8o
Улаанбаатар хот
mobile menu

Фэйсбүүк хуудсаар зар өгч, гар дээрээс архи согтууруулах ундаа худалдах явдал ихэсчээ

2018-01-09 17:15:00

Шөнийн цагаар цаг хэтрүүлэн зөвшөөрөлгүй ажиллаж байгаа баар, цэнгээний газар, цахим тоглоомын газар, түргэн үйлчилгээний цэг, саун массажны газар, дэн буудлуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтын хүрээнд цаг хэтрүүлсэн, насанд хүрээгүй хүнд үйлчилсэн баар цэнгээний газар 33, хүнсний дэлгүүр дөрөв, цахим тоглоомын газар гурвыг илрүүлж хариуцлага тооцсон байна. Мөн зөвшөөрөлгүй ажилласан түргэн үйлчилгээний цэг 34, дэн буудал 29, саун массажны газар хоёр байсан нь шалгалтаар илэрсэн байна.

Сүүлийн үед фэйсбүүк хуудсаар зар өгч, гар дээрээс архи согтууруулах ундаа худалдах явдал ихэсчээ. Энэ удаагийн шалгалтаар таван зөрчил илэрчээ. Уг шалгалтын хүрээнд илэрсэн зөрчлүүдэд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 116 иргэн, аж ахуйн нэгжийг 14 сая 150 мянган төгрөгөөр торгож захиргааны шийтгэл ногдуулжээ. Цаашид энэ төрлийн зөрчлийг таслан зогсоогдох хүртэл хяналт шалгалтын ажил тогтмол зохион байгуулагдах тул иргэд, аж ахуйн нэгжийг хууль зөрчсөн үйлдэл гаргахгүй байхыг цагдаагийн байгууллагас анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment