8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Эрдэнэ: Засгийн газрыг огцруулж, УИХ-ыг тараана

2018-01-10 12:13:00

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ. Тус бүлэг УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүрх нарт өнөөдөр татварын нэмэгдэл, агаарын бохирдол, Үндсэн хуулийн асуудлаар ШААРДЛАГА хүргүүлэхээр болжээ.

Энэ талаар АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “МАН 2016 оны бүх шатны сонгуульд оролцохдоо таны амьдралын үе шат бүрд зориулсан бодлогыг хэрэгжүүлж, татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй, цалин, тэтгэврийг нэмэгдүүлнэ гэж амласан. Гэвч өнөөдрийг хүртэл амласан бүхнийхээ эсрэг бодлогыг хэрэгжүүлж, ард иргэдээ татварын дарамт, инфляци, валют, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр туйлдуулах бодлого хэрэгжүүлж байна. Үүнийг иргэдийг хууран мэхлэх арга замаар төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэнтэй адилтгаж болох үйлдэл юм” гэлээ.

МАН ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нэрийдлээр татвар нэмж байгаа учраас зарим татвараа эргэж харах хугацаатай буюу хоёрдугаар сарын 1-нээс өмнө тодорхой хариу өгөх тухай шаардлагад тусгажээ. Хэрэв Ардчилсан намынхны шаардлагад хариу өгөхгүй бол тэмцлийн хэлбэрт шилжиж, жагсаал цуглаан зохион байгуулна гэж тэд мэдэгдэв. УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө буюу хоёрдугаар сарын 1-ний дотор энэхүү шаардлагын дагуу зохих арга хэмжээ аваагүй тохиолдолд АН амлалтаасаа ухарсан Засгийн газрыг огцруулж, УИХ-ын тараах, хариуцлагагүй улс төрчдөд улс төрийн хариуцлага хүлээлгэх тэмцэл өрнүүлнэ гэдгээ мөн энэ үеэр мэдэгдлээ. 

Тэдний шаардлагыг хүргэе. 

1. Татварын асуудлаар:

“Бид чадна” хэмээн амлаж байсан МАН-ын Засгийн газар Олон Улсын Валютын Сангаар халхавч хийн тооцоо судалгаагүй 9 төрлийн татвар нэмсэн бодлогогүй шийдвэрээ цуцлахыг Ардчилсан нам шаардаж байна.

 "Мэргэжлийн", "Ардын" гэх нэршилтэй Засгийн газрууд манай улсын эдийн засаг сэргэж, экспортын орлого нэмэгдлээ гэж удаа дараа мэдэгдсэн атлаа  аж ахуй нэгжийн үйл ажиллагааг боомилсон, иргэдийн бүсийг чангалсан шийдвэрүүдийг удаа дараа гаргалаа.

Эрх баригчид өөрсдийн тансаг зардлаа хумихын оронд хялбар зам сонгон, олон төрлийн татвараар дамжуулан ард иргэдийн халаасыг ухах харгис бодлого хэрэгжүүлснээр дараах хүндрэлүүд үүсч эхэллээ.

Үүнд:

 а/ Хүн амын орлогын албан татварыг шатлалтайгаар 2-3 дахин нэмсэн нь зургаахан хувьд хүрч байсан дундаж давхаргыг татан унагалаа.

б/ Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлснээр иргэдийн бодит орлого буурч, аж ахуйн нэгжүүд албан бус секторт орж далд эдийн засаг хөгжих үндэс суурийг тавилаа.

в/ Онцгой албан татвар нэмэгдсэнээр шатахууны үнэ литр тутамдаа 100-200 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, иргэдийн худалдан авах чадвар эрс буурч, инфляци нэмэгдэж, ажилгүйдэл, ядуурал улам газар авлаа.

г/ Ард түмний унаа болох цахилгаан хөдөлгүүрт, хос тэжээлт автомашинд 50 хувийн татвар ногдуулснаар автомашины үнэ 5-6 сая төгрөгөөр огцом өслөө.

д/ Оюутолгойн далд уурхай, Тавантолгойн төмөр зам болон 45 мвт-ын цахилгаан станц барих, Гацууртын алтны ордыг ашиглаж эхлэх, Дулааны цахилгаан станц 3-ыг 250 мвт-аар өргөтгөх төслүүдийг явуулж эдийн засгийн өсөлтийг тогтвортой, өндөр хэмжээнд хүргэх,

Ардчилсан нам эдийн засгийн хүндрэлтэй жилүүдэд ард түмний нуруунд ачааны хүндийг үүрүүлэх бус, албан тушаалтнуудынхаа зардлыг танах, бонд босгож ажлын байрыг нэмэгдүүлж ажилласныг Монголын ард түмэн мартаагүй.

 2. Агаарын бохирдлын асуудлаар:

Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн талаар МАН-ын удирдлага “бид дорвитой ажил хийж чадахгүй”, Танай Засгийн газрын гишүүн "утаа ихэссэн нь үнэн ч хортой нөлөө нь багассан” зэргээр мэдэгдэж, ард түмнийг илтэд доромжилж байна.

Агаарын бохирдлын улмаас нэмэгдэж буй өвчлөлүүд, жирэмсний хүндрэлүүд, амьгүй ураг, өндөр настан, хүүхдийн өвчлөлүүд иргэдийг улам туйлдуулж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлын чуулганы индэр дээрээс та бүхэнд анхааруулж, “онц байдал” зарлахыг уриалсан. Гэвч эрх баригчид өнөөдрийг хүртэл шийдвэртэй арга хэмжээ авахгүй гэдийсээр байна.

Иймээс дараах арга хэмжээнүүдийг нэн яаралтай авч хэрэгжүүлэхийг шаардаж байна.

Үүнд:

  а/ Агаар, орчны бохирдлыг бууруулах чиг, үүрэг бүхий төрийн байгууллагын бүтцийг бий болгож тогтвортой ажиллуулах,

 б/ Ардчилсан намын санаачлан хэрэгжүүлж байсан гэр хорооллын дэд бүтэц, цэвэр, бохир, дулааны шугам сүлжээг шийдвэрлэх “Сайн хашаа” хөтөлбөр, иргэдийг орон сууцжуулах Ипотекийн 8 хувийн, 5 хувийн зээл, гэр хорооллын өрхийн шөнийн тарифыг тэглэсэн хугацааг уртасгах зэрэг үр дүнтэй ажлуудыг тасралтгүй үргэлжлүүлэхийг шаардаж байна.

 в/ Багануур, Налайх, Шарын гол зэрэг уурхайнуудаас нүүрс угааж гаргах аж ахуйн нэгжүүдээ дэмжих,

 г/ Багануур, Налайх дүүргүүд болон Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын дагуу дагуул, хаяа хот байгуулах замаар төвлөрлийг сааруулах,

 д/Сургууль, цэцэрлэгүүдэд агаар цэвэршүүлэгч авах, маск зүүж гэр хорооллын айл өрхүүдээр явж утаатай танилцах гэх мэт аргацаасан, гал унтраах ажил хийхийн оронд асуудлыг цогцоор нь шийдвэрлэх бодит үр дүнтэй ажил хэрэгжүүлэх,

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар агаарын бохирдлын улмаас зөвхөн Улаанбаатар хотод жилд 3700 хүн амь насаа алдаж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдол Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тогтоосон чанарын үзүүлэлтээс 25 дахин их байгаа нь хүн амьдрах боломжгүй гэдгийг нотолж байна.

Агаарын бохирдол, утааг багасгах нэрийдлээр үр дүнгүй төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн нэрээр их хэмжээний мөнгө халаасалсан этгээдүүдтэй хатуу хариуцлага тооцохыг бас давхар анхааруулъя.

3.Үндсэн хуулийн асуудлаар:

 Үндсэн хууль нь засаглал, төрийн эрх мэдлийн хуваарилалтын тэнцвэрийг зохист харьцаанд хадгалсан, хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгмээ цогцлоох, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, иргэдийн эрх, эрх чөлөөг баталгаажуулан Монгол Улсын оршин тогтнохын үндсийг бүрдүүлсэн эрх зүйн суурь баримт бичиг билээ.

