8o
Улаанбаатар хот
mobile menu

О.Сэргэлэн:Донорын хуулийн гол зорилго нь эрхтэний наймааг хязгаарлахад оршиж байгаа юм

Сэтгүүлч Т.Хулан
2018-01-12 09:58:00

Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.  УИХ-ын зарим гишүүд уг хуулийн зарим заалтад шүүмжлэлтэй хандаж хасах саналтай байгаа билээ. Тэгвэл тус хуулийн талаар төсөл боловсруулагч, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах тасгийн эрхлэгч, АШУ-ны доктор, профессор, Монгол Улсын зөвлөх зэргийн эмч О.Сэргэлэнтэй ярилцлаа.

Донорын олдоц нэмэгдвэл зөвхөн элэг, бөөр ясны чөмөг бус зүрх, уушиг гээд олон эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг хийнэ

- 2000 онд анх батлагдсан Донорын хуульд өнөөдөр ямар өөрчлөлт, шинэчилсэн найруулга хийхээр УИХ-д оруулж ирээд байна вэ?

- 2000 онд анх Донорын хуулийг баталсан. Тус онд батлагдсан Донорын хуульд амьд донороос бөөр шилжүүлэн суулгах болон цусны донортой холбоотой заалтууд л орсон байдаг. Тус хуулинд эрхтэний донортой холбоотой орсон ганц, хоёрхон заалт байдаг юм. Тодруулбал, эрхтнийг зөвхөн амьд донор тэр дундаа цусан төрлөөс нь авна гэсэн байдаг. Цусан төрлөөс нь эрхтэн авч болох ч эхнэр, нөхөр хоёр бие биедээ эрхтэнээ өгөх боломжгүй байсан юм. Цаашлаад эхнэрийн болон нөхрийн хамаатан саднууд бие, биедээ эрхтэнээ хандивлах боломжийг хаасан хуультай байсан. 2012 онд энэ заалтыг эхнэр, нөхөр ах дүү, хамаатан садан төрөл төрөгсөд эрхтэнээ бие биедээ өгч болно гэж өргөн хүрээтэй болгон өөрчилсөн байдаг юм. Тэгвэл өнөөдөр Донорын хуулийг яагаад дахин шинэчлэх гээд байгаа юм бэ гэдэг асуулт гарна. Өнөөдөр манай улс элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгадаг.

Хэрвээ өнөөдрийн хэлэлцээд буй хуулийг баталчихвал амьгүй донороос эрхтэн авах зохицуулгатай болох юм. Бид амьгүй донороос эрхтэн авах зохицуулгаа сайн хийчихвэл донорын олдоц нэмэгдэнэ. Олдоц нэмэгдвэл зөвхөн элэг, бөөр ясны чөмөг бус зүрх, уушиг гээд олон эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг хийх гээд байгаа юм.

Нэг амьгүй донорын эрхтэнээр 8-10 хүний амийг авардаг. Бид энэ чиглэл рүү явахгүй бол болохгүй байна. Аливаа эрхтэнийг авахдаа амьгүй донороос авбал зохино гэх чиглэлийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа. Нөгөөтэйгүүр амьгүй донороос эрхтэн авч буй тохиолдолд амьд донороос авснаас илүү эрсдэл багатай. Бид одоо эртхнийг нь авсан донороо эрүүлжүүлэх, эдгээх, хянах гээд ажилтай байгаа юм. Энэ бол өргөс авахтэй ижил ажил биш. Маш их эрсдэлтэй. Монголчууд эх эцэг, хань ижил, үр хүүхэд, ах дүү хамаатан садантайгаа их ойр харилцаатай учраас амьтай донорын тогтолцоо тодорхой хэмжээнд яваад байгаа юм. Гэтэл Европт ийм ойлголт байхгүй шүү дээ.

- Амьтай донороос эрхтэн шилжүүлэх ажил хумигдмал байгаа учраас амьгүй донороос эрхтэн авахыг энэ хуулиар зохицуулах юм байна гэж ойлгож байна?

- Тийм. Өнөөдөр доноргүй хүн маш олон байна. Ер нь ихэвчлэн төрөл садангийн холбоотой хүмүүс л бие, биедээ эрхтэнээ өгдөг. Түүнээс огт танихгүй хүмүүс бие, биедээ эрхтэнээ өгнө гэсэн ойлголт бараг байдаггүй. Хуулиараа ч хориотой. Тэгэхээр ах дүү, хамаатан садан, үр хүүхэд цөөтэй хүн донорын дутагдалд орчихоод байна.

Донорын дутагдалд орсон эдгээр хүмүүсийг донороор хангах цорын ганц арга зам бол амьгүй донор юм. Амьгүй донороос эрхтэн шилжүүлэх зохицуулга тус хуулинд нэлээн сайн сууж өгсөн.

Ялангуяа донорын үйл ажиллагааг зохицуулах тусгай алба байгуулагдах талаар тус хуулинд заасан байгаа. Өнөөдөр тус албагүйгээс амьгүй донорыг мэдээлэх мэдээллийн тогтолцоогүй байна. Мөн эрхтэн шилжүүлэн суулгах багийг гишүүд амьгүй донорын эрэл явуулах хууль эрх зүйн эрхгүй байгаа юм. Тэгэхээр энд, тэнд гарсан амьгүй донорыг олохын тулд хэн нэгэн хүн л ажиллах ёстой. Тэгэхээр амьгүй донорыг олдог, ар гэрээс нь зөвшөөрөл авдаг ажлыг хийдэг тусгай албатай болж байна. Ингэснээр амьгүй донорын олдоц нэмэгдэнэ.

- Донорын хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар эрхтний наймаа явагдаж болзошгүй гэх мэдээлэл иргэдийн дунд байна. Үүнд та ямар тайлбар хийх вэ?

- Нас барж буй хүн бүрээс эрхтэнийг нь авна гэх ойлголт иргэдийн дунд байна. Ар гэрээс нь тодорхой зөвшөөрөл авч байж донор болгоно шүү дээ. Тухайн хүн “Хэрвээ миний амь нас эрсдэлд орвол  эрхтэнийг минь авч болно” гэсэн зөвшөөрлийг амьд ахуйдаа өгч болно. Өөрөө амьд ахуйдаа донор болохоо зөвшөөрөөд гэрээслэл үлдээсэн бол эрхтэнийг авч болох юм. Тийм гэрээслэл үлдээгээгүй ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн бол ар гэр, ах дүү хамаатан саднаас нь зөвшөөрөл авч байж донор болгоно. Тэгэхээр хүний эрхийг дээдэлсэн хууль байгаа биз дээ. Аль ч орны донорын хууль хүний эрхийг л дээдэлсэн байдаг юм. Эрхтэнийг ариун нөхцөлд өндөр мэргэшсэн баг авдаг юм. Тархины үхэлтэй гэдгийг нь тодорхойлсоны дараа авна. Хэрвээ эрхтэнийг замбараагүй авбал донор эрхтэн болж чадахгүй. Боломжгүй шүү дээ. Өнөөдөр эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийж байна. Тэгэхээр энэ эмнэлэгт л эрхтэн суулгагдаж таарна биз дээ. Бөөр шилжүүлэн суулгаад 20, элэг шилжүүлэн суулгаад 7 жил болж байна. Энэ хугацаанд 8 бөөр, нэг элэг л амьгүй донороос суулгасан. Хэрвээ хүмүүс алга болоод эрхтэний донор болсон бол бид нарын хэлэх энэ тоо олон байна биз дээ. Тэгэхээр хэзээ ч тийм зүйл байхгүй. Амьд донороос элэг шилжүүлэн авах хугацаа нь 6-7 цаг. Бүх судсыг нь нарийн ялгаж байж дараа нь буцааж залгадаг. Хулгайч, дээрэмчид хийж чадахгүй шүү дээ. Тэгэхээр энэ хий хардлага, дэмий яриа.  Энэ хуулинд орж буй бас нэгэн зохицуулга бий. Тодруулбал, эмнэлгийн ажилтны буруугаас амьд донор эрсдэлд орвол тухайн эмнэлэг болон эмнэлгийн ажилтнууд хариуцлага хүлээх тогтолцоог энэ хуулинд оруулж өгсөн. Тэгэхээр энэ хууль донорын олдоцыг нэмэгдүүлэхэд болон эмнэлгийн ажилтнуудын хариуцлагыг нь сайжруулахад түлхэц болж байна. Хууль батлагдаад донорын тусгай албатай болбол Монгол улсын хэмжээнд элэг, бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай хэдэн хүн байгааг бүртгэлжүүлнэ. Ингээд бүртгүүлсэн дарааллаараа эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг хийнэ. Ямар нэгэн арын хаалга, танил талын үйл ажиллагааг хааж өгч байна. Энэ хууль батлагдчихвал их олон хүний амийг аврах боломжтой. Өнөөдөр доноргүй хүмүүс горьдлого тээгээд л сууж байгаа шүү дээ. Нэг хүн нас барахад ах дүү, хамаатан садан, үр хүүхэд, эцэг эх гээд олон хүн өнчирдөг. Харин нэг хүний амийг аварчихвал хичнээн гэр бүл элэг бүтэн үлдэх билээ. Энэ хуулийг уг үйл ажиллагаа руу чиглэсэн хууль гэж ойлгох хэрэгтэй.

Гудамжинд явж буй иргэнийг цохиж унагаад эрхтэнийг нь авч донор болгох ямар ч боломжгүй

- Зарим гишүүд тус хуулийн 13.2 дахь заалтыг хасах саналтай байгаа. Энэ заалт яагаад эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм бэ. Та бүхэн уг хуулиас болж сөрөг асуудал гарах эрсдэлийг урьдчилан тооцоолж байгаа юу?

- Аль нэгэн иргэн “Би эрсдэлд орвол эрхтэнээ өгнө” гэдгээ амьд ахуйдаа гэрээслэл болгон үлдээдэг зохицуулга дэлхийд байдаг. Үүнийг нь улс орнууд янз бүрээр тэмдэглэдэг. Тодруулбал, донор болохыг зөвшөөрсөн иргэдийн жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх дээр нь тусгай тэмдэглэгээ хийдэг. Эрхтэнээ өгөхгүй гэсэн хүмүүсийн тэмдэглэгээг ч мөн хийдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс дээрх хоёр сонголтыг хоёуланг нь хүлээн зөвшөөрдөг. Аль нь ч бай тухайн иргэний нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг нь өндөржүүлж буй заалт юм. Түүнээс биш “Чи заавал эрхтнээ өгнө гэж гэрээслэл үлдээх ёстой” гэсэн шахалтыг хэнд ч үзүүлэхгүй.

Энэ бол сайн дурын ажил юм. Хэрвээ эрхтэнээ өгнө гэсэн гэрээслэл үлдээгээгүй бол ар гэр, ах дүү хамаатан саднаас нь заавал зөвшөөрөл авч байж донор болгоно. Бид хүний эрхийг хүндэлнэ. Энэ хуульгүй бол эрхтэний наймаа цэцэглэнэ. Хуультай байж түүнийг хязгаарлана. Донорын хуулийн гол зорилго эрхтэний наймааг хязгаарлахад оршиж байгаа юм. Хуулинд “Хүн эрхтэнээ бэлэглэнэ” гээд заачихсан байгаа. Түүнээс худалдана гэж заагаагүй. Мөн мөнгө төгрөгнөөс солилцож болохгүй. Донорын эрхтэнийг өндөр мэргэжлийн эмч авдаг юм. Түүнээс гудамжинд явж буй иргэнийг цохиж унагаад эрхтэнийг нь авч донор болгох боломжгүй.

 

- Монголчууд эрхтэнээ өгөх талаар ойлголтгүй хүмүүс. Эртхэн дутуу бурханы оронд очоод яах юм бэ гэж үздэг. Тэгэхээр донор болох талаар иргэдэд зөв ойлголт өгөх ёстой юм шиг санагддаг. Та бүхэн мэдээ, мэдээллийг иргэдэд өгөх ажлыг хийх үү?

- Монголчууд буддын шашинтай. Эрхтэнээ хандивлах, бэлэглэх үзэл суртал нь шашиндаа байдаг шүү дээ. Бурхан багш өөрөө нүдгүй хүнд нэг нүдээ бэлэглэж хараа оруулж байсан. Бурханы сургаальд эрхтэнээ хүнд бэлэглэх нь дээдийн дээд буян гээд заачихсан байдаг. Талийгаач болоод бурханы оронд очиход элэгтэй эсвэл зүрхтэй эсэхийг бурхан багш шалгаж үзэхгүй. Харин ч буян хийчихээд ирсэн гээд диваажинд явуулна.

- Хэрвээ энэ хууль батлагдвал зөвхөн элэг, бөөр, ясны чөмөгөөр хязгаарлахгүй өөр эрхтэнүүдийг нөөцөлж эхлэх юм байна. Тийм үү?

- Хэрвээ амьгүй донорын олдоц сайжирвал бусад эрхтэнийг шилжүүлэн суулгадаг болно. Амьд донороос элэг, бөөр шилжүүлэн суулгах боломжтой. Харин амьгүй донороос олон эрхтэнийг шилжүүлэн суулгаж болно. Үүнийг л ойлгох хэрэгтэй. 

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. ADITYA
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2024/04/19 102.88.83.119
DR. ADITYA
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхг
2024/04/19 102.88.83.119
DR. ADITY
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2024/03/14 129.205.113.185
DR. PRADHAN
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023/10/25 102.89.23.109
DR. PRADHAN
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023/06/20 197.211.53.117
DR. PRADHAN
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023/02/22 197.211.53.56
DR. PRADHAN
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022/11/14 197.211.53.52
DR PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгү
2022/10/03 102.89.47.193
DR. UROLOGIST
DR. LT.COL PRADHAN Хэрэв та өөрийн бөөрийг 780,000 доллараар зарахыг хүсвэл манай албан ёсны имэйлийг дараах хаягаар холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM
2021/07/16 41.231.5.36
DR. UROLOGIST
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхг
2021/07/16 41.231.5.36
Лхагвасүрэн
Энэ бол миний амжилтын гэрчлэл юм. Би интернэтэд нэг хүний мэдүүлэгтэй таарлаа, тэр нэг бөөрөө эмч Раж Девашис, ( Narayanahealthcare.in@gmail.com ) руу эмнэлэгтээ хэвтэж буй өвчтөнийг аврахын тулд худ
2021/06/06 102.89.1.135
MRS MARIE
Энэ бол миний дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэг бөөрөө эмч Раж Девашист эмнэлэгтээ байгаа өвчтнийг 700,000 USD-ээр аврахын тулд (narayanahealthcare.in@gmail.com) хаягаар худалдсан гэж мэдүүлэг ө
2021/05/29 197.210.28.169
DR RAYYAN
Та бөөр, биеийн эрхтнүүдийг худалдаж авах уу, эсвэл бөөр, эрхтэнээ зарахыг хүсч байна уу? Хэрэв та санхүүгийн шалтгаанаас болж бөөрөө яаралтай мөнгөөр ​​зарах боломжийг хайж байгаа бол бүтэлгүйтэл, т
2020/06/14 197.210.44.222
DR. LT.COL PRADHAN.....
DR. LT.COL PRADHAN Хэрэв та өөрийн бөөрийг 780,000 доллараар зарахыг хүсвэл манай албан ёсны имэйлийг дараах хаягаар холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM
2019/05/28 105.112.37.223
DR. LT.COL PRADHAN
Хэрэв та өөрийн бөөрийг 780,000 доллараар зарахыг хүсвэл манай албан ёсны имэйлийг дараах хаягаар холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM
2019/05/28 105.112.39.187
DR. LT.COL PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхг
2019/05/28 105.112.39.187
bi
esrguustej bn huuchinaaraa bsanni deer
2018/01/15 103.212.118.131
Emch
Sergelen chi ooroo mes zasal hiij chaddag uu pak hiideg uu
2018/01/12 124.158.92.27
зочин
Цаашилаад энэ хуулиар ард иргэдэд эрсдэл хүндрэл учируулах сөрөг муу муухай зүйлүүдийг хааж хориж өгсөн бх хэрэгтэй
2018/01/12 103.57.94.204
зочин
Тэр амигүй донорын албаны хүмүүс эмнэлэгийн эмч нар энэ ажлыг ард иргэдэд хүргэхдээ авилга албан тушаал ашиглах донорын наймаа хийх ар өвөрийн хаалгаар хийх нугалаа завхрал гаргахгүй үнэнч шударга бх
2018/01/12 103.57.94.204
Зочин
Аль нэг эрүүл мэндийн байгууллагад хүсэлтээ өгнө гэсэн байгаа нь хамгийн аюултай өгүүлбэр байгаа юм. Хүний эрхтний наймаачид тэр аль нэг эмнэлгийн бичгийг чинь амархан зохицуулаад гаргачихна.
2018/01/12 124.158.109.62