8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Буянжаргал: Төр татвар нэмэх шийдвэр гаргасныхаа төлөө ард түмнээс уучлалт гуйх ёстой

2018-01-12 09:44:00

-Төр засаг дүлий, харалган, сонгогч түмэндээ хүндэтгэлгүй хандаж байна-

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо удирдлагууд өнөөдөр 12.00-14.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болох юм. Жагсаал орон даяар зохион байгуулах бөгөөд гол зорилго нь УИХ-аас баталсан долоон төрлийн татвар нэмэх тухай болон Нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн зэрэг шийдвэрийг эсэргүүцэж ийнхүү жагсахаа мэдэгдсэн билээ. Мөн он гараад 3 төрлийн татвар нэмэгдсэн. Улмаар Хувь хүний орлогын албан татвар 10-25 хувиийн нэмэгдэл хамгийн их өртөж байгаад салбарынхан ч өнөөдөр жагсахаа мэдэгдсэн юм. Ингээд Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Буянжаргалтай ярилцлаа.

-Хувь хүний орлогын албан татварт хамгийн их өртөж байгаа салбар нь танай салбар. Татварын нэмэгдэл дээр танай холбоо ямар байр суурьтай байна вэ?

-Монголын уул уурхай, геологийн салбар нийтдээ 47 мянган хүн ажиллаж байна. Үүнээс эрчим хүчний салбар 16700 гаруй хүн ажиллаж байна. Монгол Улсын хүн ам 3 сая. Уурхайчдын гэр бүлийн гишүүдийг оруулбал 300 мянган хүн цаана нь бий.

Тэгэхээр татварын нэмэгдэл зөвхөн 1,5 саяас дээш цалин авдаг ганц Доржид хамаарах асуудал биш. Монгол Улсын хүн амийн арван хувьд буюу 300 гаруй мянган хүний амь амьдралын асуудал яригдаж байна. Зөвхөн уурхайчин Доржийн цалин биш.  Доржийн гэр бүлийн гишүүдийн цалин.

Уурхайчид хэдэн арван хоног, бараг нэг сараар нь гэр орноосоо хол ажиллах тохиолдол олон бий. Энэ бүхэнд ар гэрийн асуудлыг нэг хүн хариуцаж авч явах хэрэг гарна. Тэр хүнд хөдөлмөр эрхлэх боломж бага байдаг. Үр хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэх, гэр орон, ахуй амьдралаа залгуулах гээд хүний амьдралд юу эс гарах билээ. Энийг төр засаг ойлгоосой. Ийм хүмүүсийн шууд орлогыг хязгаарласан хуулийг УИХ баталсан. Тэгэхээр татварын нэмэгдлийг бид эсэргүүцэж байна. Манай салбар төдийгүй ард иргэд энэ шийдвэрт маш их бухимдалтай хандаж байна. Товхондоо төр засаг дүлий, харалган байна. Яагаад ингэж хэлж байна гэхээр бид он гараад нэмэгдсэн гурван төрлийн татварыг дангаар нь эсэргүүцээд гэнэт гарч ирж жагсах гээд байгаа юм биш. 

-Энгийн нөхцөлд ажилласан хүмүүс тэтгэвэрт гараад 15-20 жил амьдардаг-

Бид бараг сүүлийн нэг жил байнга жагсаал цуглаан хийж 7 төрлийн татварын нэмэгдлийг эсэргүүцэж УИХ, Засгийн газрын гаргасан алдаатай шийдвэр, иргэдээ бодоогүй бодлогыг эсэргүүцэж цаг тухай бүрт нь дуу хоолой хүргэж байсан. Сонгогч түмэндээ хүндэтгэлгүй хандаж байна. Сонгуулийн үеэр татвар нэмэхгүй гэж хэлж гарч ирсэн. Гэтэл бодит байдал дээрээ татвар нэмж иргэдийн орлогод халдаж байгаа нь харамсалтай.

Газрын гадаргаас доош 1,3 км-ын гүнд эрүүл мэнд, амь насаа золин байж хөдөлмөрлөж олсон мөнгийг татвар нэрээр авч байгаа нь буруу.

Төрийн албан хаагч, багш, эмч нараас хэдэн төгрөг илүү авч байгаа нь үнэн. Гэхдээ тэд эрүүл мэнд амь насаа эрдэлд оруулан байж хэдэн төгрөг илүү олж байгаа. Уул уурхай, геологи, эрчим хүний салбар хортой, хүнд нөхцөлд ажилладаг. Энгийн болон ердийн нөхцөлөөс шал өөр орчинд тэд ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүл, үр хүүхдээ тэжээж бусдын адил амьдрах гэж зүтгэж яваа энгийн нэг монгол улсын иргэн хүн. Бид үүнийг үүнийг эсэргүүцэж, тэмцэнэ. Өнөөдөр Австрали улсын уул уурхайн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалин манай ажилчдын цалин арав дахин бага байна гэсэн тоон мэдээлэл байдаг. Уул уурхайн салбар олон улсад ч хамгийн хүнд хортой нөхцөлд ажилладаг гэж үзэж цалин урамшуулал олгодог. Гэтэл манайх нь эрүүл мэнд, ами насаараа дэнчин тавьж байж олсон хэдээс нь татаж байгаа нь маш буруу. Хүлээн зөвшөөрөх аргагүй зүйл. 

-УИХ, Засгийн газарт тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн шийдвэрээ эргэж хараач гэж шаардлага хүргүүлэхээр  болсон гэсэн?

-Жирийн болон энгийн нөхцөлд ажилласан хүмүүс тэтгэвэрт гараад 15-20 жил амьдардаг. Давхар хөдөлмөр эрхэлж чаддаг гэсэн судлагаа байдаг.

Гэтэл хүнд хортой нөхцөл ажиллаж байгаа геологи, уул уурхай, эрчим хүчний салбарынхан тэтгэвэрт гараад 3-7 жил тэтгэвэр авдаг гэж судалгаагаар гарсан байдаг. Хатуухан хэлэхэд тэтгэвэрт гараад 3-7 жилийн дотор хорвоогийн мөнх бусыг үзнэ гэсэн үг. Ажиллаж хөдөлмөрлөж байхдаа хамгийн өндөр татвар,  НДШ төлж байсныхаа үр шимийг гүйцэд хүртэж чадахгүйд хүрч байгаа юм.

Гэтэл тэтгэвэрт гараад хамгийн богинохон тэтгэвэр авдаг хүмүүс. Тиймээс бид татварын нэмэгдлээс гадна тэтгэврийн насыг хойшлуулсан хуулийн заалтыг хамгийн их эсэргүүцэж эргэж хараач гэж УИХ, Засгийн газар шаардлага хүргүүлнэ. Зөвхөн уул уурхай, геологи, эрчим хүч гэлтгүй барилга, автозамын салбарт ажиллаж байгаа маш олон хүний эрх ашгийн төлөө бид дугарч байна. 

-Хүнд хортой нөхцөл ажиллаж байсан хүмүүс тэтгэвэрт гараад 3-7 жил тэтгэвэр авдаг-

Монгол Улсын хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдийн 2004 оны 77 тоот тушаалаар заагдсан хүнд хортой, халуун  газрын доорхи нөхцөлд ажиллаж байгаа салбарын бүх ажилчид үүнийг эсэргүүцэж байна. Тиймээс монголын төр энэ шийдвэрээ эргэн харж, Монгол Улсын хүн амийн арван хувьд буюу 300 гаруй мянган хүний амь амьдралын холбоотой учраас уучлалт гуйх ёстой. ОУВС зөвшөөрөхгүй байна гэсэн утга агууллагатай зүйлийг төр түшээд ярьж байна. Өнгөрсөн жилийн өдийд ОУВС-тай ярьж байсан үеийн эдийн засгийн нөхцөл байдал өнөөдөр өөр болсон. Дээрдсэн. Өнгөрсөн жил эдийн засаг 1,3 хувийн өсөлттэй байсан. Өнөөдөр монгол улсын эдийн засгийг 5,8 хувь боллоо гэж зарлаж байна. Энэ нь өсөлттэй гарсан үр дүн. Мөн ДНБ өсөлттэй гарсан. Өнгөрсөн жилийн хувьд улсын төсөв алдагдалтай байсан бол энэ жил урьдчилсан байдлаар 500 тэрбумын ашигтай ажиллаж гарсан. Харин гурван төрлийн татвар нэмснээр 50 тэрбумаар улсын орлогоо нэмэгдүүлнэ гээд байгаа. Үнэхээр улсын орлогоо нэмэхгээд байгаа юм бол өөр төрлийн татвар нэмж болно. Гэтэл яагаад улс орны эдийн засгийн хөшүүрэг болсон ачааны хүндийг үүрч яваа иргэдээс татвар авах гээд байгааг ойлгохгүй байна. Татвар төлдөггүй маш олон хүн байна. Энэ  хүмүүсийг татварт хамруулах бодлого зохицуулалт шаардлагатай байна. 

-Шаардлагаа хэзээ хүргүүлэх вэ?

-Өнөөдөр болох жагсаалийн үеэр шаардлага хүргүүлнэ.

-Өнөөдрийн жагсаал танай салбараас хэчнээн хүн оролцохоор төлөвлөж байгаа вэ?

-Уул уурхай, геологи, эрчим хүчний салбарынхан ажилчид бүгд жагсаалд оролцохыг хүсэж байна. Гэхдээ бид ингэж олноор оролцуулахгүй. Яагаад гэвэл  монгол улсын эдийн засгийн гол хөшүүрэг болсон салбарны ажилчид бүгд ажлаа тасалдуулвал маш их хэмжээний хор хохиролтой. Энэ жагсаалд “Эрдэнэс тавантолгой”, "Оюутолгой", "Шивээ-Овоо", Эрдэнэтийн үйлдвэрийн уурхайчдийн төлөөлөл ирж оролцоно. 

-Уурхайчид ажил хаялт зарлахаар төлөвлөж байгаа гэсэн. Ажил хаяхасаа өмнө УИХ, Засгийн газартай зөвшилцөлд хүрэх саналтай. Хэзээ зөвшилцөлийн ширээний ард суух вэ?

-Уурхайчид ажил хаялт зарлавал монгол улсын эдийн засаг муу дээрээ улам муудна. Баялаг үйлдвэрлэл нэг өдрөөс зогсоход гарах хор хохирол их. Тиймээс нэг өдрийн өмнө ч байтугай зөвшилцөе гэж байна. Хоёр зүйл дээр  зөвшилцөхөөр бид ярилцаж байна.

Татварын нэмэгдлийг эргэж харах,  тэтгэврийн насыг нэмэгдүүлснийг таслан зогсоох гэсэн хоёр зүйл дээр зөвшилцөхөөр төлөвлөж байна.

Энгийн болон жирийн нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс хамаагүй л дээ 65 нас хүртлээ ажлаа хийж болно. Ганцхан хүнд хортой нөхцөлд ажиллаж байгаа иргэдийнхээ тэтгэврийн насыг эргэж хараач, энэ шийдвэрээ татаж авах тухай л ярьж байна. Хэрвээ зөвшилцөхгүй бол ажил хаяна. Монголын Уул уурхай, эрчим хүчний салбарынхан ажил хаявал улаанбаатар хот хөлдөнө. Одоогоор хэзээ ширээний ард суухийг мэдэхгүй байна.  Аль болох хурдан  зөвшилцөе гэсэн санал хүргүүлнэ.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Нэргүй

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Энэ бол шоу биш яаралтай шийвэрлэх асуудал ийм хатуу ширүүн уур амьсгалтай ажиллах нөхцөл нь хүнд байхад тэтгэвэрийн насыг нэмээд сууж байдаг ямар арилсан дотортой хүмүүс вэ
2018/01/16 122.201.25.46
ajilchin
huulia batlavdahaas omno duugarahgui.chamtai chamgui hvrelsuh said oorchilno.ingj tsag ve dagaj shou hiigd yah be dee
2018/01/15 66.181.161.72
zochin
anhan shatnii horoogoo hamgaalchaad olon yim yriasai daa
2018/01/15 66.181.161.72
Зочин
Цэцэрлэг 10-н жилийн багш мэс заслын эмч нягтлан бодогч гэх мэт хүмүүс 60-65 настай ажил хийх хэцүү ажиллуулах газар нь зөвхөн төрд л ажиллана Хувийн компанид ажлын байр гаргаж өгөхгүй шүү дэ
2018/01/13 66.181.161.124
  • Recent
  • Most Read
  • Most Comment