8o
Улаанбаатар хот
mobile menu

Т.Баярхүү: Г.Баасангийн мэдээлэл АТГ-тай хамтарч ажилладаг олон улсын байгууллагуудад сөрөг нөлөө үзүүлэх вий

Сэтгүүлч Д.Нэргүй
2018-01-10 09:02:00

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны талаар илт худал ташаа мэдээлэл тараасантай холбогдуулан мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүтэй ярилцлаа.

-Олон нийтийн зөвлөлийн тэргүүн Г.Баасан мэдээлэл хийхдээ АТГ зохион байгууллалтайгаар шуугиант хэргүүдэд саад учруулах, цаг хожих гэж арга саам хэрэглэж байна гэсэн мэдээлэл өгсөн. Үүнд ямар тайлбар хийх вэ. АТГ ийм үйлдэж гаргадаг гэсэн ойлголт олн нийтийн дунд бий боллоо?

-Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан тэргүүтэй хүмүүс өнөөдөр /өчигдөр/ байгууллагын үйл ажиллагаа илт мушгин гуйвуулсан шинжтэй мэдээлэл хийсэн. Худал ташаа мэдээлэл нийгэмд тарааж байна гэж АТГ-ын зүгээс үзэж байна. Яагаад гэвэл Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэж заасан байдаг. Энэ нь өөрөө Авлигатай тэмцэх газрын хараат бус, бие даасан байдлаар ажиллах хууль зүйн баталгаа болж байдаг.

Гэтэл Г.Баасан нарын хүмүүс Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг саармагжуулах, байгууллагын удирдлагыг шүүмжлэх нэрийдлээр манай байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж, гутаан доромжлох, харлуулах, авлигатай тэмцэх тэмцлийн хүчийг бууруулах, олон улсын болон хамтын ажиллагаатай байгууллагуудын өмнө Авлигатай тэмцэх газрын нэр хүндийг унагаах зорилготойгоор илт гүтгэлгийн шинжтэй мэдээллийг нийгэмд тарааж байна.

Г.Баасангийн хийсэн мэдээлэл АТГ хамтарч ажилладаг олон улсын байгууллагуудад сөрөг нөлөө үзүүлэх вий. АТГ-ын үлй ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхийг үгүйсгэхгүй. Манай байгууллагын зүгээс Г.Баасан гуайн хэлсэн шиг оффшор, авлига болон өөр бусад дуулиан, шуугиан дагуулсан хэргийг удаашруулах гэсэн үндэслэл, оролдлого байхгүй. АТГ өөрөө үүнийг таслан зогсоох зорилготой үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Энэ ор үндэслэлгүй мэдээлэл. Харин зарим нэг хэргүүдэд мөрдөн байцаах, шалгах үйл ажиллагаа явагдаж байгаа. Үүнийг удаашруулсан, удаашруулж байна гэх мэтээр нийгэм ойлгуулж байгаа нь харамсалтай. Г.Баасан ямар зорилготойгоор ажиллаж байгааг шалгуулна. Г.Баасан болон нэр бүхий хүмүүсийг шүүхэд өгнө. 

-Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаагийн асуудлыг яагаад шалгахгүй байна вэ гэж Х.Энхжаргал даргаас Г.Баасан асуухад “Улаанбаатар төмөр замын асуудлыг чимээгүй орхи” гэсэн гэж мэдээлэлдээ дурдсан. Энэ хэрэг яг ямар шатандаа яваа бэ?

-2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Г.Баасан Авлигатай тэмцэх газрын даргатай уулзах хүсэлт гаргаад уулзсан. Уулзахдаа ганцаарчилж уулзъя гээд уулзсан байсан.

Тухайн үед Х.Энхжаргал дарга Г.Баасанд “Эрүүгийн хэрэг үүсгээд прокурорын хяналт дор хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас одоо наад асуудлаа орхи” гэж хэлсэн байсан. Үүнийг нотлох баримт, нотолгоо бий.

-Ямар?

-Тухайн уулзалтын үеэр юу ярьсан нь Авлигатай тэмцэх газрын даргын өрөөнд байх дуу хураагуурт бичигдэж үлдсэн байгаа.

-Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг АТГ-ын нэгдүгээр давхраас дээш гаргадаггүй. Орж гарахдаа байнга бичиг баримтаа шалгуулж, хяналтын дор ажилладаг, бидэнд хаалттай гэсэн. Олон нийтийн зөвлөл байгуулагдаад 4 сар гаруй болж байхад Х.Энхжаргал даргатай бараг уулзаагүй гэсэн агууллагатай зүйлийг Г.Баасан хэлсэн? 

- Авлигын эсрэг хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Авлигатай тэмцэх газрын байр төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Хуулиар төрийн тусгай хамгаалалтад байдаг объектод хэн нэгэн этгээд дур зоргоороо аашлах гэсэн оролдлогыг нь хязгаарласан, байгууллагын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн дотоод журмыг Авлигатай тэмцэх газар мөрдөж ажилладаг. Үүнийг Авлигатай тэмцэх газрын албан хаагчид ч өөрсдөө мөрдөж ажилладаг. Хаалттай байдал гэдгийг хаалга, үүд цоожилсноор хэмжихгүй. Авлигатай тэмцэх газар аливаа мэдээллийг хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд олон нийтэд хүргэж, шаардлагатай. Үүний дагуу мэдээллээ олон нийтэд тодорхой цаг хугацааны давтамжтай хүргэдэг. Олон нийтийн зөвлөлд ч мэдээлэл өгч байгаа. АТГ-ын бүх давхар, булан тохой бүрт хяналтын камер ажиллаж байгаа. Энэ нь АТГ-ын аюулгүй байдлыг хангах үүднээс камержуулсан. 

-АТГ болон олон нийтийн зөвлөл хоёрын хамтарч ажиллах гэрээ, заалт гэж юу бий?

-Хамтарч ажиллах гэрээ гэж байхгүй.Хуульд заасны дагуу олон нийтийн зөвлөл ерөнхийлөгчийн зарилгаар томилогдсон. Ажиллах журмыг нь Монгол Улсын ерөнхийлөгч хангуулж ажлуулдаг.

-Хууль бусаар Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн  хяналтын дэд зөвлөлийн байгуулсан гэсэн. Олон нийтийн зөвлөл болон Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын дэд зөвлөл хоёрын ялгаа, үндсэн чиг үүрэг юу вэ?

-Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл болон Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын дэд зөвлөл бол тэс 2 өөр ойлголт. Үүнийг ялгаж, салгаж ойлгох талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хангалттай мэдээлэл өгсөн.  Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.7.4-т, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 5.44.15-д тусгасан Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын дэд зөвлөл байгуулах асуудлыг Авлигатай тэмцэх газар хуулиар олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд зохион байгуулан явуулж байгаа ажил.  Г.Баасан даргын тэргүүлдэг Олон нийтийн дэд зөвлөлийг Ерөнхийлөгч сонгосон. 

-Олон нийтийн хяналтын дэд зөвлөлд ямар ямар хүмүүс багтаж байгаа вэ. Ямар шаардлагаар сонгож авсан вэ?

-Бид нар яамд дээр ажиллаж байхдаа олон нийтэд ил тод тендер зарлаж сонгож шалгаруулж авсан. Ямар нэг улс төрийн харьяалалгүй, нам бус эрх зүйч, төсөв санхүү, банк санхүүгийн мэргэжилтэй хүмүүсийг сонгож авсан.

-Ярилцсанд баярлалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Баасанг ярьсан яриагүй гадныхан авилгачин улс төрчдийн гар хөл болдгийг чинь өөрсдөөс чинь илүү мэдэж байгаа мал минь
2018/01/11 122.201.22.206
Баасанд
Иргэний нисэхийн авлигачдыг АТГ шалгахаас татгалзсан тул эрүүгийн цагдаа шалгаж байгаа юм байна.
2018/01/11 180.149.78.99
kkkkk
Baasang doosh ni hiine gedeg eronhiilegchiig doosh ni hiij baina gesen ug, harj l baya
2018/01/11 73.241.42.56
Жорже
АТГ-н нэр хүнд тэртээ тэргүй навс унаад шорооьой хутгалдаад явж байгааг хүн болгон л мэдэж байгаа.Том акулуудын өмнө гөлөг,муусайн жараахайнууддаа бол арслан бар ийм байж юун нэр төр вэ.зүгээр л алга
2018/01/10 66.181.161.88
монгол хүн
АТГ-т унаад байх нэр хүнд, удирдлагад нь улайгаад байх нүүрний арьс байдаг юм уу??? Юун ч их нэр төр вэ? Нэр төрийг ажлаа сайн хийж олдог болохоос ам хэлээрээ, долоож долооцгоож олдог юм бишээ.
2018/01/10 66.181.187.18
bayn Ulgii irgen
Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын дэд зөвлөл улс төрийн харьяалалгүй гэнэ Баян Өлгий аймагт намд хамаатай хүмүүс орсон шүү Удахгүй дэлгэж тавинда тэр үед үгэндээ эзэн байгаарай
2018/01/10 202.179.31.51
Bayn Ulgii
Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын дэд зөвлөл байгуулах асуудлыг Авлигатай тэмцэх газар хуулиар олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд зохион байгуулан явуулж байгаа ажил.улс төрийн
2018/01/10 202.179.31.51
123
unen yumiig ni ilchilsnii tulee ATG DARGA NAR UXLEE.NUDNII BULAI NAR AJLAA UGUUD ZAI CHIXVAL YASAN YUM
2018/01/10 202.55.180.186
Зочин
Баасан авгай. Атг-н гэх бяцхан авилгачдыг өмдөнд нь тавиулах нь ээ. Шүүх нтр ч гэх шиг. Оф хулгайчуудын учрыг олохыг хүсэхгүй л бг биз дээ. Та нар
2018/01/10 66.181.160.103
Чамаас хэн ч айхгүй
Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т зааснаар бүрэн эрхээ хамгаалуулчихсан гээд томроод байж байдаг юм байна. Хууль хүчнийхэн өөрийн нь гарт орчихсон учраас юм л бол ШҮҮХ-эд өгнө гэж айлгаха
2018/01/10 66.181.191.218
Zochin
Өөрсдийгөө хянах хүмүүсийг тёндёр зарлаж өөрсдөө сонгож авдаг гэнэ ээ ийм эргүү дагнууд цугларсан газар юм биз дээ
2018/01/10 122.201.22.206
Zochin
Та нарын нэр төр шалны алчуур болчихоод байхад мэдэхгүй л явж байдаг Ард түмэн татан буулга гээд байгаа шүү
2018/01/10 122.201.22.206
Zochin
Баасанг ярьсан яриагүй гадныхан та нарыг яаж ажиллаж яаж өөрсдөө авилга авдаг яаж улс төрчдийнхөө гарт байдгийг мэдэж байгаа шүү дээ Нэр төр унагаад ухааны юм яриад байна т
2018/01/10 122.201.22.206
иргэн
Түншүүддээ муугаа мэдүүлчихнэ гэж байгаа юмуу? Дарж нууж байснаас ил , шуудхан ярилцах нь зөв. Алдаа завхрал байгаа бол тэр тухай ярих нь Иргэний зөвлөлийн үндсэн чиг үүрэг. Баасан ажлаа л хийжээ
2018/01/10 103.11.195.23
зочин
Г.Баасангийн хийсэн мэдээлэл АТГ хамтарч ажилладаг олон улсын байгууллагуудад сөрөг нөлөө үзүүлэх вий. АТГ-ын үлй ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхийг үгүйсгэхгүй. 
2018/01/10 202.72.245.122
zochin
Neegeeduul ni sandaad, bolohoo boliloo. neg medegdel hii geed l ene nuhur-iig TV gargaa biz. Enbe nuhur yugaa medehgeh dee. tsaaduul ni hunii garaar mogoi bairj biagaa l baih daa
2018/01/10 180.149.103.84
Zochin
Haanaas irsen ni medegdehgui ene neg jijken gulug heniig umuuruud huzaad bnaa, atg uursduu awligchid tatan buugdaad zailzgaah heregteu
2018/01/10 59.153.112.160
Zochin
Ene neg Bayarhuu geed nuhur yaaj tend ochij darga bolsonoo tailbarlah heregtei
2018/01/10 139.5.217.114
zochin
NO-toi bolood l yarij baigaa biz . Baasan-guia ogt hudlaa yum yarihgui eee. jiriin ard tumnii teleelel iim l baidag yum.
2018/01/10 66.181.177.51