8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2018-01-12 09:31:14

09.00 цагт Засгийн газрын XI байранд Үндэсний статистикийн хорооны удирдах ажилтны зөвлөл хуралдана.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

11.00 цагт НЗДТГ-ын гадна талбайд  хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд цуглаан зохион байгуулна. Утас: 99086975

12.00 цагт Сүхбаатарын талбайд МҮЭХ-ноос тэтгэврийн нас болон зарим төрлийн татварын нэмэгдлийг эсэргүүцэж жагсаал зохион байгуулна.

13.30 цагт ХНХЯ-нд “Эрүүл-аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2017” болзолт уралдааны шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулах ёслол болно.

14.00 цагт МҮХАҮТ-д бизнесийн таатай орчин бүрдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дүүрэг, орон нутагт чиглүүлэх зэргээр хамтран ажиллах Санамж бичигт МҮХАҮТ, Багануур дүүргийн удирдлагууд гарын үсэг зурна.

15.00 цагт ШУА-ийн Их чуулганы танхимд Түүх, Археологийн хүрээлэн, БНХАУ-ын ШУА-ийн Хил хязгаар, газар зүйн хүрээлэнтэй хамтран хэвлүүлсэн “Зарилгаар зарсан хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын газарт холбогдох баримтын эмхэтгэл” 20 боть бүтээлийн нээлт болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment