8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Цэрэнбат: Зуух тараахаас өөр замгүй 

2018-01-11 14:04:00

ЧУУЛГАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Агаарын бохирдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байна.

О.Баасанхүү: Зуух тараахаа боль 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Өмнө нь олон мянган зуух тараасан. Гэтэл одоо Монгол технологиор хийсэн зуух тараана гэх юм. Одоо зуух тараах хэрэг байна уу. Агаарын бохирдлыг бууруулах утааны сан байгуулна гэж байна. Өмнө нь ижил зорилготой сан байгуулаад, тэр нь сүүлдээ хувийн банк болоод дууссан шүү. Агаарын бохирдлыг бууруулах тухай хууль, тогтоол батлаад байна. Агаарын бохирдол хэзээ буурах вэ. Зуух тараадгаа болимоор байна. Утаанаас болж эрүүл мэндээрээ хохирч олон аав ээж шаналж байна. Цаашид ч жагсаал цуглаан өрнөх юм шиг байна. Утаагаар далимдуулж улстөр биш бизнес хийх гээд байгаагаа боль. Одоо ямар компани зуух тарааж, ашиг олох гээд байгаа юм. Зуухыг ямар компани оруулж ирэхээр лоббидоод байна вэ. Бизнесээ шахахаа боль.

Д.Сарангэрэл: Утаанаас болж хүний эрүүл мэнд хохирч байгаа нь үнэн 

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл: Утааны асуудлыг 20 гаруй жил ярьж байна. Утааны асуудлыг улстөржүүлж байгаад харамсаж байна. Утааны асуудлыг улстөржүүлээд УИХ-ыг тараах суурь болгож байгаад харамсаж байна. Монгол Улс парламентын засаглалтай улсын хувьд төр рүүгээ эмх замбараагүй байдал үүсгэж байна. Монгол Улсыг Сири улс шиг болгож болохгүй гэдэг дээр иргэн бүр үүрэг хүлээх ёстой. Олон арга хэрэглэж байж бид утаанаас гарах юм билээ. Түүхий нүүрсийг шахмал түлш болгож байж утаагаа багасгах юм билээ. Үүнийг Засгийн газрын түвшинд анхаарч ажиллаж байгаа. Бүх яамны эрх үүрэгт агаарын бохирдлын асуудал хамарч байгаа. Утааны бохирдлоос болж хүний эрүүл мэнд хохирч байгаа нь үнэн. Ханиад томуу хүндэрч, жирэмсэн эх зулбах, уушгины 80 хувьд утаа хар сүүдрээ тусгаж байгаа. Тийм учраас утааны асуудлыг шийдэхэд хамтарч ажиллах нь илүү үр дүнд хүрнэ гэж бодож байна" гэлээ. 

Н.Цэрэнбат: Зуух тараахаас өөр замгүй 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат: Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд өмнө Засгийн газар үндэсний хөтөлбөр баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд 194 арга хэмжээ хэрэгжихээр байгаа. Утааг бууруулахын тулд тодорхой зорилтот хэсэгт утаа бага гаргадаг зуух түгээх өөр замгүй. Сүүлийн үед утааг тойруулж улстөр хийж байна. Олон хүн хошуу нэмж байна. Чуулганы танхимд гоё гоё зүйл ярьж байгаа ч бидэнд бас янз бүрийн зүйл санал болгодог.

Б.Энх-Амгалан: Зуух тараавал элэг доог болно шүү 

Б.Энх-Амгалан: Утааг бууруулах чиглэлд 114 ажил хийх гэж байгаа юм байна. Дэмжиж байна. Нэгдсэн сан байгуулж төсвийг нь хянах гэж байгаа нь сайн зүйл дэмжиж байна. Гэхдээ утааг бий болгодог 4 эх үүсвэр бий. Улаанбаатар хотод 200 мянган яндан, 400 мянган автомашин бий. Тоосонцор, ил задгай хог хаядаг овоолгонууд бий. Мөн алслагдсан гэр хороололд 30 мянган уурын зуух бий. Нийт 206 тэрбум төгрөг утааны эсрэг зарцуулагдсан байна. Үүний 147 нь 2012-2016 онд зарцуулагдсан байна. Нийт 175 мянган зуух тараачихаж. Энэ зуухыг тараагаад сайхан болчихсон бол 200 мянган яндан чинь алга болчихсон байх ёстой. Одоо үр дүн алга.  Баахан бүрээс, үүдний амбаар тараасан. Үр дүн байхгүй. Дээр нь дизел хийн түлш тараахад 3 тэрбум төгрөг тараасан үр дүн байхгүй. Зуух, бүрээс, амбаар тараасан нөхдүүдтэй ямар хариуцлага тооцох ёстой вэ гэдгийг хамгийн түрүүнд би асууя. Бүгдээрээ ахиад зуух тараана гэвэл амьтны элэг доог болно шүү.

Б.Элдэв-Очир: Утаагүй зуухыг тараах асуудал дээр Засгийн газар сонгон шалгаруулалт хийж тараахаас өөр аргагүй

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Элдэв-Очир:  Сүүлийн хоёр жилд сан байхгүйгээс утаанд зарцуулсан мөнгөн дүн тодорхойгүй байгаа юм. Санг дахин сэргээх асуудал ярьж байна. Утааны бохирдлын 80 хувийг гэр хороолол эзэлж байгаа. Утаагүй зуухыг тараах асуудал дээр Засгийн газар сонгон шалгаруулалт хийж тараахаас өөр аргагүй. Энэ жил 30 тэрбум төгрөгийг төсөвлөсөн.  Гэхдээ энэ жилдээ санд хамаарч хэрэгжих боломжгүй. Тиймээс хуулийн хэрэгжих хугацааг 2019 оны нэгдүгээр сарын нэгнээс гэж заасан байгаа.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: 20 жил давтсан ажлаа хийж байхаар дагуул хот байгуулах нь дээр байх. Зуух тараая, түүхий нүүрс, болсон нүүрс гээд яриад ямар ч үр дүн гарахгүй. Одоо бол орон нутгаас хот руу шилжих хөдөлгөөн хэвээр байгаа. Хөдөө орон нутагт орон сууцны зээлийг дэмжиж өгөөд, дагуул хот байгуулах гэх мэт том зургаар нь асуудалд хандмаар байна. 

УИХ-ын гишүүн А.Сүхбат: Энэ зуухыг хэрэглэснээр агаарын бохирдол буурах боломжтой. Төслийн зуухыг би ч хэрэглэдэг. Алдаа нь юу вэ гэхээр зориулалтыг түлшийг нь түлж чадахгүй байгаа юм. Энэ зууханд түүхий нүүрс түлэх зориулалтгүй гэж ойлгож байна. Утааны асуудлыг шийдэхэд маск хэрэгтэй, агаар шүүгч хэрэгтэй. Дэвшилтэд технологи нэвтэрсэн энэ үед утаанаас айгаад байх шаардлагагүй болж байна. Тиймээс бие биенээ хүндлээд, мөнгө идэх гээд байна гэдэг хардалтаа зогсооё. 

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс хойшхи хуралдаан 15.00 цагт эхэлнэ. Үдээс хойшхи хуралдаанаар уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. 

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Орон сууц
Орон сууцуулах ажил өрнүүлэх хэрэгтэй
2018/01/12 66.181.161.41
УИХ
УИХ тараа
2018/01/12 66.181.161.41
Цэрэнбат
Зуух зарах нь Цэрэнбат ашигтай бизнес Монгол ард түмэнд зуух хэрэггүйээ Орон сууцуулах хөтөлбөр хэрэгтэй
2018/01/12 66.181.161.41
Бизнес
Зуух тарахын эсрэг жагсаал хийх хэрэгтэй.
2018/01/12 66.181.161.41
Иргэн
Зуух тараах монгоороо 100 айлын газрыг худалдаж аваад газар дээр нь сургууль,цэцэрлэг,ногоон байгууламжаа барина гэвэл амьдралд ойр байна.Зуух ауудал шийдэхгуй,яг байрандаа байлгана шуу дээ,
2018/01/12 202.9.41.32
Зочин
Цэрэнбат гэж энэ данхар толгойт хаанаасаа гараад ирсэн мэлмэрээ вэ.арай м.энхболдын дүү биш биз.зуух тараана гээд солиороод байх юм.
2018/01/12 103.212.116.25
zochin
suhbat eldevochir tserenbat nar zuuhnaas neleen heden ter bum tugrug luivardah ni dee!!!!! zuuh hudalaa shuu chudenz asaahad utaa gardag biz
2018/01/11 66.181.179.135
zochin
zuuh ch yostoi vlger shvv
2018/01/11 66.181.168.8
Zochin
Zuuh yarihaa boliochee. Uchnuun jil l ulsiin munguur zuuh taraalaa. Haa bna ter utaa bagassan n'. Idej uuhaas uur um bodohgyi um. Gants ch gsn asuudal shiidchih umsan gj boddog amitan algaa.
2018/01/11 202.179.30.194
Мөнхнасан
Утаа гардаггүй зуух гэхээл болчихол до тэнэгүүдээ!!!
2018/01/11 202.179.27.36
Мөнхнасан
А.Сүхбат, Б.Элдэв-Очир, Н.Цэрэнбат та нар монголоос зайлцгаа монгол биш лалрууд одоо зуух ярихаа боль
2018/01/11 202.179.27.36
Тоо мэддэггүйээ
энэ ЗГ-ын гишүүд үнэхээр толгой муутай юм уу эсвэл нэгнийгээ сонсдоггүй юм уу нэг нь гэр хорооллоос 60 хувь, нөгөө хэсэг нь 80 хувь, 3 дахь нь 75 хувь гээд бүгд хоорондоо зөрүүтэй мэдээлэл өгнө
2018/01/11 66.181.182.184
demii zuil bitgii yari
zuuh taraah bish zuuhand gal tuldeg ail urhiin toog l buuruulah tuhai yarih heregtei ingehiin tuld yaahav gedegt erel haiguul hiigeech irged shal uur yum husej bna sudalgaa hiigeech uur bag burduul
2018/01/11 103.57.92.21