8o
Улаанбаатар хот
mobile menu

Өвөлжилт хүндэрсэн аймгуудад нөөцийн өвснөөс тарааж байна

2018-01-10 16:06:19

Өвөлжилт хүндэрсэн зарим аймагт нөөцийн өвсийг хямдралтай үнээр худалдаж эхэлжээ. Бэлчээрийн даац нь даруй хоёр дахин хэтрээд байгаа Ховд аймагт гэхэд нөөцөөс 200 тонн өвс тарааж буй аж. Харин Говьсүмбэр аймгийн малчдад нөөцийн өвсийг 50 хувиар хямдруулан зарж байна.

Сангийн яамнаас малын тэжээл нийлүүлэх 28 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, 36.3 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Мөн 10 аж ахуйн нэгж 1.2 тэрбум төгрөгийн 8000 гаруй тонн малын тэжээл импортолсон байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам “Өвөл, хаврыг өнтэй давъя” аяны хүрээнд Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газар хооронд хийсэн хэлэлцээрийн дүнд 51 мянган тонн тэжээлийг малчдад түгээх юм. Нийт 40 тэрбум төгрөгийн үнэ бүхий тэжээлийг 34 аж ахуйн нэгжээр дамжуулан орон нутагт борлуулах юм байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment