8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Баасан: Х.Энхжаргал УИХ-ын даргын оролцоотой 60 тэрбумын гэмт хэргийг хаацайлж байна

2018-01-09 13:50:00

-АТГ-ын дарга Х.Энхжаргал “Улаанбаатар төмөр замын асуудлыг чимээгүй орхи” гэж хэлсэн-

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Мэдээллийн эхэнд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцуулж, АТГ-аас зарим нэг дуулиан дагуулсан хэрэгт хариуцлагагүй, хайнга хандаж байна гэдгийг Олон нийтийн зөвлөлийн тэргүүн Г.Баасан онцолсон юм. Ингээд хурлын үеэр хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэж байна.

-Олон нийтийн зөвлөлд иргэдийн гаргасан гомдлоос АТГ-д оруулаагүй байгаа гомдол 23, Авлигын бус гомдол 13, Авлигатай тэмцэх газарт оруулсан гомдол - 43 ирсэн байна. Үүнээс хариу ирээгүй -17, Эрүү үүсгэсэн - 3.

-УБТЗ-ын Пунцаг, Оюунчимэг, Зоригт нарыг ажлаас халсан, Гаалийн татваргүй дэлгүүрийн тусгай зөвшөөрөл хүчингүй болгосон, НД-аас талийгаачийн нэрээр тэтгэвэр авсан гэх хэргүүдийг эцэслэн шийдвэрлэсэн.

-АТГ-аас хэрэг бүртгэлт үүсгэхээс татгалзсан саналыг прокурорт гаргана, АТГ –аас хэрэг бүртгэлт үүсгэх санал гаргавал прокурор үндэслэлгүй болгох шийдвэр гаргах үйлдэл элбэг байна.

-ОНЗ-нь АТГ-ын дарга Х.Энхжаргалыг солиогүй цагт  авлига, албан тушаалтны гэмт хэрэгт хариуцлага тооцохгүй нь илт байна. Тухайлбал доорх мэдээллийг АТГ-д уламжилбал 60 тэрбум шиг замхрах эрсдэлтэй.  

-ОНЗ-д ирсэн Жигжиднямаагийн хүү хар тамхи татдаг гэх  мэдээлэл ирсэн. 

-АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах санал гаргаж байна-

-Улаанбаатар Төмөр замын орлогч дарга Ганболд нарын албан тушаалтнуудын хууль бус үйл ажиллагааны талаарх гомдолууд ирсэн.  

-ШУТИС-ын оюутаны төлбөрөөс 3-4 тэрбумаар нь завшсан  гомдол гэх мэт олон гомдлуудыг АТГ-д оруулаагүй байна.

- “Төрийн албад бүгд авлигын өндөр эрсдэлтэй” гэсэн Азийн сангийн 2016 оны судалгааны дүнд тэр анхаарлаа огт хандуулсангүй.

-Олны анхааралд байгаа бухимдал үүсгэсэн 60 тэрбумын хэрэг, оффшорын асуудал, утааны / сүүлийн 10 жилд 210 тэрбум/ асуудал, байгалийн баялгийн сүйрэл зэрэг хэргийг шийдвэрлэхэд АТГ-ын дарга Х.Энхжаргал саад болдог уу? гэвэл үгүйсгэхгүй.

-Х.Энхжаргал УИХ-ын даргын оролцоотой 60 тэрбумын гэмт хэргийг хаацайлж байна. УИХ дотор АТГ-т хувь заяагаа атгуулсан авлигач нар суудаг, надад хариуцлага тооцож чадахгүй,  хамгаалагдана гэж аархаж байна.

-Х.Энхжаргалыг сольж, шинэчлээгүй цагт хууль бус оффшорчдын асуудал үнэн шударгаар, шуурхай шийдэгдэхгүй. Харин ч саармагжуулах,  бултуулах, цаг хожих арга хэмжээ авна гэж хардаж байна.

-АТГ-ын дарга Х.Энхжаргал “Улаанбаатар төмөр замын асуудлыг чимээгүй орхи” гэж хэлсэн

-АТГ газар өнгөрсөн жил 9 тэрбум төгрөгийн төсөв батлуулсан ч үр дүнтэй ажил хийгээгүй.

