8o
Улаанбаатар хот
mobile menu

Татварын нэмэгдлийг эсэргүүцэн жагсана

2018-01-10 12:20:49

МҮЭХ-ноос цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар энэ үеэр "МҮЭХ-ны Ерөнхийлөгчийн зөвлөлөөс өчигдөр шуурхай шийдвэр гаргасан. МҮЭХ-ноос энэ баасан гаригт 12-нд 12:00-14:00 цагийн хооронд татварын нэмэгдлийг эсэргүүцсэн жагсаал, цуглааныг улс орон даяар зохион байгуулна. Өнөөдөр хүн бүрийн ярьж буй асуудал бол татварын нэмэгдэл. МҮЭХ энэ асуудлыг Засгийн газар УИХ-ын түвшинд эргэж харж, тодорхой зөв зүйтэй, оновчтой шийдвэр болгож гаргая гэдэг тохиролцоонд бид хүрээд байсан. Гэвч тохиролцоо, хэлэлцээрийн шийдвэр үр дүнд хүрэхгүй байгаа учраас эсэргүүцлийн жагсаал, цуглаан зохион байгуулна.

Энэхүү жагсаал, цуглаанаар тэтгэврийн насыг нэмэгдүүлэхийг цуцлах, долоон төрлийн татвар, НДШ-ийг нэмэгдүүлэх зэргийг цуцлахыг шаардана" гэв.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Дэмжиж байна. Ард түмэн туйлдаж байна. Төр засаг эдийн засаг хүндрэхээр гарах зөв арга зам хайхын оронд хамгийн амраар нь иргэдийнхээ халаас руу гараа дүрж байна.
2018/01/10 139.5.217.30
oyuntsetseg
Zub
2018/01/10 66.181.185.224
иргэн
зүйтэй.Өөрийгөө болон гэр бүлээ боддог хүн бүр нэгдэе
2018/01/10 150.129.141.175