8o
Улаанбаатар хот
mobile menu

ОБЕГ: Усанд осолдсон иргэдийн цогцсыг оллоо

2018-01-11 12:50:00

2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20:55 цагт Ховд аймгийн Онцгой байдлын газарт  аймгийн Мөст сумын Давст багт байрлах “Хагын нуур”-нд Манхан сумын Ботгон багаас Мөст сумын Давст багийн чиглэлд зорчиж явсан “УАЗ-469” загварын 4 зорчигчтой автомашин нуурын усанд живж, А /60 настай, эрэгтэй/, Б /36 настай, эрэгтэй/ нар осолдсон тухай дуудлага ирсэн байна.

  Дуудлагын дагуу  эрэн хайх ажиллагааг зохион байгуулан 2018 оны 01 дүгээр сарын 10-ны 11:40-11:46  цагийн хооронд ослын газраас 80 метр зайтай, 3 метрийн гүнээс хоёр иргэний цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө.

  Тус эрлийн ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, Цагдаагийн байгууллага, орон нутгийн  иргэдээс 15 хүн, хоёр техник хэрэгсэлтэйгээр, нийт 27 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа гэж Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Цнд
Битгий ус нуурмөсөн дээгүүр цаг хэмнэх зам товчлох гэж явахгүй байхыг сануулсаар л байдаг шүү дээ. Хзмүүсийн хэнэггүй тоомсорүй үйлдэл эцэст нь амийг нь авч одох юм даа. Хөөрхий
2018/01/11 66.181.160.81