-АТГ энэ жил 17 тэрбум төгрөгийн төсөв батлуулсан. Хууль бус Оффшорчдыг 2020 он хүртэл хамгаалж, дарагдуулж байх үүрэг авч, татвар нэмж хуримтлуулсан төсвөөс 17 тэрбумыг үрэх нь.  Энэ төсөв дээр Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлөрийн төсөв, Гүйцэтгэх ажлын нууц төсөв нэмэгдэнэ.

-ОНЗ нь 120 хоног АТГ-ын үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлсний үндсэн дээр УИХ-н 2016 оны 7 сарны 8 ны өдрийн 7 дугаар тогтоолыг хүчингүй болгож, АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах санал гаргаж байна.

АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах санал гаргаж байна.

-Авлигын эсрэг хуульд АТГ- нь Олон нийтийн дэд зөвлөл байгуулах зохицуулалт байхгүй.

-Х.Энхжаргал хууль ёсны ОНЗ-ийн хяналтыг саармагжуулахын тулд сөргүүлээд ОН-ийн нэрийг барин Төрийн тусгай байгууллагын статустай атлаа өөрөө удирдан ОНДЗ байгуулж, цалинжуулж, гэрээ байгуулж Төрийн байгууллагуудыг, албан тушаалтнуудыг хянах, тэдний мэдээллийг цуглуулан дарамтлах ажлыг гардан зохион байгуулж, НАХЯ-ны 1990 онд тараасан мэдээлэгч нарын сүлжээг төсвийн мөнгөөр санхүүжүүлэн сэргээж байна.

Д.Болор 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Сар
Тэнэгуудээ. Баасан. Буруугуй
2018/01/15 122.201.24.117
ичиж байна
сэтгэгдэл бичсэн хүмүүс минь нэг л зүйлийг анхаараач АВИЛГА гэхээр уурладаг байж АВИЛГЫГ өөгшүүлэгчийг нэрлэхээр өмөөрөөд байх юм нөгөө хэлэх хийхийн зөрүү гэдэг л энэ байх даа
2018/01/10 66.181.191.218
shudardga mongol
BAASANG ATG IIN DARDGA BOLGOEEEE!!!! enhjargaliig shorond hiij shalgah heregtei
2018/01/09 73.241.42.56
ЭНЭ АВГАЙ ДАНДАА БУРУУ ГОНШИГНОДОГ ТЭГЭЭД ДАНДАА ӨӨРӨӨ СУУДАЛ ОЧДОГ
иргэн
2018/01/09 183.177.100.3
Ss
Battulga erunhiilugch boldog l buruudlaa zoljargal erdenet ene asuudal bugdiig ni darj bna
2018/01/09 2.134.37.113
4533
овоо юм бх гэсэн чинь овоолсон баас байна да
2018/01/09 103.9.90.130
иргэн
Баасн авгайг АТГ зүтгүүлсэн гол шалтгаан нь Энхжаргалыг огцруулах ш дэ. 6 жилээр томилдог.Баттлугын өмнөхөн нь томилсрн болохоор буулгах боломж байхгүй. Баасан авгай чинь өөрөө ашиг сонирхлын зөрчилтэ
2018/01/09 202.131.238.98
zochin
энхжаргал, өөрийн найз болох Хангай-г ОНЗ-ийн даргаар тавьж өндөр цалин өгч байгаа. Хангай өөрөө үүнийг ярьсан шүү. Тэд нэг байранд амьдардаг, эртний найз нөхөд.
2018/01/09 66.162.247.10
Зочин
Үхэр мнглчуудчинь авилгачдаа өөрсдөө өмгөөлж хамгаалж өөгшүүлдэг болчихжээ. Хохчинь дээ.
2018/01/09 66.181.160.8
Ter ahmadiin baishin yasan be
Shaaltuur avgai henees heden tsaas avchaad l ingej bgaa boldoo?
2018/01/09 112.72.11.115
  • Recent
  • Most Read
  • Most Comment