8o
Улаанбаатар хот
mobile menu

О.Бум-Ялагч: Зуух, түлш тараана гээд сууж байгаа салбарын сайдыг би ойлгохгүй байна

2018-01-11 09:03:00

Барилга, хот байгуулалтын яам, МИК-тай хамтран "Утаагүй Улаанбаатар" форум зохион байгууллаа. Хэлэлцүүлэг "Орон сууц-цэвэр агаар", "Орон сууц-зах зээл", "Орон сууц-тогтвортой санхүүжилт" гэсэн сэдвэийн хүрээнд оролцогчид мэдээлэл солилцож хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хэлэлцүүлэгт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Агаарын бохирдол бууруулах ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, эдийн засагч Ч.Хашчулуун, Цаг уур, орчны шинжилгээний газрын хэлтсийн дарга Ж.Батбаяр, Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжил хариуцсан орлогч дарга П.Баярхүү нар оролцов. Хэлэлцүүлэгийн үеэр оролцогчдоос байр суурийг нь тодруулсан юм.

Н.Цэрэнбат: Агаарын бохирдлын эсрэг сан байгуулахаар ярьж байна

БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбатаас тодрууллаа.

-Нийслэл хотод зорилтод бүлгийн 13 мянга орчим айл өрхөд сайжруулсан түлш, сайжруулсан суух тараана гэсэн. Зуух тараахад хэчнээн төгрөг зарцуулагдах вэ?

-Утааг бууруулах олон цогц арга хэмжээ буюу нийтдээ 194 төрлийн ажил хийхээр төлөвлөж байгаа. Үүнийг нэг нь зорилтод бүлгийн айл, өрхүүдэд суух, түлш, дулаалгаар хангах юм. Гол асуудал нь түүхий нүүрсийг хориглох. Утааны хор, бохирдлыг бууруулах зорилгоор урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой. Энэ яригдаж байна.

Нийслэл хотод байгаа 13 мянга орчим зорилтод бүлгийн айл өрхүүдийг сайжруулсан түлш, сайжруулсан зуухаар хангаж байж бид нар агаарын бохирдлыг хор хөнөөлийг буруулна. Ганцхан зуух тараагаад ажил дуусахгүй.

Хүн халуурч байвал эхлээд халууныг нь буулгаж байж дараагийн эмчилгээний арга хэмжээ авдагтай яг адилхан. Зорилтод бүлэг дээр энэ ажил хийгдэнэ.Хэчнээн төгрөг зарцуулагдах нь чухал биш. Иргэд их хэмжээний мөнгөөр зуух тараагаад дуусах гэж байгаа мэтээр ойлголж хүлээж авч байна. 

-Зуухаа хэзээнээс тараах вэ?

-Одоогоор Эрчим хүчний яам, Барилга хот байгууллалтын яам,  НЗДТГ, манай яам хамтраад судалгаа явуулж байна. Судалгаа дууссаны дараа аль хэсэгт хэрхэн яаж чиглэж ажиллах вэ гэдгээс хамаар ажлуудаа хуувиарлаж аваад хийнэ.

- Утааг бууруулахад 2025 он хүртэл 9.8 их наяд төгрөг шаардлагатай гэж гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-2025 онд хүртэл утааг бууруулахад 9.8 их наяд төгрөг шаардлагатай байгаа.

Одоогоор миний багцад 16.9 тэрбум төгрөг байна. Үүнийг 8.3 тэрбум нь эрчим хүчний татаасанд тэгийг тэглэхэд хэрэглэнэ. 5 тэрбум нь дэд бүтцэд, аймаг орон нутаг суурин газруудын агаарын бохирдлыг бууруулахад 100 сая гаруй төгрөг явчихна. Ингээд төсөл хөтөлбөрүүд хэрэгжлүүлээд явна. Бодит байдал ийм л байна.

-Одоо тараах зуух өмнөх зуухуудаас ямар ялгаатай бэ?

-Технологийн маш олон санал ирчихсэн байгаа. Өмнөх зуухууд ард иргэдийн хэрэгцээг хангаагүй. Ашиглах боломжгүй учраас хөдөө орон нутаг руу явчихсан.  Тэр зуух шахаа байсан уу гэвэл байсан. Үүнийг хэн хүнгүй мэдэж байгаа. Энэ алдааг ахиж давтахгүй.  

-Өнгөрсөн хугацаанд утаа бууруулах ажил олныг хийсэн ч үр дүнгээ өгсөнгүй. Та үүнийг юу гэж харж байна вэ?

-Хариуцлага хүлээдэг хүнд нь эрх мэдэл өгөөгүйгээс болоод Цэвэр агаар сан татан буугдсан. Дампуурсан. Гэхдээ утаа нь үлдсэн. Ийм л юм болсон.

-Ахиад агаарын бохирдлыг бууруулах сан байгуулагдах тухай яригдаж эхэлсэн байсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Агаарын бохирдлын эсрэг сан байгуулахаар ярьж байна. Энэ сангийн ажил хуулийн дагуу явагдахаар зохицуулагдахаар төлөвлөж байна. Өмнөх сангууд өөрсдөө төсөл хөтөлбөрөө гаргаад явдаг байсан. Хуулийн дагуу байна гэдэг нь хууль  зөрчвөл хуулийн хариуцлага хүлээлгэнэ.

О.Бум-Ялагч:Өнөөдөр нийслэл хотод өдөрт нэг хүүхэд амьсгалын замын өвчнөөр нас барж байна. Үүний цаана утаа бий

Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч: Утааны асуудал нийслэлчүүд бидний нэн тэргүүнд авч хэлэлцэх асуудал. Гэтэл утааг арилгах, утаатай тэмцэж байгаа хүмүүс буруу ажиллаж байна гэж шүүмжилмээр байна. Хатуухан хэлэхэд та нар ажиллаж чадахгүй байна. Өнөөдөр нийслэл хотод өдөрт нэг хүүхэд амьсгалын замын өвчнөөр нас барж байна. Үүний цаана утаа бий. Утаа өнөөдөр үнэхээр гамшгийн хэмжээнд хүрсэн. Гэхдээс дээдэс нь үүнтэй зөв тэмцэхгүй байна. Утаагүй түлш, суух тараана гэж байна. Утаатай ингэж тэмцдэггүй юм. Цахилгаанаар халаах хэрэгтэй. Сэргээгдэх эрчим хүчний компаниуд 62 квт-ын нарны эрчим хүч үйлдвэрлэгдсэн байна.

Энэмэтчилэн амьдралд бодитой, үр дүнтэй арга зөндөө байхад зуух тараа, түлш тараана гээд сууж байгаа салбарын сайдыг би ойлгохгүй байна. Ямар судалгааны ажил дээр үндэслэж үүнийг гаргаж ирсэнийг мэдэхгүй. 

Б.Баттогтох: Урт  хугацааны төлөвлөгөөтэй, бодлогоор зохицуулж бодит ажил хийж байж утаа арилна. 

Дулаан үйлдвэрлэлийн нэгдлийн тэргүүн Б.Баттогтох: Манайх монгол улсад үйл ажиллагаа явуулдаг дулаалга, халаалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй байгууллагын нэгдэл. Энэ чиглэлээр олон жил ажиллаж, бүтээгдэхүүн гаргаж ирсан туршлага, судлаач, судалгааны ажилтан хүмүүс байдаг. Утаатай тэмцэхийн тулд эхлээд манай холбооны хүмүүстэй уулзаж, мэдээлэл солилцооч гэж хэлмээр байна.

Яагаад гэвэл утаатай тэмцэхийн тулд энэ чиглэлээр ажиллаж, судалгаа явуулсан ирсэн хүмүүсээс зөвлөгөө мэдээлэл авах хэрэгтэй. Саяхан Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч Рэгдэл зуух тарааж өгөөд, дулаалчихвал утаа арилна гэсэн утга агууллагатай зүйл ярьж байна. Тараас зууханд галаа түлээл, дулаалга тарааж өгөөд утаа арилахгүй.

Ингэж утаа арилахгүй, багасахгүй. Үүний оронд өөр бодит, үр дүнтэй судалгаатай, үндэслэлтэй ажил төлөвлөж хийх хэрэгтэй. Түүнийгээ бодлогоор зохицуулдаг зохицуулалт хэрэгтэй. Нэгдүгээрт нийслэл хотын төвлөрөлийг сааруулах ёстой. Багануур, Багахангай, Налайх руу шилжүүлэх шаардлагатай. Ингэвэл төвлөрөл багасч энэ хэрээр утаа багасна, би арилна гэж хэлээгүй шүү. Хоёрдугаарт газрын гүнээс 1020С дээш градусын буцлам халуун ус сорж аваад үүнийг хотынхоо дулаан руу холбож буцалгаж оруулах арга байна. Энэ ус буцалж орохдоо цахилгаан аргаар газар луу шахдаг. Энэ аргыг баруун европын орнууд их хэрэглэдэг. Маш үр дүнтэй арга, систем байдаг. Гэх мэтчилэн биелэлээ олсон бодит үр дүн гарах арга хэрэглэж, шийдэлд хүрч байж утаа арилна. Мөн Засгийн газрын тогтворгүй байдал утааны асуудалд ихээхэн нөлөөлж байна гэж би хувьдаа харж байгаа юм. Яагаад гэвэл хүмүүс өнөөдөр Засгийн газрын насжилт 1,5 жилийн хугацаатай гэж их ярих болж. Энэ тийм саймшираад байхаар сайхан зүйл биш. Үүнээс гарах хор уршиг, сөрөг үр дагаварын нэг нь утааны асуудал. 

Учир нь өмнөх Засгийн газрын үед утааны асуудал гамшгийн хэмжээнд хүрлээ  гэж ярьж байсан. Түүний өмнөх Засгийн үед ч ярьж байсан. Өнөөдөр энэ Засгийн үед ч ярьж байна. Гэтэл утаа арилаагүй, бүр багасаа ч үгүй. Утаанд зарцуулсан мөнгө, цаг хугацаа багадаагүй. Харин ч ихэдсэн. Тиймээс төрийн залгамж чанар гэдэг зүйл байх ёстой.  Урт  хугацааны төлөвлөгөөтэй, бодлогоор зохицуулж бодит ажил хийж байж утаа арилна. 

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Зуух.түлшээр утаа арилахгүй нь тодорхой болчихоод байхад дахиад л түүнийгээ өгнө гээд яриад байх юм.Ийм хүн сайд байж чадахуу.өөр гарцыг хайл даа.гал түлж л байвал утаа гарна гэдгийг ойлгохгүй байнауу
2018/01/12 103.212.116.25
zochin
Hot suurind bgaa ger horoolliin ailuudaas yandangiin tatvar avah heregtei. Nuurs tulj agaar bohirduulsaniihaa tuluu irgen tatvar tuluh uuregtei bh yostoi. Uuniig utaani esreg zartsuulah bolomjtoi
2018/01/11 103.10.21.51
chn taalagdahgui bn
iim zoriggui baij bolohguiee zorigtoi ajillaach yund ni barigdaad bgaam bee zugeer l ger horoololiig ustgah tald zorigtoi orooch ta nar aliin bolgon hunii haraat hunii shahaagaar yavah yum irgeded naa
2018/01/11 103.57.92.21
Сайд
Ийм муу сайд яахын хэрэггүй шд
2018/01/11 66.181.185.133
иргэн
Үүнд зарцуулаад байгаа хэдэн наяд төгрөгөөрөө барилга бариад иргэдээсээ газрыг нь аваад оруулаач Анхнаасаа эхлээд л орон сууцжуулсан бол бараг бүх айл оруулчих барилга барих хөрөнгийг үргүй зарж идэв
2018/01/11 103.229.122.53
Сурагч
Малаа хотын бөөгнөрөлын цөөрүүлэх хотоос нүүлгэх арга хэмжээ хэрэгтэй
2018/01/11 66.181.161.33
Зуухсайд
Зуух түлшны Бизнес хийгээд бгаа Сайд Дарга нарыг огцоруулье
2018/01/11 66.181.161.33
  • Recent
  • Most Read
  • Most Comment