8o
Улаанбаатар хот
mobile menu

НӨАТ-ын урамшууллын сугалааны супер шагналын санг бууруулжээ

2018-01-11 08:30:14

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлоор 2018 оны төсвийн жилд олгох урамшууллын хэмжээ өөрчлөгджээ. Тодруулбал, сугалааны супер шагналын санг 25 сая төгрөг болгож бууруулсан байна. Мөн үндсэн тохирлын мөнгөн дүн ч өөрчлөгдсөн байна.

Таны баримтын арын

найман орон тохирсон бол та 50 сая төгрөг,

долоон орон тохирсон бол та 10 сая төгрөг,

зургаан орон тохирсон бол та 5 сая төгрөг,

таван орон тохирсон бол та 1 сая  төгрөг,

дөрвөн орон таарсан бол 200 мянган төгрөг,

гурван орон тохирсон бол та 50 мян төгрөг хожих юм байна.

Энэхүү өөрчлөлт нь 2018 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр явагдах 2017 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 31-ний хооронд хэвлэгдсэн баримтын сугалааны тохиролд хамаарахгүй ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Б.Сэлэнгэ
Сайн байна уу. Сугалааны дугаарыг веб дээрээ ил тод байршуулж баймаар байна
2018/01/11 66.181.168.8