8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга ял сонсов

2018-01-09 12:05:00

Нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргаар ажиллаж байсан Д.Урансүрэн, ерөнхий нягтлан бодогч Ч.Оюун, кассын нярав Ө.Гандолгор нарыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, эд хөрөнгө завшсан, хахууль авсан хэрэгт сэжиглэн 2010 оноос хойш шалгаж эхэлсэн ч өдийг хүртэл шүүхээр эцэслэн шийдэлгүй байсаар долоон жилийг үдсэн юм. Улмаар шүүгдэгч Д.Урансүрэнд 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ял, Ч.Оюунд 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 1 сар хорих ял, шүүгдэгч Ө.Гандолгорт 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ял тус тус оногдуулсан байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Ч.Оюун, Ө.Гандолгор нарт оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлж, шүүгдэгч Д.Урансүрэнд оногдуулсан 5 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийтгэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Менге
Бун ч бага менге хураадгийн. Улсын херенгийг хэдэн саяар нь идсэн хумуусээс ядаж талыг нь гаргуулах хэрэгтэй. Хэрэг хуучирдаггуй гэж тер темер нуурээ узуулж энэ хэдэн балчир дарга нарыг шалгаж хорь
2018/01/16 139.5.216.124
Зочин
Манай шүүх нээрэй арай л удаан шалгасан юм шүү энэ мэдээнээс хархад 7 жил гаран шалгаж байгаад сая л ял шийтгэл оногдуулсан байх юм. Арай юу аан
2018/01/09 202.21.106.104
  • Recent
  • Most Read
  • Most Comment