8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Д.Сумъяабазар Д.Загджавт хариуцлага тооцохоо мэдэгдэж, 13 настай охиныг хөнөөсөн хэргийг прокурорт буцаасан өдөр

2018-01-11 18:45:00

Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.

М.Билэгт: Донорын хуулинд аюултай заалт орсон 

 

Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Тус хуулийн гол агуулга нь амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгадаг болоход оршиж байгаа юм.

Донорын тухай хуулийг манай улс анх 2000 онд баталж, 2012 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ эрчимтэй хөгжиж 2006 онд анхны бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийснээс хойш өнөөдрийг хүртэл 128 иргэнд бөөр, 28 иргэнд элэг, хоёр иргэнд ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээг амжилттай хийгээд байна.

Үүний зэрэгцээ өнгөрсөн 3 жилд 300 гаруй хүн элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээр гадаад улс руу зорчсон бөгөөд зөвхөн эмчилгээний зардалд 50-250 мянган ам.доллар, бөөр шилжүүлэн суулгах мэс засал-эмчилгээний зардалд 50-110 мянган ам.доллар зарцуулж байгаа нь эмчлүүлэгч болон түүний ар гэрт санхүүгийн болон сэтгэл санааны дарамт, асар их чирэгдэл учирч их хэмжээний мөнгө гадагшаа урсан гарч байна. Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгадаг болоход шинэчилсэн найруулгын төсөл чиглэж буйг хууль санаачлагчид хэлж байгаа юм.


Хууль батлагдсанаар нас барсан иргэн болгоныг донор болгоно хэмээн ойлгож болохгүй. Тухайн иргэнээс донор болох зөвшөөрлийг нас барахын өмнө өөрөөс нь, эсвэл нас барсны дараа гэр бүлийн гишүүн, төрсөн эцэг эх, харгалзан дэмжигчээс нь авсаны дараа донор болгоно гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм. Харин эмнэлгийн байгууллага талдаа донорын эс, эд, эрхтэнийг бүртгэлжүүлж, мэдээллийн нэгдсэн сан үүсгэн хуваарилах, түүнчлэн үүдэл эсийн банктай болсноор цусны хавдар төдийгүй цус төлжилгүйдлийн цус багадалт, чихрийн шижин хэв шинж, аутизм, зүрхний өвчин, сөөрөг дархлааны бүх өвчин, удамшлын болон бодисын солилцооны эмгэг зэрэг 280 гаруй өвчнийг эмчлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм. 

Харин УИХ-ЫН ГИШҮҮН М.БИЛЭГТ ТУС ХУУЛИЙН 13.2 ДАХЬ ЗААЛТЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ ХАСАХ САНАЛЫГ ХУУЛЬ ХЭЛЭЛЦЭХ ШАТАНД ГАРГААД БАЙГАА ЮМ. ТЭРБЭЭР УГ ХУУЛИЙН 13.2 ДАХЬ ЗААЛТЫГ АЮУЛТАЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА. 

Ингээд УИХ-ын М.Билэгтээс уг асуудлаар тодруулга авлаа.

- Та Донорын тухай хуулийн 13.2 дахь заалтыг эсэргүүцэж хасах санал гаргасан. Яагаад энэ заалтыг хасах саналтай байгаа юм бэ. 13.2 дахь хэсэгт яг юу гэж заасан байгаа юм?

-Өнөөдөр УИХ-аар хэлэлцэгдэж буй Донорын хуулийн шинэчилсэн найруулгад чухал заалт олон бий. Тухайлбал,энэ хууль батлагдсанаараа донорын эс, эд, эрхтэнийг бүртгэлжүүлж, мэдээллийн нэгдсэн сан үүсгэн хуваарилах алба байгуулдана. Өмнө нь ийм алба байгаагүй юм. Дэлхийн улс орнуудын ДОНОРЫН ХУУЛЬ OPT-OUT, OPT-IN гэсэн хоёр л чиглэлд хуваагддаг юм. Манай улс OPT-OUT чиглэлийг барьж ажиллах гээд байна.Өөрөөр хэлбэл амьд ахуйдаа донор болохоос албан ёсоор татгалзаагүй л бол нас барсаных нь дараа шууд донор болгох чиглэлийг барьж ажиллах гээд байна. "донор болохыг зөвшөөрөхгүй" гэсэн бичгээ аль нэг эрүүл мэндийн байгууллагад өгөөгүй бол нас барсаных нь дараа  эрхтнийг нь донор болгох гэж байна.

