8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын Засгийн газрын тогтоолыг эсэргүүцэн Ганц модны боомтыг хаагаад байна

2018-01-12 10:23:00

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Цагаан хадны боомтод 200 гаруй километрийн урт нүүрс ачсан машинуудын дараалал бий болсон. Үүнийг шийдэхээр Монгол Улсын Засгийн газраас 320 дугаар тогтоолыг батлан гаргасан юм. Тогтоолоор уртын урт тээвэрлэлтийг зогсоож, манай нүүрс тээвэрлэгчид Цагаан хад боомтын ойролцоох  нүүрс тээвэрлэлтийн компаниудын хашаанд нүүрсээ буулгачихаад буцдаг болсон. Буулгасан нүүрсийг зарим компаниуд дахин ачиж Хятадын хилээр гаргах байв. Гэтэл Ганц модны боомтын нүүрс тээвэрлэлтийн Хятадын хөрөнгө оруулалттай зарим компанийн эзэд үүнийг эсэргүүцээд байгаа юм. Тэд Баяннуур хот болон Ганц модны боомтын удирдлагуудад хандаж өргөх бичиг барьсан байна. Энэ долоо хоногийн эхээр Винсвэй тэргүүтэй Хятадын ченж компаниуд Ганц модны боомтод бослого гаргаж, хил хаажээ. Тэд 50 орчим машиныг Ганц модноос Гашуунсухайт руу нэвтрэх замын зорчих хэсэгт эмх замбараагүй байрлуулж, зам хааж эсэргүүцэл үзүүлсэн байна. Улмаар Хятадын талаас экспортын тээврийн хэрэгслүүд Монгол руу нэвтрэх боломжгүй болж, нүүрс экспортын үйл ажиллагаа бүрэн саатжээ. Тэд нүүрс тээвэрлэх С зөвшөөрлийг машин бүрт олгох, уртын урт тээврийг дахин эхлүүлэх гэх мэт шаардлагыг тавьж байгаа гэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
монголын баялгыг зүгээр л зөөж баяжсан дэлхийн тэр бумтан болсон хужаа ченжийн компаныг нүүрс тээвэрлүүлэхгүй байх нь зөв сайдаа муулах хэрэггүй
2018/01/14 112.72.11.104
Зочин
Тэнэг тогтоол гаргуулж байдаг эргүү бөх махан толгой Сумьяабазарт хариуцлага тооцох цаг болсон байна. Уул уурхайн салбарыг яах гэж бөх хүнээр удирдуулж байгаа юм бэ? Зөв зүгээр явж байсан экспорты
2018/01/12 147.75.208.232
Иргэн
Тэнэг тогтоол гаргуулж байдаг эргүү бөх махан толгой Сумьяабазарт хариуцлага тооцох цаг болсон байна. Уул уурхайн салбарыг яах гэж бөх хүнээр удирдуулж байгаа юм бэ? Зөв зүгээр явж байсан экспортыг
2018/01/12 147.75.208.175