
БНХАУ авилгачдын эсрэг тууштай тэмцэж арга хэмжээ авч байгаа билээ. Тодруулбал 2014-2016 оны хооронд гадаад руу зугтаасан авлигачдийг илрүүлж буцаан авчирах арга хэмжээ авчээ. Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 7-ны өдөр оффшор данстай 18 иргэнийг хилийн чанадаас баривчилан авчирсан байна. Эдгээр 18 хүнийг авч ирснээр оффшор данснаас нийтдээ 2.3 тэрбум ам.долларыг буцаан авсан гэсэн мэдээлэлийг хятадын хэвлэлүүд онцолжээ.



