8o
Улаанбаатар хот
mobile menu

СӨХ-ны хяналтын камерын төхөөрөмж хулгайлсныг илрүүлжээ

2018-01-11 18:05:00

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хорооллын харуулын байранд хулгайч орж СӨХ-ны хяналтын камерын дэлгэц, дүрс бичлэг хадгалах төхөөрөмжийг хулгайлсан хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Уг хэргийг тус дүүргийн гуравдугаар хороонд оршин суух Э гэгч нь үйлдсэнийг илрүүлжээ.

Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны “Гэр бүл худалдааны төв”-д иргэн Н-ын гар утас алдагдсан тухай дуудлагын дагуу ажиллаж, түүний “Samsung S-6” гар утсыг Архангай аймгийн харьяат эрэгтэй, Д хулгайлсан болохыг илрүүлсэн байна. Уг хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа аж. 

Иймд иргэдийг өөрийн өмч хөрөнгөдөө тавих хараа хяналтаа сайжруулж, автомашин, тээврийн хэрэгслээ гэрэлтэй газар зориулалтын зогсоолд байрлуулж, дохиолол хамгаалалтын систем суулгах, гэр орноо эзэнгүй орхихдоо хажуу айлдаа захих зэргээр хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочд
монголын төрд хулгайчууд сууж байгаа болохоор сөх -г устгахаа ч мэдэхгүй тэд зөвхөн мөнгө л бодож суугаа
2018/01/12 202.21.103.46
зочд
болоод удаж байна вү вүны төлбөр нийлээд 20 -с дээш мянган төгрөг болоод тэгээд хурааж аваад байгааг төр ч мэдэх, шалгах эрхгүй иргэн ч мэдэх эрхгүй харин оск -ь арай дээр
2018/01/12 202.21.103.46
зочд
сөх -н камер гэж юү байх ?харин хэсгийн цагдаа нар гудамж орц бүрт камер тавих хэрэгтэй сөх хамгаалж чадаагүй нь тодордог учраас бичлэгийг цагдаагаас нуудаг шүү дээ сөх гэж луйварчны байгууллага б
2018/01/12 202.21.103.46