8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд гадаад паспорт захиалж болно

2018-01-11 09:46:00

Засгийн газрын тогтоолын дагуу энэ сарын 02-ны өдрөөс эхлэн гадаад паспортын сунгалтын үйлчилгээг зогсоож, хугацаа нь дууссан тохиолдолд шинээр олгодог болсон. Үүнээс үүдэн гадаад паспортоо солиулах гэсэн иргэд дараалал үүсгээд байна. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлчилгээний нэгдүгээр байрны гадаа 1300 гаруй хүн дугаарлах болжээ. Тус газар өдөрт 600 хүн хүлээн авах хүчин чадалтай ч одоо 800 хүнд үйлчилж байна.

Иргэд гадаад паспортаа энгийнээр захиалах бол Драгон, Дүнжингарав, Мишээл, 6 буудлын “Оргил” худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр үйлчлүүлэх боломжтой. Захиалга ажлын 10 хоногт гардаг.

Харин яаралтайгаар буюу ажлын 3 хоногийн дотор авах бол 100 айлд байрлах Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлчилгээний нэгдүгээр байранд очиж захиална.

Иргэд гадаад паспортаа энгийнээр захиалах тохиолдолд заавал зуун айлыг зорих шаардлагагүй. Нийслэлийн үйлчилгээний төвүүдэд хандаж болно.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
100
100 айлын Барилгын дэлгүүр Хотоос Нүүлгээд Өгөөч Дарга нараа
2018/01/11 66.181.161.33