Тус хуулийн 13,2 дахь заалтад “25 насанд хүрсэн Монгол улсын иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахаас татгалзсан шийдвэрээ гарын үсгээр баталгаажуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад өгөх эрхтэй” гэж тусгасан байгаа юм. 

Дээрхийг л би эсэргүүцээд байгаа юм. Энэ заалтыг хуульд оруулснаар OPT-OUT чиглэлийг барих гээд байгаа юм. Харин OPT-IN чиглэлийг баривал өвчтөн өөрөө эсвэл ар гэрийнхэн нь мөн зөвшөөрсөн байх буюу хувь хүний эрх дээр үндэслэж донор болгох юм. Тухайлбал, Япон улс иргэддээ хоёр жилийн хугацаатайгаар жолооны үнэмлэх олгодог юм байна. Донор болохыг зөвшөөрсөн иргэдийнх нь иргэний үнэмлэх дээр нь тусгай тэмдэглэгээ тавьдаг. Ингээд жолооны үнэмлэхнийг нь хугацаа дуусаад сунгахаар болбол үргэлжлүүлэн тэмдэглүүлж ч болдог мөн татгалзаж ч болдог юм бана.

- Хэрвээ энэ заалтыг хэвээр нь баталвал ямар сөрөг нөлөө гарна гэж та үзэж байна вэ?

- 13.2 дахь заалт батлагдвал та эрхтний наймааны тусгай бүлэглэлийн хараанд өртчихгүйн тулд аль нэг эрүүл мэндийн байгууллагад заавал очиж "Эрхтнээ өгөхгүй" гэсэн бичгийг өгөх ёстой болчихоод байна. Гэхдээ ихэнх хүмүүс эрхтэнээ өгдөггүй юм байна. Ялангуяа азиуд өгөхөөс татгалздаг. Ийм л болчихоод байгаа юм. Тэгээгүй тохиолдолд таньд ямар нэгэн эрхтэнийг наймаалцах эрсдэл гарч болно. Энэ заалтыг Донорын хуулинд оруулж  болохгүй. Донорын алба нь байгуулагдаад үйл ажиллагаа нь тогтворжоод ирэх ёстой юм. Тэр хугацаанд донорууд нь бүртгэгдэнэ. Гэтэл энэ давуу талуудын хажуугаар ийм заалт оруулж яах юм бэ.  OPT-IN чиглэлийг Англи, Япон, Америк, Өмнөд Солонгос, Герман,  Канад, Австрали зэрэг нийгэм нь төлөвшсөн орнууд баримталдаг. Харин OPT-OUT чиглэлийг шашины гаж урсгалтай орнууд баримталдаг. Тэгэхээр Япон, Өмнөд Солонгос, Америк зэрэг орнуудын жишгээр л явъя гэж би хэлээд байгаа юм. 

- Эртхний наймаа цэцэглэх аюултай гэж та хэлэх гээд байна уу?

- Монголчууд цөөхүүлээ. Тухайлбал, Хятад улсын донорын асуудал ДЭМБ-ын анхааралд хүртлээ ноцтой болсон. Өөрөөр хэлбэл ДЭМБ-ын шахалтаар Донорын хуулиндаа өөрчлөлт оруулсан. Тухайлбал, иргэдийг цаазаар авч байгаад эрхтнийг нь авч байсан. Мөн эрхтний наймаа газар авсан. Гадныхан Хятадад очиж эрхтнээ солиулдаг болсон шүү дээ. Энэ мэт ноцтой асуудлууд гарч эхэлсэн учраас хятад хүний эрхтэнг хятад иргэнд л шилжүүлнэ гэсэн заалтыг Донорын хуулиндаа оруулсан юм. Тэгэхээр манай улсын нийгэм төлөвшөөгүй байгаа учраас энэ заалтыг оруулах шаардлагагүй гэж үзэж байгаа юм.  Ер нь эрхтэн шилжүүлэх ажлын цаана маш их мөнгө дагалдаж байдаг. Мөнгөтэй холбоотой учраас сөрөг асуудлууд гарахгүй гэх баталгаагүй шүү дээ. 

- Гэхдээ өөрөө донор болохыг зөвшөөрөөгүй ч ах, дүү хамаатан саднаас нь зөвшөөрөл авна гэсэн заалт байгаа юм байна. Өөрөөр хэлбэл ах дүү хамаатан садных нь зөвшөөрөлгүйгээр эрхтнийг нь авахгүй юм биш үү?

- Хүн наймаалцах асуудал хэрээс хэтэрч байгааг Хүний эрхийн хорооны мэдээллээс харж болно. Хүн наймаалцах хэргийг тусгай бүлэглэл далдаас хийдэг юм байна. Нэг бүсгүй хэн нэгний хүүхдийг тээж Замын-Үүдээр дамжин Хятад руу гараад тэндээ хүүхдээ төрүүлээд зарчихаад ирж байна гэх мэдээлэл ч гарч байна шүү дээ.Монголчуудын ухамсар ийм хэмжээнд байхад донорын хуулинд энэ заалтыг оруулж яах юм бэ л гэж хэлмээр байна. Төлөвшсөн орнууд OPT-IN чиглэлийг барьж байна шүү дээ. Гэтэл манайх эсрэг явж яах юм бэ.

Эрхтэнээ өгөхийг зөвшөөрөхгүй гэх бичгийг эрүүл мэндийн байгууллагад өгөх хүн байх уу. Тийм бичиг өгөөгүй л бол эрхтнийг нь авах нөхцөл бүрдээд байна. Үүнийг дагаад сөрөг олон асуудал гарч ирэх магадлалтай. Бид ирээдүйд учрах сөрөг тохиолдолуудаас болгоомжлох ёстой шүү дээ.

Д.Мурат: Намайг УИХ-ын гишүүн болсны дараа тэр эмэгтэй сүрхий эвгүй үгтэй мессеж бичиж эхэлсэн 

УИХ-ын гишүүн Д.Мурат гишүүтэй холбоотой таагүй мэдээлэл сүүлийн үед хэвлэлээр гарах болсон билээ. Тэгвэл уг мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Мурат анх удаа хэвлэлд ярилцлага өгсөн байна. Уг ярилцлагад УИХ-ын гишүүн Д.Мурат ийнхүү ярьсан байна.  

 "Тэр эмэгтэй өнөөдөр өөрийн биеэр ил гарч ирээд ярилцлага өгснийг нь харсан хүн байгаа юм уу. Дунд нь яг юу болоод байгааг ойлгохгүй байна. Миний бодож байгаагаар тэр эмэгтэй арай ч тийм хэцүү юм ярихаар хүн биш. Хотоос нутагтаа очсон түүнд аятай тохьтой ажиллаж амьдрах орчноос нь эхлээд би чадлынхаа хэрээр тусалж, дэмжиж ирсэн. Би чинь бусдадаа дэмтэй тустай явахыг боддог хүн. Үүнийг Өлгийчүүд мэднэ. Хамгийн гол нь, тэр эмэгтэй яг өөрөө сууж байгаад ярьсан тийм дүрс, яриа цаагуур чинь харагдана уу. Тэр хүүхнийг англи хэл гадарладаг болохоор нь ажилд оруулж өгсөн. 

 Намайг УИХ-ын гишүүн болсны дараа тэр эмэгтэй сүрхий эвгүй үгтэй мессеж бичиж эхэлсэн. Намайг УИХ-ын гишүүн болонгуут "Ажилд оруулж өг, энэ тэр тусламж үзүүл" гээд мессеж бичих болсон.

 Би яаж тийм их тус хүргэж чадах вэ дээ. Эхлээд учирлаж байснаа болохгүй болохоор нь жаахан уурлаж эхэлсний хариу нь өнөөдрийн асуудал байлгүй дээ. Миний нас хэд билээ. Ямар эрүүл ухаантай хүн тийм зураг явуулах вэ дээ.  

Энэ зурагнууд бол цэвэр эвлүүлэг, гүтгэлэг.  Би маш хүнд хагалгаанд ороод нэлээд удаан наркозитай байхад гэр бүл найз нөхөд, ажлын хамт олон гээд маш олон хүн эмнэлгийн өрөөгөөр орж гарч байсан. Тухайн үед миний зургийг хэн дарж байгааг би мэдээгүй. Тэр зурагнууд ихэнх нь миний эмнэлэгт байх үеийн зурагнууд байна лээ. Хүний өвчин зовлонгоор тохуурхаж иймэрхүү зүйл хийж  байгаад харамч. Хуулийн байгууллага шалгаад үнэн мөнийг нь тогтоогоод өгнө"гэжээ.  

Н.Цэрэнбат сайд та, одоо уугидаггүй аргал хийж тараах хэрэгтэй 

Утаа. Энэ сэдэв шинэ биш. Гэхдээ хичнээн жил ярилаа ч хуучирдаггүй сэдэв болчихож. Өнөө өвөл илүү ихээр нийгмийг бухимдуулж байгаа утааны асуудлыг төр засгийн зүгээс шийднэ хэмээн мэдэгдэж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гээд дор бүрнээ нэгийг хэлцгээв. Иргэд олон нийт төрийн өндөрлөгүүд, их хурлын гишүүдийн утас руу мессеж бичин, утааны асуудлыг нэн даруй шийдээч ээ гэдгийг шахаж шаардсаар тэд ч хөдлөх шинжиндээ орсон. Уг нь Монголын төр засаг хөдөлбөл юмыг шийддэг хурд байгаа юм байна гэж харагдахаар эхэлсэн. Гэвч яг ямар шийдэл олох вэ гэдэг дээр нэгдсэн байр суурин дээр ирээгүй л байна. Ерөнхийлөгч нь нэг юм ярьж, Засаг нөгөөг ярьсаар энэ өвлийг барж, хавартай золгох бололтой. Бололтой ч гэх юмгүй угаасаа утааны асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэнэ гэж байгаа.

Яг энэ үед асуудлыг зоригтойхон барьж аваад хүн хүний урд орж яриад явах ёстой хүн нь Байгаль орчны сайд юм, уг нь. Гэвч Н.Цэрэнбат сайд үүрэндээ орсон юм шиг чимээгүй сууж сууж, тээр хойно цухуйв даа. Харамсалтай нь, дөнгөж эхний мэдэгдлээрээ олон нийтийн дургүйцэлтэй тулгарч орхилоо.

Тэрбээр саяхан "Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд үе үеийн Засгийн газар ажилласаар ирсэн. Ж.Эрдэнэбатын Засгийн газраас Үндэсний хөтөлбөр хүртэл боловсруулсан байдаг. Агаарын бохирдлыг бууруулах тодорхой шийдлүүдийг эрэлхийлж байна. Ингэхдээ нэг л зүйлийг голчилж харж байгаа. Тухайлбал, үнэ өртөг боломжийн мөртлөө нийтийг хамарч болохуйц технологийг эрэлхийлж байна. Мэдээж зарим хэсэгт зуух тараана. Худлаа яриад юу гэх вэ" хэмээн мэдэгдлээ. Даанч яав даа гэмээр мэдэгдэл ажээ. Өнгөрсөн он жилүүдэд монголчууд утаа гаргадаггүй зуух, утаагүй түлш гэх мэт зүсэн зүйлийн туршилтад нэрвэгдэж үнэхээр ханасан юм шүү дээ. Одоо зүгээр л байшин, гэрээсээ салъя аа. Орон сууц л бариад өгөөч ээ гэсэн маш тодорхой хүсэлт шаардлагыг хэлээд байгаа шүү дээ. Мэдээж үнэ өртөг, нөхцөлийг жирийн иргэддээ тохируулаад ийм боломжийг гаргаач ээ гэж байхад заавал сөрж утаагүй зуух тараана гэх нь юуны учир вэ. Олон нийт бол үүнийг чинь бас л мөнгө угаах гэсэн санаархал хэмээн харж байна. Салбарын сайд нь ийм цайчихсан юм ярьж байхад утааны асуудал улам л ужгирна. Бид хөгжлийн бусад асуудлаа ярилтгүй юм байна гэж ойлгогдож байна. Шуудхан хэлэхэд сайд та иргэд биднийгээ мөн ч даапаалсан шийдэл олжээ.   

Ганцхан жилийн өмнө дөө, Бээжин хот Тянь Анминий талбай дээрээ том дэлгэц байрлуулан иргэддээ нар хэрхэн мандаж байгаа бичлэгийг үзүүлдэг байв. Иргэд нь өглөө төв талбайдаа цуглан дэлгэцээр ингэж нарыг хардаг байсан. Агаарын бохирдлоороо дэлхийг шуугиулаад авсан юм.

Ганцхан жилийн дараа, Бээжин хөх тэнгэр, алтан нарыг алган дээрээ юм шиг хардаг боллоо. Ямар ч утаагүй болсон. Бүр утаагаа соруулж аваад тоосго хийчихээд сууж байна. Ямар бодлого, гарц шийдэл ийм үр дүн авчрав. Арай зуух тарааж агаарын бохирдлоос салаагүй байх.

