УУХҮЯ уламжлал болгон хийдэг "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн хурал боллоо. Уг хуралд УУХҮЯ-ны сайд Д.Сумяъяабазар оролцсон юм. Тэрбээр энэ үеэр салбарынхаа 2017 оны 12 сарын мэдээллийг танилцуулсан. Мөн Уул уурхайн дэд Сайд Д.Загджавт хариуцлага тооцно гэдгээ мэдэгдлээ.
Тэрбээр “Д.Загджав нь ойрын өдрүүдэд Оюутолгой компаний талаар удаа дарааллан мэдэгдэл хийсэн. Тодруулбал, тус компанийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэж шүүмжилжсэн. Д.Загджавын энэхүү мэдэгдэл яамны, засгийн газрын байр суурь биш. Өөрийнх нь байр суурь. Оюутолгойн хамтын ажиллагааг сайжруулах ажлын хэсэг байгууллагдаад ажиллаж байна. Ажлын хэсгийн дүн удахгүй гарна. Гэтэл үүнээс өмнө хэн нэгэн дураараа хувийн тоглолт хийсэн мэдэгдэл хийж болохгүй. МАН- албан тушаалд томилж чадсан бол ажлаас нь чөлөөлж чадна. Ахиж ийм хувийн тоглолт хийвэл хариуцлага тооцох асуудлыг хөндөнө. Би өөрийн хувийн байр сууриа илэрхийлэхэд Оюутолгойд худалдагдсан хүмүүс байдаг. Засгийн газрын мэдээллийг задруулж Оюутолгойд өгдөг хүн байдаг. Бид кабинетийн зарчимаар ажиллах ёстой" гэв.
Т.Хулан