8o
Улаанбаатар хот
mobile menu

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурчээ

2018-01-12 17:16:55

Энэ долоо хоногт буюу 2018.01.08-01.12-ны өдрүүдэд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 1,297 дуудлага бүртгэгджээ.

Үүнээс зам тээврийн ослын 1,036 дуудлага байсан бөгөөд ослын улмаас 44 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртжээ. Бэртэж гэмтсэн иргэдийн гурав нь бага насны хүүхэд байсан байна.

Улсын болон орон нутгийн чанартай авто замд ноцтой зам тээврийн ослын улмаас 4 хүний амь нас хохирч, 3 хүн гэмтсэн байна. Тухайлбал: Завхан, Өвөрхангай, Дархан-Уул аймгуудад гарчээ.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 27 осол, мөргөлдөх хэлбэрээр 41, үл хөдлөх зүйл мөргөсөн 4 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.

Сүүлийн өдрүүдэд явган зорчигч согтуугаар замын хөдөлгөөнд оролцон осолд өртөх тохиолдол ихээр бүртгэгдэж байгаа бөгөөд энэ долоо хоногт 10 осол бүртгэгджээ.

Энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн мөн үетэй харьцуулахаднийт дуудлага мэдээлэл 14.3 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 24.8 хувиар, гэмтсэн хүний тоо 37.5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 22 хувиар буурсан байна.

Энэ нь энэ долоо хоногийн ихээр нутгийн ихэнх хэсгээр цас орж, халтиргаа гулгаа үүсгэсэн, мөн жолооч нар явган зорчигч нарт гарцан дээр зам тавьж өгдөггүй,явган зорчигч нар гарц гарамгүй хэсгээр зам хөндлөн гардаг, тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйдэг зэрэгтэй холбоотой юм.

Мөн орон нутагт бүртгэгдсэн зам тээврийн ослын 66 хувь нь онхолдох хэлбэрээр гарсан нь жолоочид замын нөхцөл байдал болон үзэгдэх орчинд тохируулан хурдаа зөв тохируулдаггүй, техникийн хувьд бүрэн бус тээврийн хэрэгсэл жолооддогтой холбон тайлбарлаж болно гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
k
argaguishde tsagdaanuud ni awilga awchdag yum chin
2018/01/13 103.10.21.75