"Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн асуудал, туршлага" сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд болно. Төрийн байгуулалтын байнгын хорооноос эрхлэн зохион байгуулж байгаа уг хэлэлцүүлэгт Улсын Бага Хурлын гишүүд, 1992-1996 оны Улсын Их Хурлын гишүүд оролцох юм. Хэлэлцүүлгийг УИХ-ын дарга М.Энхболд нээж, Тарийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, Улсын Бага Хурлын дарга асан Р.Гончигдорж, 1992-1996 оны Улсын Их Хурлын дарга асан Н.Багабанди, АИХ-ын дарга, Улсын Их Хурлын дэд дарга асан Ж.Гомбожав нар илтгэл тавих аж.
УИХ-ын хуралдааны дэгээр хэлэлцүүлэг өрнүүлнэ
2018-01-10 11:01:51