Н.Цэрэнбат сайд анх томилогдохдоо “Бид аялал жуулчлалыг үйлчилгээ гэж ойлгох ёстой юм. Манай аялал жуулчлал нь байгалийнхаа унаган төрх, тогтоцод тулгуурласан учраас Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг цуг байлгадаг гэж боддог. Үйлчилгээгээ сайжруулах учиртай. Өнөөдөр энэ салбарт 270 гаруй аялал жуулчлалын оператор компани, 473 зочид буудал, 385 жуулчны бааз маань Монгол Улсад 400 мянга гаруй жуулчин авчирч байж, 312 сая доллар оруулж ирж байгаа юм. Бид дотоод гадаадын аялал жуулчлалд тээврийн аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөх учиртай. Хоёрдугаарт хоол хүнс, үйлчилгээндээ анхаарч байж энэ зах зээл өснө” гэж хэлж байсан.

Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрээд байгаа улсад жуулчин ирнэ гэж үү. Үнэхээр хариуцсан салбараа өөд нь татъя гэж санадаг бол утаагаа арилгаж байж жуулчин авчирч таарах байх. Хэн гэж хөл нь загатнасан хүн явж явж Монголд ирж аялж, угаартаж үхэхийг бодох вэ дээ.

Тэгэхээр сайд та, ажлаа хүлээж аваад эхний 100 хоногтойгоо золгох гэж байгаа энэ цаг үед мэдрэмжтэй хандаж, утааны асуудлыг барьж авч, салбарынхаа хамгийн гол ажил болгооч ээ. Танай яам энэ асуудал дээр хүчээ тавьж шийдэл олж, гарц гаргахаас өөр аргагүй байна. Гэхдээ утаагүй зуух тараавал зүгээр л огцорчих хэрэгтэй. Эсвэл утаагүй зуухыг нь хийвэл уугидаггүй аргалыг нь ч бас хийгээд тараахаас яахав. Таны хэлсэн ярьсан үгнээс ийм л зүйл уншигдаж байна.

Д.Сумъяабазар: Д.Загджавт хариуцлага тооцно

УУХҮЯ уламжлал болгон хийдэг "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн хурал боллоо. Уг хуралд УУХҮЯ-ны сайд Д.Сумяъяабазар оролцсон юм. Тэрбээр энэ үеэр салбарынхаа 2017 оны 12 сарын мэдээллийг танилцуулсан. Мөн Уул уурхайн дэд Сайд Д.Загджавт хариуцлага тооцно гэдгээ мэдэгдлээ. 

Тэрбээр “Д.Загджав нь ойрын өдрүүдэд Оюутолгой компаний талаар удаа дарааллан мэдэгдэл хийсэн. Тодруулбал, тус компанийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэж шүүмжилжсэн. Д.Загджавын энэхүү мэдэгдэл яамны, засгийн газрын байр суурь биш. Өөрийнх нь  байр суурь. Оюутолгойн хамтын ажиллагааг сайжруулах ажлын хэсэг байгууллагдаад ажиллаж байна. Ажлын хэсгийн дүн удахгүй гарна. Гэтэл үүнээс өмнө хэн нэгэн дураараа хувийн тоглолт хийсэн мэдэгдэл хийж болохгүй. МАН- албан тушаалд томилж чадсан бол ажлаас нь чөлөөлж чадна. Ахиж ийм хувийн тоглолт хийвэл хариуцлага тооцох асуудлыг хөндөнө. Би өөрийн хувийн байр сууриа илэрхийлэхэд Оюутолгойд худалдагдсан хүмүүс байдаг. Засгийн газрын мэдээллийг задруулж Оюутолгойд өгдөг хүн байдаг. Бид кабинетийн зарчимаар ажиллах ёстой" гэв. 

Н.Цэрэнбат: Зуух тараахаас өөр замгүй  

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Агаарын бохирдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байна.

О.Баасанхүү: Зуух тараахаа боль 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Өмнө нь олон мянган зуух тараасан. Гэтэл одоо Монгол технологиор хийсэн зуух тараана гэх юм. Одоо зуух тараах хэрэг байна уу. Агаарын бохирдлыг бууруулах утааны сан байгуулна гэж байна. Өмнө нь ижил зорилготой сан байгуулаад, тэр нь сүүлдээ хувийн банк болоод дууссан шүү. Агаарын бохирдлыг бууруулах тухай хууль, тогтоол батлаад байна. Агаарын бохирдол хэзээ буурах вэ. Зуух тараадгаа болимоор байна. Утаанаас болж эрүүл мэндээрээ хохирч олон аав ээж шаналж байна. Цаашид ч жагсаал цуглаан өрнөх юм шиг байна. Утаагаар далимдуулж улстөр биш бизнес хийх гээд байгаагаа боль. Одоо ямар компани зуух тарааж, ашиг олох гээд байгаа юм. Зуухыг ямар компани оруулж ирэхээр лоббидоод байна вэ. Бизнесээ шахахаа боль.

Д.Сарангэрэл: Утаанаас болж хүний эрүүл мэнд хохирч байгаа нь үнэн 

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл: Утааны асуудлыг 20 гаруй жил ярьж байна. Утааны асуудлыг улстөржүүлж байгаад харамсаж байна. Утааны асуудлыг улстөржүүлээд УИХ-ыг тараах суурь болгож байгаад харамсаж байна. Монгол Улс парламентын засаглалтай улсын хувьд төр рүүгээ эмх замбараагүй байдал үүсгэж байна. Монгол Улсыг Сири улс шиг болгож болохгүй гэдэг дээр иргэн бүр үүрэг хүлээх ёстой. Олон арга хэрэглэж байж бид утаанаас гарах юм билээ. Түүхий нүүрсийг шахмал түлш болгож байж утаагаа багасгах юм билээ. Үүнийг Засгийн газрын түвшинд анхаарч ажиллаж байгаа. Бүх яамны эрх үүрэгт агаарын бохирдлын асуудал хамарч байгаа. Утааны бохирдлоос болж хүний эрүүл мэнд хохирч байгаа нь үнэн. Ханиад томуу хүндэрч, жирэмсэн эх зулбах, уушгины 80 хувьд утаа хар сүүдрээ тусгаж байгаа. Тийм учраас утааны асуудлыг шийдэхэд хамтарч ажиллах нь илүү үр дүнд хүрнэ гэж бодож байна" гэлээ. 

Н.Цэрэнбат: Зуух тараахаас өөр замгүй 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат: Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд өмнө Засгийн газар үндэсний хөтөлбөр баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд 194 арга хэмжээ хэрэгжихээр байгаа. Утааг бууруулахын тулд тодорхой зорилтот хэсэгт утаа бага гаргадаг зуух түгээх өөр замгүй. Сүүлийн үед утааг тойруулж улстөр хийж байна. Олон хүн хошуу нэмж байна. Чуулганы танхимд гоё гоё зүйл ярьж байгаа ч бидэнд бас янз бүрийн зүйл санал болгодог.

Б.Энх-Амгалан: Зуух тараавал элэг доог болно шүү 

Б.Энх-Амгалан: Утааг бууруулах чиглэлд 114 ажил хийх гэж байгаа юм байна. Дэмжиж байна. Нэгдсэн сан байгуулж төсвийг нь хянах гэж байгаа нь сайн зүйл дэмжиж байна. Гэхдээ утааг бий болгодог 4 эх үүсвэр бий. Улаанбаатар хотод 200 мянган яндан, 400 мянган автомашин бий. Тоосонцор, ил задгай хог хаядаг овоолгонууд бий. Мөн алслагдсан гэр хороололд 30 мянган уурын зуух бий. Нийт 206 тэрбум төгрөг утааны эсрэг зарцуулагдсан байна. Үүний 147 нь 2012-2016 онд зарцуулагдсан байна. Нийт 175 мянган зуух тараачихаж. Энэ зуухыг тараагаад сайхан болчихсон бол 200 мянган яндан чинь алга болчихсон байх ёстой. Одоо үр дүн алга.  Баахан бүрээс, үүдний амбаар тараасан. Үр дүн байхгүй. Дээр нь дизел хийн түлш тараахад 3 тэрбум төгрөг тараасан үр дүн байхгүй. Зуух, бүрээс, амбаар тараасан нөхдүүдтэй ямар хариуцлага тооцох ёстой вэ гэдгийг хамгийн түрүүнд би асууя. Бүгдээрээ ахиад зуух тараана гэвэл амьтны элэг доог болно шүү.

Б.Элдэв-Очир: Утаагүй зуухыг тараах асуудал дээр Засгийн газар сонгон шалгаруулалт хийж тараахаас өөр аргагүй

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Элдэв-Очир:  Сүүлийн хоёр жилд сан байхгүйгээс утаанд зарцуулсан мөнгөн дүн тодорхойгүй байгаа юм. Санг дахин сэргээх асуудал ярьж байна. Утааны бохирдлын 80 хувийг гэр хороолол эзэлж байгаа. Утаагүй зуухыг тараах асуудал дээр Засгийн газар сонгон шалгаруулалт хийж тараахаас өөр аргагүй. Энэ жил 30 тэрбум төгрөгийг төсөвлөсөн.  Гэхдээ энэ жилдээ санд хамаарч хэрэгжих боломжгүй. Тиймээс хуулийн хэрэгжих хугацааг 2019 оны нэгдүгээр сарын нэгнээс гэж заасан байгаа.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: 20 жил давтсан ажлаа хийж байхаар дагуул хот байгуулах нь дээр байх. Зуух тараая, түүхий нүүрс, болсон нүүрс гээд яриад ямар ч үр дүн гарахгүй. Одоо бол орон нутгаас хот руу шилжих хөдөлгөөн хэвээр байгаа. Хөдөө орон нутагт орон сууцны зээлийг дэмжиж өгөөд, дагуул хот байгуулах гэх мэт том зургаар нь асуудалд хандмаар байна. 

УИХ-ын гишүүн А.Сүхбат: Энэ зуухыг хэрэглэснээр агаарын бохирдол буурах боломжтой. Төслийн зуухыг би ч хэрэглэдэг. Алдаа нь юу вэ гэхээр зориулалтыг түлшийг нь түлж чадахгүй байгаа юм. Энэ зууханд түүхий нүүрс түлэх зориулалтгүй гэж ойлгож байна. Утааны асуудлыг шийдэхэд маск хэрэгтэй, агаар шүүгч хэрэгтэй. Дэвшилтэд технологи нэвтэрсэн энэ үед утаанаас айгаад байх шаардлагагүй болж байна. Тиймээс бие биенээ хүндлээд, мөнгө идэх гээд байна гэдэг хардалтаа зогсооё. 

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс хойшхи хуралдаан 15.00 цагт эхэлнэ. Үдээс хойшхи хуралдаанаар уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. 

Дэлхий монгол эмчийн чадварыг хүлээн зөвшөөрлөө 

ХСҮТ дээр дадлагажиж суралцдаг гадны мэс засалчид нэг удаа "Монгол бол жижигхэн улс, гэхдээ агуу хүмүүсийг төрүүлдэг улс. Эзэн Чингис хаан, жанжин Сүхбаатар, профессор Чинбүрэн" гэж хэлж байсан гэдэг. 

Дэлхийн хамгийн нэр хүндтэй Францын мэс засалчдын академийг албан ёсоор 1731 онд Францын эзэн хаан Людовик XV -ын ивээл дор хааны мэс засалч Georges Mareschal байгуулсан түүхтэй. Гэхдээ үүнээс өмнө академийн үйл ажиллагаа эхэлсэн байсан ба 1723 онд мэс засал хийх эрх олгосныг батлаж мөнгөн зоосон тэмдэг гаргасан аж.  Тэмдгийн нэг талд Людовик XV хааны зураг, нөгөө талд эмнэлгийн тэмдэг бүхий хоёр могойн голд алган дээрээ нүдтэй хүний гарыг дүрсэлжээ. Энэхүү дүрслэл нь "Мэс засалч хүн гартаа нүдтэй юм шиг ухаантай" хэмээн утга, агууллагыг харуулсан байдаг. 

Энэхүү эртний академийн Хүндэт гишүүний дипломыг ХСҮТ-ийн ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн гардан авсан баяртай мэдээг дуулгаж байгаадаа таатай байна. Энэ шагналыг Ази тивээс хоёр хүн авсан байдаг. Япон болон Ветьнам улсаас Тан тунг болон Элэгний мэс заслын эцэг гэгдэх Макучи нар авсан байдаг.

Азиас энэ шагналыг авсан гурав дахь хүн нь ХСҮТ-ийн ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн юм. Дэлхий монгол эмчийн ур чадварыг хүлээн зөвшөөрсөний баталгаа нь энэ шагнал юм. 

ДЦС-4-ийн уурын зууханд осол гарч, нэг хүн амиа алджээ 

Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад осол гарч, нэг хүн амиа алджээ. Тодруулбал, өнгөрсөн даваа гаригийн шөнө тус станцын уурын зууханд осол гарч, ээлжинд ажиллаж байсан туслах машинист Д амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Тэрээр уурын зууханд гарсан ослыг тодорхойлохоор ажиллаж байтал уурын зуухны шугам задарчээ. Тус уурын зуухаар 560 градусын халуун ус гүйдэг байна. Талийгаачийг яаралтай Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн боловч шархаа даалгүй нас баржээ. Уг хэргийн шалтгааныг тодруулахаар шинжээчид ажиллаж байгаа юм байна. Талийгаач Д нь гэр бүлтэй, хоёр хүүхдийн аав байжээ.  

