8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2018-01-11 11:57:55

ХОНЬ - (3/21-4/19)

Идэвхитэй байх өдөр. Нэгэн хэвийн уйтгартай ажил таны урам зоригийг мохоох тул тийм ажлаас зайлсхий. Романтик болзоонд явахад тохиромжтой. Хайртай хүн тань ямар нэгэн шалтгаанаар танаас хол оршиж байгаа бол түүнтэйгээ харилцаж, сэтгэлээ илэрхийлэх аргазамыг эрэлхийл. Үдшийг гэр бүлийн хүрээнд өнгөрөө.

ҮХЭР - (4/20-5/20)

Амьдралын шинэ мөчлөг эхэлж байна. Чухал ажлыг шинээр эхлэхэд ээлтэй. Аян замд гарах, гэрээс хол явахад цээр гаргах зан үйл гүйцэтгэвэл зохино. Элдэв дэл сул яриа, хоосон үг сонсвол тоох хэрэггүй. Толинд удаан харах муу нөлөөтэй. Зүүд зөнтэй байна.

ИХЭР - (5/21-6/21)

Сайн өдөр. Та төлөвлөснөө амжилттай хэрэгжүүлж чадна. Хуучин түнш, сургуулийн анд, эсвэл хуучны найзтайгаа уулзаж болзошгүй. Хэрвээ та урьд өмнө ямар нэг ажлыг, нөхцөл байдлыг дуусгалгүй орхисон бол өнөөдөр энэ хэрэг өөрчлогдсөн хувилбараар давтагдана. Уран бүтээлчид, зураач нарт тааламжтай өдөр.

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Өдрийн эхний хагас чөлөөтэй бодож сэтгэх, уран зөгнөл төсөөлөлд автахад ээлтэй. Харин аливаа чухал ажил хэргийг үдээс хойш барьж авбал амжилттай хэрэгжинэ. Хамт ажиллагсад болон удирдлагадаа юу чадахаа харуулаарай. Эрүүл мэнддээ анхаарвал үр дүн сайтай байна.

АРСЛАН - (7/23-8/22)

Хариуцлагатай байх өдөр. Өнөөдөр эхлүүлж байгаа ажилдаа хариуцлагатай ханд. Учир нь энэ ажил нэр хүнд, чадамжийн баталгаа болно. Өр төлбөр, өглөг авлагаа барагдуул. Хэнтэй хэрхэн харьцаж, юу ярихаа нягталж байхгүй бол хүнд байдалд орно.

ОХИН - (8/23-9/22)

Сэтгэл санаагаа ариун байлгах өдөр. Сэтгэл санааны байдлаас биеийн эүүл мэнд, ажил төрлийн бүтэмж хамаарна. Тиймээс өөдрөг байж, бүхнийг гэрэл гэгээтэйгээр харвал амжилтанд хүрнэ. Амьдралаа дүгнэн цэгнэж, алдаа оноогоо дэнслэн, ирээдүйгээ төлөвлөхөд ээлтэй. Мөн биеэ чийрэгжүүлэх, эрүүлжүүлэх арга хэмжээ үр дүнтэй.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Ууч энэрэнгүй байх өдөр. Сүм хийдэд очиж засал хийлгэхэд нэн тохиромжтой. Өглөг буян үйлдэх, ядарсанд гуслах, амьтан хооллох нь таны нүглийг нимгэлнэ. Хийж дуусгаагүй ажил, өнгөрсөн явдал дурсагдана.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Хамтын ажиллагааны өдөр. Хамт олноороо нэгэн зорилгод нэгдэн ажиллавал өндөр үр дүнд хүрнэ. Оюуны чадавхи нэмэгдэнэ. Зөн билгээ, хувь тавилангийн тэмдгүүдийг анхаар. Эндээс та мөн чанартаа нэвтрэх түлхүүрийг олно.

НУМ - (11/22-12/21)

Зөрчилтэй өдөр. Зайлшгүй хийх шаардлагатай уйтгартай ажил үүрэг болон шинэ содон санаа хоёрынхоо алийг нь барьж авахаа мэдэхгүй байна. Таны хүлээсэн үүрэг хариуцлага, гэр бүлийн үнэт зүйлдээ хандах хандлага, үзэл бодолд том өөрчлөлт орно. Бусдад өгсөн амлалтаа биелүүлэхэд сайн. Эцэг эхдээ санаа тавих хэрэг гарна.

МАТАР - (12/22-1/19)

Баяр баясгалантай, өөдрөг цовоо байвал амжилтанд хүрнэ. Харилцаа холбоогоо өргөжүүлэх, шинэ хүм үүстэй танилцах, туршлага мэдээлэл солилцох нь ашигтай. Утга зохиол, урлагийн салбарт ажиллагсад бүтээл туурвил арвинтай байна.

БУМБА - (1/20-2/18)

Шийдэмгий байж, идэвхитэй ажиллавал амжилтанд хүрнэ. Ямар ч ажлыг барьж арахдаа эргэлзэх хэрэггүй. Ажилдаа санаачлагатай бүтээлчээр хандаж, өвөрмөц содон шийдлүүдийг ашигла. Бие хамгаалах урлаг, спортоор хичээллэвэл бие сэтгэлийг эрүүлжүүлнэ.

ЗАГАС - (2/19-3/20)

Идэвхитэй харилцаа холбоо, уулзалт амжилтад хөтлөх өдөр. Таны хүсэл зоригийг бусад хүмүүс, хамт ажиллагсад тухай бүрт нь ойлгож дэмжихийн зэрэгцээ түншүүдтэйгээ харилцаагаа бэхжүүлж чадна. Харин үдээс хойш сэтгэл санааны тэнцвэр алдагдаж болзошгүй тул биеэ хянаж бай Нөхцөл байдлыг зөв дүгнэх чадвар суларна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл