-12o
Улаанбаатар хот
mobile menu

Шинэ орон сууцны үнэ өсчээ

2018-01-12 16:34:47

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2017 оны 12-р сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.

Тус судалгаагаар өнгөрсөн 12-р сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.013 болж суурь үе буюу 2013 оны 1-р сараас 1.3%-иар өслөө. Энэ нь өмнөх сараас 0.22 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2016 оны 12-р сарын үр дүнтэй харьцуулахад 0,34  хувиар өссөн байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

Шинэ орон сууцны үнийн индекс 1,164 гарсан. Энэ нь өмнөх сараас 0.32 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 0,75 хувиар өссөн байна.

Хуучин орон сууцны үнийн индекс 0,912. Суурь үеэс 8,80%-ийн бууралттай гарлаа. Харин өмнөх сараас 0,28 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 1.16 хувиар буурсан үзүүлэлт юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
Undesnii stastikiin horoo ene ter ni ch yatsiin. Mongol banknii ner baridiim u ?. Uuniigee neg tiish bolgoochee. Mongol bank bol hudal medeelel tsatsaj heden banknii baritsaand baigaa borlogddoggui he
2018/01/12 202.21.117.210
irgen
ene zahialgaar moroodol hiij ogdog huuhen bainaa. Mongol banknii zahialgaar gee l tegehiin. Mongol banknii zahialgaar hiideg ni ch yuv Mongol banki zahialgaar iim yum hiilgej ard tumnee horduulha boli
2018/01/12 202.21.117.210
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх оновчтой аргыг та юу гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 233