8o
Улаанбаатар хот
mobile menu

"Эрдэнэт" үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүдийг өөрчлөхөөр болжээ

2018-01-11 10:48:46

Засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргасантай холбогдуулж, тус үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар болжээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ирүүлсэн саналыг үндэслэн “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг төлөөлж томилогдсон байсан хүмүүсээс ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн, гишүүн Д.Дэмбэрэл нарыг хэвээр үлдээх болсон бол Г.Нандинжаргал, Н.Доржсэмбэ нарыг өөрчлөх болж буй ажээ.

Мөн “Эрдэнэт”ийн 49 хувийн төлөөлөл М.Мөнхбаатар, О.Орхон, Д.Ганболд нарыг чөлөөлөх аж. Тэдний оронд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Хэрлэн, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Элбэгзаяа, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Элбэгзаяа, Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга С.Наранцогт, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Д.Баярсайхан нарыг томилуулахаар чиглэл өгчээ.

Одоо эдгээр хүмүүсийн талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлж, хариу ирүүлсний дараа томилгоо хийх боломжтой болох юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэд
Одоо л нэг зөв замдаа орж ард түмэн гэсэн нэр томьёо үнэд хүрэх цаг болж дээ.Үүнээс болж боож үхэх анархистууд бүү гараасай
2018/01/11 150.129.141.132