8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгч “Монголын үдэш” арга хэмжээнд оролцов

2016-01-25 10:37:00

Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо зохион байгуулагдаж байгаа Дэлхийн эдийн засгийн 46 дугаар чуулга уулзалтын хүрээнд Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, тавьж буй хөгжлийн зорилтоо танилцуулах зорилгоор чуулга уулзалтад оролцож буй төлөөлөгчдийг урьж “Монголын үдэш” арга хэмжээг уламжлал ёсоор зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Дэлхийн Эдийн засгийн чуулга уулзалтыг санаачлагч Клаус Шваб нар оролцов. Монгол улсын урлаг соёл, өв уламжлал, өвөрмөц онцлогыг сурталчлах боломжийг олгодог энэхүү арга хэмжээ нь дэлхийн нэр хүндтэй компаниудтай харилцаа холбоо тогтоон, хамтран ажиллах шинэ боломжуудыг нээдэг билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл