8o
Улаанбаатар хот
mobile menu

Хотод цэргийн тоо бүртгэл 38.5 хувьтай явагдаж байна

2018-01-10 16:05:00

Батлан хамгаалахын сайдын тушаалаар батлагдсан “Цэргийн бүртгэл явуулах журам”-ыг удирдлага болгон нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд энэ сарын 4-нөөс 20-ны хооронд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг зохион байгуулж байна. 

Бүртгэлийг хорооны Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 08:30-19:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулж байгаа юм. Цэргийн тоо бүртгэлд 18-50 насны цэргийн алба хаасан, хаагаагүй бүх эрчүүд, 60 хүртлэх насны бэлтгэд офицерууд бүртгүүлэх ёстой юм.

Одоогоор нийслэлийн хэмжээнд цэргийн тоо бүртгэлийн ажил өнөөдрийн байдлаар дунджаар 38.5 хувьтай явагдаж байгаа аж.

“Цэргийн албаны тухай хуульд цэргийн насны залуучууд жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлэх, тухайн бүртгэлийг засаг захиргааны анхан шатны нэгж буюу орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд хийж гүйцэтгэнэ гэсэн хуулийн заалттай. Үүний дагуу нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн хэмжээнд 2018 оны цэргийн тоо бүртгэлийг энэ сарын 4-20-ны хооронд засаг захиргааны анхан шатны нэгж, хороодуудаар дамжуулан зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн есөн дүүргийн 152 хороодоор цэргийн бүртгэлийг явуулж байна” хэмээн НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар мэдээлжээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл