Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж, 20 гаруй асуудал хэлэлцсэн юм. Хуралдаанаар “Аж үйлдвэрийн цогцолбор”, “Монгол тариалан корпораци”, “Монгол мах корпораци”, “Монгол тамга”, “Авто замын тоног төхөөрөмжийн түрээс” төрийн өмчит үйлдвэрийн газруудыг татан буулгахаар шийдвэрлэжээ.
Эдгээр төрийн өмчит газрууд нь үйл ажиллагаа явуулаагүй, их хэмжээний өртэй, санхүү, хөрөнгийн эх үүсвэргүй зэрэг үндэслэлээр татан буугдаж байгаа юм байна.