8o
Улаанбаатар хот
mobile menu

Хятад руу нүүрс тээвэрлэж хилээр нэвтэрсэн машинууд буцаад Монгол руу орж ирж чадахгүй урт дараалал үүсгэжээ

2018-01-10 12:53:00

Ганц модны боомтоор Хятад руу нүүрс тээвэрлэж гарсан машинууд буцаад Монголын хил рүү нэвтэрч чадахгүй урт дараалал үүсгэжээ. Энэ нь Хятадын талд Ганц модны боомтын орчимд тээврийн замыг нь хаасантай холбоотой гэж Гашуунсухайт боомтын захиргаа мэдээлсэн байна. Хятадын талд зам хаагдсан шалтгаан нь орон нутгийн компаниуд дотооддоо эсэргүүцэл илэрхийлж байгаатай холбоотой гэнэ. Энэ он гарснаас хойш Гашуунсухайт Ганц модны боомтоор өдөрт дунджаар 400-450 машин нүүрс тээвэрлэн гарч байгаа. Хамгийн сүүлд даваа гаригт 348 машин гарч, Гашуунсухайтын орчим дахь дараалал долоон км урт байсан гэдгийг албаныхан мэдээлжээ.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Гашуун сухайт хилийн боомтын нүүрс тээвэрлэлтэд үүссэн нөхцөл байдлыг арилгах, нүүрсний ачилт тээвэрлэлтийн үйл ажиллагаанд зохицуулалт хийх зорилгоор харъяа яамнаас ажлын хэсэг ажилласан юм. Засгийн газраас нүүрс тээвэрлэлтийн талаар авах арга хэмжээтэй холбогдуулан 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 320 дугаар тогтоолыг батлан гаргасан. Тогтоолыг  хэрэгжүүлэх ажлын хүрээнд нүүрс тээвэрлэлтийг уурхайгаас Цагаан хадны гаалийн хяналтын бүс, Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс Гашуун сухайт боомт хүртэлх тээвэрлэлтийг зохион байгуулах, хилийн боомтоор нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийн тоо хэмжээтэй уялдуулан нүүрсний ачилт, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд тээвэр төлөвлөлтийг хийх зэрэг ажлыг эрчимжүүлээд байсан билээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
turuu orj chadahgui bna geed l baisan, odoo garch chadahgui bna l geh yum
2018/01/10 66.181.177.51
zochin
Mongol yalna zogsoj l baig
2018/01/10 36.102.210.37
  • Recent
  • Most Read
  • Most Comment