8o
Улаанбаатар хот
mobile menu

Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт болно

2018-01-09 10:50:18

Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтнуудад Онцгой байдлын ерөнхий газрын 2018 оны үйл ажиллагааны зорилго, зорилт, сургуулийн жилийн сургалт бэлтгэлийн онцлогийг танилцуулах, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллагын хамтын ажиллагаа, удирдахуйн ухааны онол арга зүйн талаар шинэ мэдлэг, мэдээлэл өгөх, удирдах бүрэлдэхүүний штабын бэлтгэлийг хангуулах, цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандартыг танилцуулах, төрийн алба хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах зорилгоор Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтыг 2018 оны нэгдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Цугларалтад Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжийн газар, хэлтэс, тасгийн дарга нар, төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарын Онцгой байдлын албаны 92 удирдах бүрэлдэхүүн оролцох юм.

Онцгой байдлын байгууллагаас 2018 онд Гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, Удирдлагын манлайлал, хүний нөөцийн чадавхийг сайжруулах гэсэн зорилтыг дэвшүүлээд байна гэж тус газрын хэвлэлийн албанаас мэдээлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл