8o
Улаанбаатар хот
mobile menu

Авто зогсоолын барилга дээрээс хүн унаж нас барлаа

2015-11-19 10:52:00

Төв цэнгэлдэхийн ойролцоо баригдаж буй 600 автомашины багтаамжтай Авто зогсоолын барилга дээр ноцтой осол гарчээ. Тодруулбал өчигдөр шөнийн 04.00 цагийн үед тус барилга дээрээс 53 настай М гэгч эрэгтэй унаж нас барсан байна. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “ХУД-ын 15 дугаар хороонд баригдаж буй барилга дээрээс 53 настай М унаж нас барсан хэрэг гарсан. Хэргийг шалгаж байна. Харин ямар байгууллагын барилга гэдгийг мэдээлэх боломжгүй” гэсэн байна. Эх сурвалжуудын ярьж байгаагаар  Хохирогч М Налайх дүүргийн хоёрдугаар хороонд оршин суудаг нэгэн байсан бөгөөд хог цэвэрлэж байгаад ийнхүү осолджээ.  Хэргийг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм байна. Осол гарсан уг барилгыг “Хурд” групп ахлан барьж байгаа бөгөөд туслан гүйцэтгэгчид нь “Хос бар”, “Дабл гранд” зэрэг барилгын компани аж. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун хойно баригдаж буй уг авто зогсоол 2016 оны есдүгээр сард ашиглалтад орох ёстой юм байна.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment