8o
Улаанбаатар хот
mobile menu

Өргөдлийн байнгын хорооноос цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийв

2018-01-10 17:46:58

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр (2018.01.10) иргэдээс ирүүлж байгаа өргөдлийн талаар болон цаг үеийн асуудлаар  хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн, тус Байнгын хорооны гишүүн М.Билэгт, А.Сүхбат, Н.Амарзаяа нар оролцов.

Байнгын хорооны дарга М.Оюунчимэг эхлээд хийсэн ажлын талаар товч мэдээлэл хийв.

Тэрбээр, “Хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээ нэмэгдсэн нь амьдралд хүнд тусч, уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан батлуулж өгөхийг 1461 иргэн ирүүлсэн өргөдөлдөө хүсчээ. Иймд УИХ-ын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1-д заасан бүрэн эрхийн хүрээнд судалж байна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны саналыг Улсын Их Хуралд хүргүүлэх болсноо тэмдэглэв. Иймд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг эргэж харах хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Засгийн газарт чиглэл өгч, энэ саналаа Улсын Их Хуралд хүргүүлэхээр ажиллаж байна” хэмээн хэллээ.

 

Мөн Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцад холбогдуулан ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлын талаар мэдээлэл хийв. Нэр бүхий иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлүүлэхээр Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд шилжүүлж, хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг Өргөдлийн байнгын хороонд ирүүлэхийг мэдэгдсэн ба Нийслэлийн прокурорын газраас өргөдөл, гомдолтой танилцаж, холбогдох шалгалтыг явуулж, шалгалтын үр дүнг эргэн танилцуулах тухай хариу ирүүлснийг дурьдлаа.

Түүнчлэн Агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулав.

Засгийн газарт чиглэл өгсөн Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийг шалгах, хийсэн ажилтай газар дээр нь танилцах чиглэлээр агаарын бохирдол өндөртэй Нийслэлийн Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хамт ажиллаж, Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын хэрэгжилтийг сонсон, тодорхой шийдвэрүүдийг гаргуулсан талаар мөн ярив. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас сургууль, цэцэрлэгүүдийн анги танхим болон эмнэлгүүдийн Хүүхдийн тасгийг агаар шүүгчээр иж бүрэн хангахад зориулж дөрвөн тэрбум төгрөг зарцуулах шийдвэрийг гаргуулж ажилласан тухайгаа мэдээлсэн юм.

Дараа нь УИХ-ын гишүүн А.Сүхбат, М.Билэгт нар агаар, хөрсний бохирдлын асуудлаар байр сууриа илэрхийлж, үг хэллээ.

Төгсгөлд нь Байнгын хорооны дарга М.Оюунчимэг болон гишүүд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө  гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Малнуудаа үүнд анхаарлаа хандуулаач
Иргэний нисэхийн авлигачдыг 2 тэрбум орчим төгрөгийн хэргийг АТГ шалгахаас татгалзсан тул эрүүгийн цагдаа шалгаж байгаа юм байна.
2018/01/11 180.149.78.99
  • Recent
  • Most Read
  • Most Comment