УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар агаарын бохирдол, “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал, Засгийн газрын цаашдын төлөвлөгөөний талаар мэдээлэл сонссон байна.
Бүлгийн гишүүд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авсан нь зөв гэдэг байр сууриа илэрхийлсэн гэдгийг тус бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдэгдэв. Үүнээс гадна төр өөрөө зардлаа бууруулах асуудал сөхөгдсөн байна. Энэ хүрээнд дэд сайдуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, дэд сайдгүй Засгийн газартай болох санал гарсан ч дэмжигдээгүй ажээ.