8o
Улаанбаатар хот
mobile menu

Нүүрс тээвэрлэлтийг шороон замаар хийхээр болжээ

2018-01-09 10:54:55

Нүүрс тээвэрлэлтийн явцтай холбоотой арга хэмжээг орон нутгийн түвшинд зохион байгуулахаар Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Цагаан хаданд хуралджээ. Нүүрс тээвэрлэлтийг урт, богинын маршрутад шилжүүлснээр дугаарлалт багассан ч гаалийн хяналтын бүсүүдийн үйл ажиллагаа, байгаль орчны холбогдох хууль дүрмийг мөрдөж байгаад хяналт тавих шаардлагатай байгаа юм. Мөн урт, богинын тээвэрт шилжсэнтэй холбоотойгоор Цагаан хадаас Гашуун сухайт боомт хүртэлх богинын тээвэрлэлтийг шороон замаар гүйцэтгүүлэхийг зөвшөөрсөн аймгийн Засаг даргын А/07 тоот захирамжийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Богинын тээвэрлэлтийг хийх шороон замын арчлалт, хамгаалалтыг “Таван толгой”, “Эрдэнэс таван толгой”, “Энержи ресурс” компаниуд хариуцан ажиллахаар хуралдаанаар шийдвэрлэсэн байна. Шороон замаар тээвэрлэлт хийснээр нүүрс тээврийн ачаа, эргэлт сайжирч, экспортлох нүүрсний хэмжээ нэмэгдэх ач холбогдолтой гэж үзжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Зөвхөн Монголд л ийм ухралт байх уу?
2018/01/09 202.72.245.122