13 настай охиныг хөнөөсөн хэргийг прокурорт буцаалаа 

13 настай охин харамсалтайгаар амиа  алдсан хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр боллоо.  Хуралд шүүгчээр Ч.Алтанцэцэг, Э.Чингис, Б.Ариунхишиг, улсын яллагчаар Г.Эрдэнэ, өмгөөлөгчөөр Г.Батбаяр, Г.Мөнхгэрэл, У.Сайбилэг, Т.Амгалансуурь, Ц.Бат-Эрдэнэ нар оролцсон юм. Харин шүүгдэгчээр Л.Даваасүрэн, Т.Энхмөнх, А.Тэлебек нар оролцлоо.

 Хэргийг хэлэлцээд хуульд зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. 

Тээврийн хэрэгслийн улсын дугаарт ингэж өөрчлөлт оруулна 

Авто тээврийн үндэсний төв болон Зам тээвэр, хөгжлийн яамны холбогдох мэргэжилтнүүд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын жишигт нийцүүлэхээр ажиллаж буй аж. Автомашины дугааржуулалтыг үсэг, тэмдэглэгээ буюу 4 орон тоо, үсгийг олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор MNS 4410:2002 гэсэн стандартыг өнгөрсөн онд баталсан байдаг.

Энэ дагуу холбогдох журам, программд өөрчлөлт оруулж шинэчлэхээр ажиллаж байна. Тодруулбал манай улс УБЯ, УБН гэх мэт дугаарын тэмдэглэгээг хэрэглэдэг. Гэвч хил даваад явахаар зарим үсгийг таньдаг улс байдаггүй. Жишээлбэл “Ж” үсэг байлаа гэхэд ганцхан оросууд л мэддэг. Тэгвэл тээврийн хэрэгслийн дугаарын шинэчлэлээр хуучин хэрэглэгдэж байсан дугаарын үсгийг 11 латин үсгийн тэмдэгтэд багтаан өөрчлөх юм байна. Харин дугаарын хэмжээ, өнгө будгийн хувьд өөрчлөлт орохгүй. Мөн нэг машин нэг л дугаартай байна. Дугаарыг солихгүй. Тиймээс тээврийн хэрэгслээ худалдахаар болбол дугаартай нь өгнө гэсэн үг. Нэг үгээр иргэд олон улсад зорчиход тулгардаг байсан бэрхшээлийг хөнгөлж байга хэрэг аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR UMAR
Та бөөр худалдаж авах эсвэл бөөрөө зарах гэж байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө бэлэн мөнгөөр зарах боломжийг хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу? Өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд
2023/10/08 197.211.58.65
DR. PRADHAN
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022/11/21 197.210.28.228
DR. PRADHAN
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022/11/21 197.210.28.228
DR. PRADHAN
Хэрэв та өөрийн бөөрийг мөнгөөр зарахыг хүсч байгаа бол үнэ: $ 780,000USD харилцах имэйл:   DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
2019/07/19 197.210.62.34
DR. UROLOGIST
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бө
2019/07/19 197.210.62.34
potter henry
Хэрэв та Бөөр худалдах сонирхолтой бол дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. И-мэйлээр бидэнд хандаарай: clinichealth2014@hotmail.com
2018/02/14 105.112.12.45
potter henry
Dr.Harry Poter Би эрхтэний мэс засал хийдэг мэргэжилтэн бөгөөд бид Бөөрний худалдаа хийхийг сонирхож байгаа, эсвэл биеийнхээ аль ч хэсгийг худалдаалахыг хүсч байгаа хүнээс худалдан авдаг. Бидэнд
2018/02/14 105.112.12.45
иргэн
та нар болилдоо яасан идэж ууж цусалж ханадаггүй юм бэ монголчууд Оросын улаан үд эрхүүгээс өөр хаана машинтайгаа яваад өөр хаана очоод явж болохгүй байгаа юм бэ, 60 тэрбумаа 600 тэрбум болгох нь уу
2018/01/12 103.10.22.21
zuuh
Утаагаа шийдэж чадахгүй бн та нар УИХ тараа
2018/01/12 66.181.161.73
Вантөмөр
УИХ-д бөгсний донтой Номтойбаяр, Гантулга, Мурат нар сууж, зэрэгцэн сууж буй нөхдүүд их таашалтай байдаг бололтой юм .Тэднхээ үйлдлийг дэмжээд л
2018/01/11 66.181.160.20
  • Recent
  • Most Read
  • Most Comment