Засгийн газрын ээлжит хуралдаанаас өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийг хувьцаат компани болгох, тодорхой хувийг иргэдэд давуу эрхийн хувьцаа болгон эзэмшүүлэх тадаар хэлэлцэж шийдвэр гаргажээ. Дээрх шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж эхлээд “Эрдэнэт” үйлдвэрт олон улсын аудит оруулж, үнэлгээ хийлгэн, үнэ цэнийг нь тодруулах зэрэг ажлыг хийх аж. Үндсэндээ 10 гаруй ажлыг хийх даалгавар өгөгдөж буй юм байна. Дараа нь энэ асуудлыг Засгийн газар УИХ-д оруулж, эцэслэн шийдүүлэх юм байна.
ШУУРХАЙ: "Эрдэнэт"-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэхээр шийдвэрлэлээ
2018-01-10 15:37:00