8o
Улаанбаатар хот
mobile menu

14 хоног шатахууны үнийг нэмэхгүй байхаар төр, хувийн хэвшлийн төлөөллүүд тохиролцов

2018-01-09 14:01:00

Өнөөдөр Уул уурхайн яаман дээр шатахууны үнийг нэмэх үү эсвэл өөр арга хэмжээ авах уу гэж Шатанхууны үнийн зөвлөл хуралдлаа. Зөвлөлийн хурлаар шатахуун импортлогчдыг шалгах, үнийн тал дээр бодит судалгаа хийх шийдвэр гаргажээ. Ажлын хэсэг 14 хоногийн хугацаанд шатахууны үнийн нэмэгдлийн талаарх судалгааг явуулж, Үнийн зөвлөлд танилцуулах үүрэг хүлээсэн байна. 14 хоногийн хугацаанд шатахууны үнийг нэмэхгүй байхаар төр, хувийн хэвшлийн төлөөллүүд харилцан тохиролцжээ.

Үнийн зөвлөлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав ахалдаг. Харин гишүүдэд нь, Сангийн дэд сайд, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, Татварын ерөнхий газрын дарга, Гаалийн ерөнхий газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга, МҮЭХ-ны ерөнхийлөгч, Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн үндэсний холбооны ерөнхийлөгч, “НИК” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Магнай трейд” ХХК-ний гүйцэтгэх захирал, “Шунхлай” ХХК-ний гүйцэтгэх захирал, “М-Ойл” групп ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Содмонгол групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал нар ордог юм байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Бензин импорт чөлөөтэй, хуучин 200 гаруй компани оруулсан гэдэг, одоо 80 компани импортлох зөвшөөрөл авсан бдг гэсэн, амархан бол чи хийнэ биз дэ. гол нь 3-5 хувийн ашиг хардаг тул ихэнх нь хаядаг
2018/01/10 49.0.191.250
зочинн
манайх бинзен импортоо чөлөөтэй болгоо 1990 хэдэн онд нэг хэсэг чөлөөтэй оруулж ирээд үнэ нь бууж л байсан шүү
2018/01/09 103.10.22.51