Монголын худалдаачдын холбооны өчигдөр Тусгаар тогтнолын ордны гадна талбайд жагсаал зохион байгуулав. Тэд энэ оны нэгдүгээр сарын хоёрны өдөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж байгаа Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/, ил задгайгаар худалдаа үйлчилгээ эрхэлж байгааг зогсоох шийдвэр гаргасны эсэргүүцэж ийнхүү жагссан байна. Энэ сарын хоёрны нийслэлийн удирдлагуудын шуурхай зөвлөгөөн болж хуралдаанаар гар дээрээс худалдаа эрхлэгчдийг цэгцэлж ТҮЦ-үүдийг ач гэсэн үүрэг өгсөн аж. Тиймээс ТҮЦ ачихаа зогсоо гэсэн шаардлагыг тавьж байгаа юм байна.