8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгч “Эрэл”-ийн "Байшин үйлдвэрлэх комбинат"-тай танилцав

2018-01-09 13:44:00

“Байшин үйлдвэрлэх комбинат-1” угсармал бетон хавтангийн үйлдвэр нь 1963 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн зуунд Улаанбаатар хотын барилгын 80 хувийг барьж байгуулсан түүхтэй юм байна. Энэ үйлдвэрийн барилга 2014 онд хамгийн сүүлийн үеийн Герман технологийг ашигладаг дэлхийн жишиг үйлдвэрүүдийн нэг болж өнгөрсөн арванхоёрдугаар сард нээлтээ хийсэн юм. Үйлдвэр ингэж шинэчлэгдсэнээр ганцхан угсармал барилга барьдаг байсан бол бүх төрлийн барилга барих хүчин чадалтай болсон байна.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үеэр “Эрэл” ХХК-ийн ерөнхийлөгч Б.Эрдэнэбат, “Манай улс дулаахан байдаг таван сард барилга, байшин барьдаг. Өвөл зогссоны улмаас банкны зээл, хүү нь нэмэгдэж байдаг. Харин манай үйлдвэр шинэчлэгдсэнээр жилийн дөрвөн улиралд 24 цагаар барилгын бүх төрлийн материал үйлдвэрлэж, барилгаа газар дээр нь угсарна. Ийм үйлдвэр 200 мянган өрхийг утаанаас хялбар салгах боломжтой. Мөн шавар, цемент, шохойн чулуу, арматур зэрэг барилгын бүх түүхий эдээ 100 хувь дотоодын үйлдвэрлэгчдээс авч ашиглана” гэсэн юм.

Мөн энэ үйлдвэр нь шууд эцсийн бүтээгдэхүүн гаргаж байгаа учраас барилга барих явцад хийгддэг цагаан хөөс, шавар, замаск зэрэг нэмүү өртгүүдийг хэмнэхээс гадна зураг төсөл, барилгын материалын худалдааны үед үнэ нэмэгддэг байдлыг зогсоох боломжтой юм байна.

Ингэснээр нэг метр квадратыг 1-1.2 сая төгрөгөөр зарж, борлуулах боломжтой юм байна. Түүнчлэн бөөнөөр үйлдвэрлэж эхэлбэл, одоогийн тооцоолж байгаа үнэ буурах боломжтой талаар үйлдвэрийн удирдлагууд танилцууллаа.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсаны дараа “Иргэдийг орон сууцжуулах замаар утааны асуудал, ажилгүйдэл, ядуурлаа шийднэ. Ийм автомат, стандартын үйлдвэр ашиглалтад орсон нь том алхам гэж бодож байна. Харин үүнийг хэрхэн ажил болгох талаарх асуудлаа Улаанбаатар хотын засаг захиргаа, Засгийн газарт танилцуулах хэрэгтэй. Богино хугацаанд барилга, байшин барьдаг, үнэ өртөг нь бага гэдгээ мөн танилцуулах хэрэгтэй. Өнөөдөр Улаанбаатар хотод агаарын бохирдол, утаа гамшгийн хэмжээнд хүрсэн. Энэ утаа, агаарын бохирдлоос иргэдийг богино хугацаанд орон сууцжуулж байж л сална. Нэг метр квадрат нь 1.2 сая, олноор үйлдвэрлэх бол цаашид ч буурах боломжтой юм байна. Маш сайхан үйлдвэр байна. Цаашид дэмжиж ажиллана” гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Юм хийж л байгаа хүн байна шүү дээ, Битгий атаархаад байцгаа. Хэлсэндээ хүрч 200 000 айлын орон сууц барих ч юм билүү
2018/01/10 202.70.34.70
zochin
luivarchin zalitai hog amitan Erdenebat gedeg ovgon
2018/01/10 66.181.191.245
zochin
ereliin ene zahiral ovgon yostoi aimaar muuhai hun gesen hund oh yostoi mongiig ogdggui tegsen mortloo zondoo ih zeeliig ulsaas avdag gesen yamar arin haalgatai bolood bas battulgin tolgoig erguuleh g
2018/01/10 66.181.191.245
zochin
Erunhiilugch iim ajiliig ih hiine dee
2018/01/10 36.102.210.37
zochin
Erel chini dampuursan kompany odoo ulsaas bas zeel gargaj uguh gej baigaa yum baihdaa
2018/01/10 36.102.210.37
Zochin
Uchnuun zeel avaad iy hiisen ium.odoo l garch ireed bas yah ni ve.
2018/01/10 49.0.135.140
зочин
жингийн цуваа явж л байдаг жингэрийн ноход хуцаж л байдаг мйш сайхан үйлдвэр гэсэн баяр хүргэе
2018/01/10 202.179.31.94
Тянь Фу Тай
Эрдэнэбат гэгч улаан луйварчингаас хол байцгаа малнуудаа.
2018/01/10 180.149.78.99
Тянь Фу Тай
1 метр квадрат зуурсан шаварыг 1 саяар үнэлэнэ гэдэг бол мөлжлөг. 100 мянгаар шороо ухаж цементтэй холиод зуураад өгөх хүн захаас аван бий.
2018/01/10 180.149.78.99
Mongol
Goyo uildver bnaa baharhaj bn.odoo shuud turuus zahialga uguh heregtei buh surguuli tsetserlegiig barih heregtei yugaa huleedegiin shuud ehel
2018/01/09 66.181.161.66
Зочин
ereliin luivarchin humuusiin mongiig ogoochee kran ugsarsan hols 17 saya togrogoo avch chadaagui geed gantulga gedeg hun 4 jil yavj bn novshiin kompani bj uyn hudlaa uym yariad bgan
2018/01/09 66.181.191.245
  • Recent
  • Most Read
  • Most Comment