23o
Улаанбаатар хот
mobile menu

Унгарт суралцах сонирхолтой залуусын анхааралд

2018-01-08 17:15:00

Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр 2018-2019 оны хичээлийн жилд  200 хүртэлх Монгол иргэнийг суралцуулах сонгон шалгаруулалт  зарлагдлаа. Өргөдөл гаргагч нь 2018 оны нэгдүгээр сараас - хоёрдугаар дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Унгарын тэтгэлгийн хорооны цахим хуудсаар (www.stipendiumhungaricum.hu ) бүрэн, гүйцэд бөглөсөн анкет, холбогдох баримт бичгийг цахим хэлбэрээр Унгарын талд хүргүүлэх юм. Тэтгэлгийн хэмжээн хувьд амьжиргаанд зардал болон сургалтын төлбөр багтсан байна

Сонгон шалгаруулалт 2 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Унгарын хүлээн авч суралцуулах сургууль тус тус зохион байгуулна. Шалгаруулалтад тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалтыг Унгарын Тэтгэлгийн хороо хүлээн авч, эцсийн шийдвэрийг гаргах юм. 

Суралцуулах мэргэжлийн чиглэл 

1.    Бакалавр: Инженер, усны менежмент, хүрээлэн буй орчны инженерчлэл, технологи, байгалийн ухаан, уул уурхай, эрчим хүчний эдийн засаг, хөдөө аж ахуй, хот төлөвлөлт, санхүү ба эдийн засаг, тусгай хэрэгцээт боловсрол, нисэхийн чиглэлээр, анагаах ухаан. 

 2.    Магистр: Инженер, усны менежмент, хүрээлэн буй орчны инженер, технологи, байгалийн ухаан, уул уурхай, эрчим хүчний эдийн засаг, хөдөө аж ахуй, хот төлөвлөлт, санхүү ба эдийн засаг, анагаах ухаан.

3.    Бакалавр, Магистрт суралцаж магистраар төгсөх хөтөлбөр: Анагаах ухаан, урлаг, соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, багш боловсрол, архитектур

4.    Доктор: Мэргэжлийн чиглэл харгалзахгүй

5.    Англи болон Унгар хэл дээр явагдах богино хугацааны сургалт, дадлага: Инженер, усны менежмент, хүрээлэн буй орчны инженерчлэл, байгалийн ухаан, уул уурхай, технологи, анагаах ухаан, хөдөө аж ахуй, соёл ба урлаг, хот төлөвлөлт, санхүү ба эдийн засаг, эрчим хүчний эдийн засаг, эрчим хүчний инженер, тусгай хэрэгцээт боловсрол.

Анкет хүлээн авах, сонгон шалгаруулах 

I шатны шалгаруулалт: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам 2018 оны III сарын 25-ны дотор Унгарын талаас ирүүлсэн Монгол иргэдийн анкет, баримт бичигт үнэлгээ өгч, тогтоосон тоонд багтаан нэр дэвшигчийг шалгаруулна.

II шатны шалгаруулалт: I шатны шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигч өөрийн сонгосон (3 хүртэлх) сургуулийн элсэлтийн шалгалтыг 2018 оны IV-V сард өгнө. Сургууль бүрийн шалгалт авах хугацаа, хэлбэр өөр тул тухайн сургууль нь шалгалтын тухай мэдээллийг нэр дэвшигчдэд өөрт нь хувийн цахим шуудангаар нь ирүүлнэ. БСШУСЯ энэхүү шалгалтын үйл ажиллагаанд оролцдоггүй тул нэр дэвшигч өөрийн цахим шууданг тогтмол шалган, хариу бичих, харилцаа холбоо хийх үүргийг хүлээнэ. Сургуулийн тогтоосон хугацаанд шалгалт өгөөгүй тохиолдолд тэтгэлэгт хамрагдах болон дахин шалгалтад оролцох боломжгүйг анхаарна уу. Шалгаруулалтын хариуг 2018 оны VI сарын 22-ны дотор Унгарын талын хүлээн авч суралцуулах сургууль болон Тэтгэлгийн хороо нь нэр дэвшсэн иргэнд өөрсдөд нь шууд ирүүлнэ. Шалгаруулалтад тэнцсэн хариу авсан иргэн тэтгэлгийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч, суралцах тухай хариуг Тэтгэлгийн хороонд 2018 оны VI-VII сарын дотор хариу мэдээлэх үүрэгтэй. Тэтгэлгээр суралцах эрх авсан иргэн визэнд орно. Тэтгэлгийн талаарх мэдээллийг ажлын өдрүүдийн 14.00-17.30 цагт БСШУСЯ-ны 267131 утсаар лавлана уу.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment