8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Цэрэнбат сайд та, одоо уугидаггүй аргал хийж тараах хэрэгтэй

2018-01-11 09:59:00

Утаа. Энэ сэдэв шинэ биш. Гэхдээ хичнээн жил ярилаа ч хуучирдаггүй сэдэв болчихож. Өнөө өвөл илүү ихээр нийгмийг бухимдуулж байгаа утааны асуудлыг төр засгийн зүгээс шийднэ хэмээн мэдэгдэж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гээд дор бүрнээ нэгийг хэлцгээв. Иргэд олон нийт төрийн өндөрлөгүүд, их хурлын гишүүдийн утас руу мессеж бичин, утааны асуудлыг нэн даруй шийдээч ээ гэдгийг шахаж шаардсаар тэд ч хөдлөх шинжиндээ орсон. Уг нь Монголын төр засаг хөдөлбөл юмыг шийддэг хурд байгаа юм байна гэж харагдахаар эхэлсэн. Гэвч яг ямар шийдэл олох вэ гэдэг дээр нэгдсэн байр суурин дээр ирээгүй л байна. Ерөнхийлөгч нь нэг юм ярьж, Засаг нөгөөг ярьсаар энэ өвлийг барж, хавартай золгох бололтой. Бололтой ч гэх юмгүй угаасаа утааны асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэнэ гэж байгаа.

Яг энэ үед асуудлыг зоригтойхон барьж аваад хүн хүний урд орж яриад явах ёстой хүн нь Байгаль орчны сайд юм, уг нь. Гэвч Н.Цэрэнбат сайд үүрэндээ орсон юм шиг чимээгүй сууж сууж, тээр хойно цухуйв даа. Харамсалтай нь, дөнгөж эхний мэдэгдлээрээ олон нийтийн дургүйцэлтэй тулгарч орхилоо.

Тэрбээр саяхан "Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд үе үеийн Засгийн газар ажилласаар ирсэн. Ж.Эрдэнэбатын Засгийн газраас Үндэсний хөтөлбөр хүртэл боловсруулсан байдаг. Агаарын бохирдлыг бууруулах тодорхой шийдлүүдийг эрэлхийлж байна. Ингэхдээ нэг л зүйлийг голчилж харж байгаа. Тухайлбал, үнэ өртөг боломжийн мөртлөө нийтийг хамарч болохуйц технологийг эрэлхийлж байна. Мэдээж зарим хэсэгт зуух тараана. Худлаа яриад юу гэх вэ" хэмээн мэдэгдлээ. Даанч яав даа гэмээр мэдэгдэл ажээ. Өнгөрсөн он жилүүдэд монголчууд утаа гаргадаггүй зуух, утаагүй түлш гэх мэт зүсэн зүйлийн туршилтад нэрвэгдэж үнэхээр ханасан юм шүү дээ. Одоо зүгээр л байшин, гэрээсээ салъя аа. Орон сууц л бариад өгөөч ээ гэсэн маш тодорхой хүсэлт шаардлагыг хэлээд байгаа шүү дээ. Мэдээж үнэ өртөг, нөхцөлийг жирийн иргэддээ тохируулаад ийм боломжийг гаргаач ээ гэж байхад заавал сөрж утаагүй зуух тараана гэх нь юуны учир вэ. Олон нийт бол үүнийг чинь бас л мөнгө угаах гэсэн санаархал хэмээн харж байна. Салбарын сайд нь ийм цайчихсан юм ярьж байхад утааны асуудал улам л ужгирна. Бид хөгжлийн бусад асуудлаа ярилтгүй юм байна гэж ойлгогдож байна. Шуудхан хэлэхэд сайд та иргэд биднийгээ мөн ч даапаалсан шийдэл олжээ.   

Ганцхан жилийн өмнө дөө, Бээжин хот Тянь Анминий талбай дээрээ том дэлгэц байрлуулан иргэддээ нар хэрхэн мандаж байгаа бичлэгийг үзүүлдэг байв. Иргэд нь өглөө төв талбайдаа цуглан дэлгэцээр ингэж нарыг хардаг байсан. Агаарын бохирдлоороо дэлхийг шуугиулаад авсан юм.

Ганцхан жилийн дараа, Бээжин хөх тэнгэр, алтан нарыг алган дээрээ юм шиг хардаг боллоо. Ямар ч утаагүй болсон. Бүр утаагаа соруулж аваад тоосго хийчихээд сууж байна. Ямар бодлого, гарц шийдэл ийм үр дүн авчрав. Арай зуух тарааж агаарын бохирдлоос салаагүй байх.

Н.Цэрэнбат сайд анх томилогдохдоо “Бид аялал жуулчлалыг үйлчилгээ гэж ойлгох ёстой юм. Манай аялал жуулчлал нь байгалийнхаа унаган төрх, тогтоцод тулгуурласан учраас Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг цуг байлгадаг гэж боддог. Үйлчилгээгээ сайжруулах учиртай. Өнөөдөр энэ салбарт 270 гаруй аялал жуулчлалын оператор компани, 473 зочид буудал, 385 жуулчны бааз маань Монгол Улсад 400 мянга гаруй жуулчин авчирч байж, 312 сая доллар оруулж ирж байгаа юм. Бид дотоод гадаадын аялал жуулчлалд тээврийн аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөх учиртай. Хоёрдугаарт хоол хүнс, үйлчилгээндээ анхаарч байж энэ зах зээл өснө” гэж хэлж байсан.

Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрээд байгаа улсад жуулчин ирнэ гэж үү. Үнэхээр хариуцсан салбараа өөд нь татъя гэж санадаг бол утаагаа арилгаж байж жуулчин авчирч таарах байх. Хэн гэж хөл нь загатнасан хүн явж явж Монголд ирж аялж, угаартаж үхэхийг бодох вэ дээ.

Тэгэхээр сайд та, ажлаа хүлээж аваад эхний 100 хоногтойгоо золгох гэж байгаа энэ цаг үед мэдрэмжтэй хандаж, утааны асуудлыг барьж авч, салбарынхаа хамгийн гол ажил болгооч ээ. Танай яам энэ асуудал дээр хүчээ тавьж шийдэл олж, гарц гаргахаас өөр аргагүй байна. Гэхдээ утаагүй зуух тараавал зүгээр л огцорчих хэрэгтэй. Эсвэл утаагүй зуухыг нь хийвэл уугидаггүй аргалыг нь ч бас хийгээд тараахаас яахав. Таны хэлсэн ярьсан үгнээс ийм л зүйл уншигдаж байна.

Ц.БУЛГАН

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зуух Цэрэнбат
Орон сууцуулах хэрэгтэй
2018/01/12 66.181.161.41
zochin
ene nohriig arai ggui yum boluu gj bodoj bsan bas nogooduuldee uusaad tenegtej ehlehnee ymar hurdan hubirch bnaa mongo l iim bolgoj bndaa ene zasag butehgui ee ulsiinih hurliig taraah heregtei
2018/01/11 103.26.193.236
Tulga
Baishin bariad unegui uguh umuu? Hen yaj avah um be hudlaa yum yariad bnashte ta nar
2018/01/11 43.242.243.60
Zochin
Odoo baigaliin dulaaral ehlehin hoorond zuuh taraaj mongo ideh hereggui
2018/01/11 202.9.47.177
Zochin
Yandangaa avaad zailaa.uhaand ni uhna ishig uhsen humuus mongo iseh argaa haigaad l
2018/01/11 202.9.47.177
zochin
zuuh taraana gej demii l ug hellee dee, naad ugee martah baisan yum, tuunii orond sul baigaa oron suutsnuuddaa hashaand baigaa ailuudig todorhoi shaardlagataigaar oruulna ene ter geed yarichihgui
2018/01/11 103.57.92.21
Иргэн
Манай дарга нар амьдралаас их хол юм ярьдаг болохоор ард тумнийхээ доого болох юм даа.Монголд ийм цагаан гартан дарга нар их байгаад улс урагшилахгуй байна даа.
2018/01/11 202.9.41.32
Zika's
Exleed agaariin boxirdloos salgana gej mongo idsen xumuusees mongoo butsaaj avaad olon uggui shuud oron suuts bari! 16 terbumiin tulshnii uildver yagaad tag bgaam?
2018/01/11 66.181.186.109
Хулгайч
Хулгайч нар төр орсон бн
2018/01/11 66.181.161.33
утаа
Сар хагасын дараа утаа багасаад бид бүгдийг мартана, 11 сараас эхлээд утаа ярина, мөнгө угаана, энэ ажил тасралтгүй давтагдсаар л байна, үр шимийг нь сайд дарга нар хүртэнэ
2018/01/11 202.72.245.122
иргэн
энэн банди юу ч хийж чадахгүй ээ , хэдэн зуух тарааж мөнгө тоншихоос өөр юу ч сэтгэхгүй дээ????????
2018/01/11 202.179.26.145
Зуух
Зуухны бизнесээ зогсоо огцор
2018/01/11 66.181.161.33