
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнгөрсөн хугацаанд хийсэн ажил болон шуугиан дагуулсан хэргүүдэд АТГ хэрхэн ажилласан талаар тайлан мэдээлэл өгсөн юм. Мөн энэ үеэр АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлд хэд хэдэн хэрэгтэй холбоотой гомдол, мэдээлэл ирсэн талаар онцолсон юм. Тодруулбал, АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлд УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн хүү хар тамхи татдаг гэсэн мэдээлэл ирсэн гэв.



