УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой дуулиант мэдээллийн талаар өөрөөс нь тодрууллаа. Тэрбээр өнөөдөр ажилдаа ирсэн бөгөөд УИХ-ын чуулганы хуралдаанд сууж байна.
- Таньтай холбоотой мэдээллийн талаар ямар тайлбар хийх вэ?
- Төрийн ордонд энэ талаар мэдээлэл өгмөөргүй байна. Өөр олон чухал асуудал байна. Утаа болон ажилгүйдлийн асуудал байна шүү дээ. Энэ талаар асуул даа.Төрийн ордонд энэ талаар яримааргүй байна.
- Тэр зураг таны зураг мөн үү?
- Юу гэж мөн байх юм. Ямар хууль зөрчсөн юм. Та нар болилдоо.
Т.Хулан