8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Раднаасүрэн: Шатахууны хангамж хэвийн төвшинд байна

2018-01-11 14:49:31

Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэл хийлээ. Тус яам өнгөрсөн онд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч 60 аж ахуйн нэгжтэй Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлыг нөхөн төлөх тухай гэрээг шинээр байгуулсан  бөгөөд улсын төсөвт өнгөрсөн оны байдлаар нийт 4.2 тэрбум төгрөг төвлөрүүлж, төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөг давуулан биелүүлжээ. 

Мөн өнгөрсөн  сарын  урьдчилсан дүнгээр  47567,3  мян.тн нүүрс олборлож, 40728,63 мян.тн нүүрс борлуулснаас  33320,3  мян.тн нүүрс экспортод гаргажээ. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад өссөн үзүүлэлт аж. 

Хэвлэлийн хурлын үеэр хөндсөн нэг асуудал нь шатахууны үнийн нэмэгдлийн асуудал байв. 

Тодруулбал, шатахуун импортлогчид сүүлийн гурван сарын хугацаанд литр тутамд алдагдалтай борлуулалт хийсэн гэж Засгийн газарт мэдэгджээ. Тиймээс Засгийн газраас татаас өгөх эсвэл шаардлагатай өөр арга хэмжээг авахгүй бол шатахууны үнийг литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэхээс өөр аргагүйд хүрсэн гэж мэдэгдсэн байна. 

Энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Л.Раднаасүрэн “Өнөөдрийн байдлаар шатахууны хангамж хэвийн төвшинд байна. Улсын хэмжээнд 115 мянган тонн үлдэгдэл нөөц бий. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй ижил түвшинд байгаа юм. Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хязгаарлалт, үнийн өсөлт бий болох нөхцөлгүй. Шатахуун импортлогчид ШӨХТГ, Сангийн яам, УУХҮЯ, АМГТГ-т алдагдал хүлээж эхэлсэн тухай өнгөрсөн сарын 14-ноос хойш мэдэгдсэн. Энэ хүрээнд нефтийн бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтвортой байдлыг хангах үүрэг бүхий хамтарсан зөвлөлийн хурал хуралдаж, аж ахуйн нэгжүүдээс ирсэн гомдол хэр бодитой болохыг шалгахаар ажлын хэсэг байгуулагдсан. Импортлогчид сүүлийн гурван сарын хугацаанд литр шатахууны үнийг тогтвортой байлгахын тулд ямар хувилбар зохимжтой болох асуудлаар санал боловсруулна” гэв.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат “Дэлхийн зах зээл дээр өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн газрын тосны үнэ өсч эхэлсэн. Үүнийг дагаад Монгол Улсад нийлүүлэх газрын тосны гадаад зах зээлийн үнэ  Цаашид ч өсөх хандлагатай байгаа” гэв. 

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
хулгайчийг.........
энэ хулгайчууд хэний гар хөл вэ
2018/01/11 66.181.182.184
  • Recent
  • Most Read
  • Most Comment