8o
Улаанбаатар хот
mobile menu

М.Энхболд: "У.Хүрэлсүх намын даргаараа байна биз. Би засгаа авъя” гэсэн гүтгэлэг тараасан байна

2018-01-12 13:14:12

УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд:

"Өдөр тутмын “Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “МАН-ынхан нууцаар уулзаж М.Энхболдыг Ерөнхий сайдад зүтгүүлэхээр тохирчээ” гэсэн гарчигтай нийтлэл гарчээ.

Уг нийтлэлд энэ сарын 9-ний орой УИХ-ын дарга М.Энхболдтой УИХ-ын нэр бүхий 10 гишүүн уулзсан, тэдний хамт зарим хувийн компанийн болон АН-ын төлөөлөл байлцсан, тэд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаас огцруулж Та Ерөнхий сайд болох нь зөв гэж ярилцжээ. УИХ-ын дарга М.Энхболд “Зүтгэе ээ. У.Хүрэлсүх намын даргаараа байна биз. Би засгаа авъя” гэсэн байна хэмээсэн огт үндэслэлгүй, гүтгэлэг тараасан байна.

Юуны өмнө ийм уулзалт болоогүй, тийм асуудал яригдаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

Би эвийг хичээдэг. Нэгэн зорилгын төлөө нэгдмэл сэтгэл, эрмэлзлээр зүтгэхийг чухалчилдаг. Би талцлыг дэмждэггүй. Асуудлаа илэн далангүй ярих, зөвшилцөн ойлголцох нь эрүүл саруул сэтгэлгээ мөн гэж үздэг.

Улсынхаа эдийн засгийг илааршуулж, иргэдийнхээ аж амьдралыг өөд татах, тулгамдсан асуудлаа шуурхай шийдвэрлэх Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг цаг алдалгүй, эн тэргүүнд дэмжих бодлогыг Улсын Их Хурлын даргын хувьд, хувь улстөрчийнхөө хувьд тууштай баримталж байна.

Болоогүйг болсон мэтээр, байгаагүйг байсан юм шигээр, олон нийтийг талцуулсан, нийгмийн сэтгэл зүйг үймүүлсэн энэ мэт мэдээлэл тараахгүй байх нь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн баримтлах үндсэн зарчим гэж би ойлгодог. Тиймээс хэрээс хэтэрсэн гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл дахин тараахгүй байхыг, чөлөөт хэвлэлийн нийтлэг зарчмаа сахиж ажиллахыг, нягтлаагүй зохиомол мэдээлэл бэлтгэж тараасныхаа төлөө албан ёсоор уучлалт гуйж, залруулга гаргахыг “Зууны мэдээ” сонины редакцид хандан шаардаж байна.

Иймэрхүү хууль ёс зөрчсөн, хувь хүний нэр төрд халдсан мэдээ мэдээлэл дахин гаргах юм бол хуулийн дагуу шийдвэрлүүлэх болно гэдгээ мэдэгдье" гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Энэ улс төр нам гэж төрөөрөө тоглодгоо болиочээ улайм цайм луйварчдын цугларсан газар болчихоод бна аа одоо үүнийгээ хязгаарлах цаг болжээ. Нам бусчуудаасаа УИХ аа сонгодог болоё.
2018/01/13 27.123.212.138
Иргэн
Энхболдийн фракц аймаар шүү дээ элитийн туул авгайг одоо болиулаасч та 2олон жил идлээ шүү дэн
2018/01/13 202.21.106.131
Тэтгэвэрт
Тэтгэвэр татвараа Зогоо
2018/01/12 66.181.161.127
М
Ер нь бараг авсан нь дээр дээ. Цаад ахлах дэслэгч салаан дарга чинь арай л барахгүй байна даа.
2018/01/12 202.9.40.178
Цэнд
Чи саналаараа огцроод өгөөч. Чамайг зайлахаар мнгл төр цэвэршиж харагдах болоод бн
2018/01/12 66.181.160.45
5112
60,0 тэрбумыг үгүйсгэж чадсан хүн энийг үгүйсгээд л өнгөрөх биз, зүгээр л төрийн ажлаас зайлаадөг, новш
2018/01/12 202.55.191.130
irgen
,chinii amnaas garah ug buhen hudal. chi eruusuu yum oilgohgui yumaa melersen erguu dagz.
2018/01/12 119.40.98.75
Zochin
60 ter bum deer ichehgui bi bgaagui tiim yum boloogui l geed bsn. Baisan l yum bilee.
2018/01/12 66.181.181.38
Зочин
Таны хэлсэн болгон худлаа байдаг даа. Би тийм уулзалтанд ороогүй л гэдэг, зураг бичлэг дээр сууж л байдаг золиг доо
2018/01/12 103.194.176.101