараал хандуулж, гурван Элчинг томилно гэж найдаж байна. 

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Munkhuu
Зуухнаас хэтэрч сэтгэж чадахгүй байгаа байгаль орчны сайд огцор !!!
2018/01/09 202.179.24.111
hh
haha naad zuuhaa bolichiholdoo ichmeer yumaa omnoos chine bogs ulaah yum uneheer orovdoltoi zuuhnaas iluu setgej chadahgui baina geheer l haramsaltai
2018/01/08 66.181.165.29
  • Recent
  • Most Read
  • Most Comment