8o
Улаанбаатар хот
mobile menu

Отроор яваа малчдад нүүрс хүргэх таван цэг байгуулжээ 

2018-01-12 15:10:43

Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч суларч байгаа зарим аймагт цастай, өвөлжилт хүндэвтэр байгаа аж. Тухайлбал, Өвөрхангай аймгийн найман сумын нутаг дэвсгэр тал газраа 20-30 см, хунгар газраа 80-90 см зузаан цастай байна. Иймд тус аймгаас 125 тонн нүүрсийг отрын малчдад үнэ төлбөргүйгээр өгөх шийдвэрийг гаргажээ.

Дундговь аймгийн Сайхан-Овоо, Эрдэнэ-Далай, Төв аймгийн Дэлгэрхаан, Архангай аймгийн Хашаат зэрэг сумдад тус аймгийн 493 өрхийн 350 мянга орчим толгой мал оторлож байна. Харин аймаг дотроо Баянгол суманд 290 өрхийн 200 гаруй мянган толгой мал отроор өвөлжиж байгаа аж. Дээрх малчин өрхүүдэд нүүрс хүргэх ажлыг зохион  байгуулахаар таван цэг байгуулан ажиллаж байгаа юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment