8o
Улаанбаатар хот
mobile menu

Арван сая төгрөгийн шагналтай яруу найргийн наадам болно

2018-01-10 11:42:07

Нэрт яруу найрагчдын алдрыг мөнхлөх, залуу хойч үедээ эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Сод Монгол Групп”-ээс яруу найрагч, зохиолчдын дунд хамгийн өндөр шагналтай яруу найргийн наадмыг энэ жилээс зохион байгуулахаар болжээ.

Энэхүү наадам нь Монгол Улсын төрийн соёрхолт Сүхбаатарын одонт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Зундуйн Дорж, Монгол Улсын Төрийн шагналт, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Очирбатын Дашбалбар агсны нэрэмжит бөгөөд энэ сарын 26-нд болох юм байна.

Зохиолч, яруу найрагч З.Дорж, О.Дашбалбар агсны нэрэмжит яруу найргийн наадмын тэргүүн байрын шагнал 10 сая төгрөг, хоёрдугаар байр таван сая төгрөг, гуравдугаар байр ном хэвлүүлэх эрхийн эзэн болно.

Хамгийн өндөр шагналын сантай энэхүү яруу найргийн наадмын эхний үе шатанд зохиолчид:

Их дагина Дондогдуламын үйл хэрэг,

Их дагина Дондогдуламын эрдэм чадал,

Их дагина Дондогдуламын нэрээр нэрлэсэн анагаах увдис нь олны дунд түгэн гайхагдсан Дондогдулам рашааны тухай зэрэг сэдвийн хүрээнд

naadam@sodmongolgroup.com и-мэйл хаягаар 01 дүгээр сарын 19-ний өдрийн дотор бүтээлээ илгээх юм байна.

Нэгдүгээр шатанд ирсэн шүлэг, яруу найргийг мэргэжлийн шүүгчид шүүж шалгарсан бүтээлийн эзэд II, III шатанд эх оронч сэдвийн хүрээнд өрсөлдөх юм байна.

ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ АВАХ УТАС: 99096867, 99104180

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
gvrbazar chimeddorjn fb
yaj bvrtgvlhv
2018/07/12 103.14.36.34