8o
Улаанбаатар хот
mobile menu

Маргааш Улаанбаатарын утааг яаж арилгах талаар хэлэлцүүлэг хийнэ

2018-01-09 14:59:18

Маргааш "Утаагүй Улаанбаатар" форум болох гэж байна. Барилга хот байгуулалтын яам, Монголын ипотекийн корпорацитай хамтран байгуулж, төрийн холбогдох албаны хүмүүсийн дунд Улаанбаатарыг хэрхэн утаанаас нь салгах арга зам байгаа талаар хэлэлцүүлэх нь.  Форум “Орон сууц-цэвэр агаар”, “Орон сууц-зах зээл”, “Орон сууц-тогтвортой санхүүжилт” гэсэн сэдвийн хүрээнд явагдана. Эхний хэлэлцүүлэгт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Агаарын бохирдол бууруулах ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, эдийн засагч Ч.Хашчулуун, Цаг уур, орчны шинжилгээний газрын хэлтсийн дарга Ж.Батбаяр, Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжил хариуцсан орлогч дарга П.Баярхүү нар оролцох юм байна. Дараагийн хэлэлцүүлгүүдэд Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Монголын барилгачдын холбооны төлөөллүүд оролцох ажээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл