УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нар ёс зүйгүй асуудалд нэр холбогдсон. Тиймээс тэднийг УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг зөрчсөн, хариуцлага тооцох шаардлагатай гэж үзэх хүмүүс байгаа юм. Энэ талаар УИХ дахь ёс зүйн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаас тодрууллаа.
- УИХ-ын гишүүн Д.Гантулга болон Д.Мураттай холбоотой гомдлыг Ёс зүйн дэд хороонд явуулсан гэсэн. Тэр өргөдөл, гомдолтой танилцсан уу. Энэ асуудлаар Ёс зүйн дэд хороо хуралдах уу?
- Хууль номтой юм. Тэгэхээр хууль номынхоо дагуу л явагдаж байгаа. Ёс зүйн дэд хорооны дүрмээр албаны ёс зүйн асуудлыг авч хэлэлцдэг юм. Хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа тохиолдолд тэндээс гарах шийдвэрийг хүлээх ёстой юм. Эхлээд хуулийн байгууллагын шийдвэр гарна. Шийдвэрийг нь харж байгаад Ёс дэд хороогоор авч хэлэлцдэг юм. Өөрсдөөс нь тайлбарыг авч байгаа. Одоо Ёс зүйн дэд хорооны бүтэц бүрэлдэхүүн, удирдлага нь өөрчлөгдөх гэж байгаа.
Т.Хулан