 Харамсалтай нь МАН хэт олонхдоо эрдэн өөрсдийн эрх ашгийг хамгаалж баталгаажуулахаар улайран Төрийн эрх мэдлийн тэнцвэрт байдал, Үндсэн хуулийн суурь бүтэц, үзэл баримтлалыг эвдсэн төсөл хэлэлцүүлж байгааг доорх шалтгаануудын улмаас эсэргүүцэж байна.

а/ 60 тэрбумаар бүрдсэн байж болзошгүй Засгийн газар, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёс зүйгүй МАН-ын 65 гишүүнтэй бүлэг Үндсэн хуульд гар дүрэх эрхгүй.

б/ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, хэлэлцүүлгүүд нь Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, Ард нийтийн санал асуулга явуулах журмын тухай хуулиудыг зөрчсөн арга хэлбэрээр явуулж байгаа нь Үндсэн хуулийн зөрчил гэж үзэж байна.

в/ Өөрийн намын гишүүд, дэмжигчид болон төрийн албан хаагчдыг хүчээр цуглуулан авсан санал нь нийт ард түмний дуу хоолой болж чадахгүй,

г/ Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг боловсронгуй болгосон гэх төсөл нь шүүх эрх мэдлийн тогтолцоог улс төрийн намуудын гар хөл болгох, Ардын хянан шалгах хороо гэгч 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеийнхээ харгис байгууллагыг сэргээж, өөрсдийн хязгааргүй эрхээ хуулиар баталгаажуулахыг эрмэлзэн олонхдоо дулдуйдан Үндсэн хуульд гар дүрэхээр ханцуй шамлан дайрч байгааг эрс эсэргүүцэж байна.

Үндсэн хууль нь ард түмэн, төр хоорондын суурь харилцааг зохицуулах дээд хууль мөн тул суурь хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг бүх нийтээр хэлэлцүүлэн “ард нийтийн санал асуулга”-ыг явуулан хэлэлцэх нь төрийн ёс зүйд нийцнэ.

Улсын Их Хурлын чуулган завсарлахаас өмнө, 2018 оны 2 дугаар сарын 1-ний дотор энэхүү шаардлагын дагуу зохих арга хэмжээ аваагүй тохиолдолд Ардчилсан нам амлалтаасаа ухарсан Засгийн газрыг огцруулж, Улсын Их Хурлыг тараах, хариуцлагагүй улс төрчдөд улс төрийн хариуцлага хүлээлгэх тэмцэл өрнүүлэхээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Ард түмнийхээ халаасыг гөвж Төр нь “амь зууна” гэдэг гутамшиг. Ардчилсан нам үндэсний болоод ард түмнийхээ эрх ашгийг хамгаалж, ард түмний оролцоотойгоор хяналтаа хэрэгжүүлнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх бичлэгээс үзнэ үү.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Irgen
AN l iim baidald huregsen. yadaj Altankhuyag shig haruulah nvvrgvi ichij duugui baij suraach
2018/01/11 27.123.214.104
ард түмэн
Х,Баттулга,С Эрдэнэ нар монголын цагаан сарыг ямар сар болгох гээд байнаа, ил тод хэлээч тэмцэл хөдөлгөөнд уриалаад л байх юм араа дааж чадах уу.
2018/01/11 150.129.141.132
иргэд
1990 онд арпчилсан хувьсгал хийгдээгүй харин барууны хөрөнгө оруулалттай анархист өөрчлөлт болсон нь өдрөөс өдөрт ард түмэнд мэдэрэгдэх тутамд Баттулга Эрдэнэ нар боож үхлээ юү ард түмнийг бүү турхир
2018/01/11 150.129.141.132
МанАн
МанАн та нар Монголчуудыг Ажилгүй Ядууралд хүргэсэн
2018/01/11 66.181.161.33
Жамц
Хөөе Эрдэнэ ээ татвар нэмэгдүүлсэн асуудал чинь МАН- н засаглалын үеийн асуудал биш танай намын засаглалын үед эдийн засгийг танай намынхан тухайлбал та өөрөө самбарч хамаг мөнгийг танхан гударснаас л
2018/01/11 139.5.218.33
Зөв
Дэмжиж байнаа.хүчин хулгай дээрэм хийж худлаа ярихаас өөр хийн ажилгүй хог шаарнууд
2018/01/11 139.5.216.195
basaev
Энэ олон жил төр барьсан хувхай коммунистууд харин чиг буруутай баих шүү . энэ УИХ тарах байтугай МАН бүр татан буугдах ч ёстой юм биш үү
2018/01/10 66.181.160.28
ЭРКА
Монголын өнөөгийн энэ эмгэнэлтэй байдалд улс төрчид түүний дотор олон удаа сонгогдсон, сайд хүртэл хийж бсн Эрдэнэ, Баттулга нар ч буруутай.АН-хан бүр ч их буруутай
2018/01/10 66.181.185.24
Зочин
зев зев тараа
2018/01/10 27.123.214.108
Ли Хө
Цагаан сарыг энэ жил тэмдэглэхгүй байх хэрэгтэй.
2018/01/10 180.149.78.99
Ли Хө
Талбай дээр Ерөнхий сайд УИХ-ын дарга сайд нарын мануухайг босгож сүнсийг нь гэр бүлээр нь зайлуулах заслыг чадалтай бөө нараар хийлгэх хэрэгтэй. Хэрвээ бурхан тэнгэрийн ивээлд байвал сүнс зайлахгүй.
2018/01/10 180.149.78.99
аөхбөха
Тэмцлийн арга хэлбэрийг өөрчлөх хэрэгтэй.
2018/01/10 180.149.78.99
Tatvariin esreg bosotsgoo.
Ene door setgegdel bichigsed bol MAN nii gar hol baina. Uchir ni MAN tatvar nemchiheed baihad hudlaa geed suuj baina. Tsaana chij tatvar nemsnii esreg bosoh gej baihad hudlaa gedeg bol eruul hun bish.
2018/01/10 109.88.132.13
Ard tumen MAN s zalhasan
MAH tatvar nemsen ni u nen biz dee. Bas odoo shatahuunii une nemne, nemegdeh yostoi gej Hurelsuh ulaan tsaim tunhaglaa biz dee. Deerees ni ter saiduudiig har. dandaa butehgui humuusiig tavisan.
2018/01/10 109.88.132.13
Иргэн
Эрдэнэ чи муу гэмт хэрэгтэн монголчуудыг ой санамжгүй гэж бодоо юу, та бүхэн өнгөрсөн 4 жилд улсыг бүр сүйрүүлсэн, чи энэ олон жил дарга сайд хийхдээ утааг яагаад бууруулаагүй бэ??!!
2018/01/10 94.186.205.108
иргэн
Шал мангар юм. Хэн туйлдуулсан ГЭВЭЛ ТА НАРААС ӨӨР ХЭНЧ БИШ ШҮҮДЭЭ.
2018/01/10 122.201.21.188
ЗОЧИН
ЭРДЭНЭЭ ЧИ ЗҮГЭЭР ХУРДАН ДАЛД ОРЖ ҮЗ. ЭРДЭНЭ ВАН БОЛТЛОО ИДЭЖ УУЛАА.
2018/01/10 66.181.182.148
57-Т
ТЭТГЭВЭРИЙН НАСЫГ НЭМСЭНИЙГ АН ДЭМЖИЖ БАЙГАА ЮМ УУ? ОГТ ЯРИХГҮЙ ЮМ. ЭРДЭНЭ НД-ААР БАЯЖСАН ГЭЖ ҮНЭН ҮҮ? НЭРИЙН ДАНСЫГ ЯАГААД УСТГАСАН БЭ?
2018/01/10 122.201.24.112
123
эрх барьж туйлдуулж байхдаа тоогоогүй байж одоо гэнэт хайртай болчихов уу
2018/01/10 202.179.25.85